Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Судалгааны аялал #7 - ТУУЛ ГОЛЫН ХӨНДИЙ, НАЛАЙХ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/34
Аяллын төрөл
Судалгааны аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
44 км
Давааны тоо
0
Өндөр авалт
329 м
Өндөр алдалт
-165 м
Их өгсөлт
4.7 %
Их уруудалт
-7.9 %
Оролцогчдын тоо
1
Эхлэх цаг
2017 оны 2 сарын 16 Пүрэв гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
XIII хороолол, Нарантуул захын уулзвар
Цуглах цэгийн солбицол
47.908056, 106.943278
47°54'29"N, 106°56'35.8"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Тэнгэр цэлмэг, өвлийн улирлын жирийн нартай өдөр боллоо. Хотын зүүн урд зүгт орших Баянзүрхийн товчооны гүүрээр гаран Туул гол чиглэн, Баянзүрх уулын шувтарга үзүүр рүү жийж, мөсөн дээгүүр гараад бургас бут бүхий толийсон цасан замаар оров.

Зураг 1. Хотоос гарахуй, явах алсын чиг Баянзүрх уулын баруун хойд шувтарга
Голын урд татмыг эмжин зурайх замаар явсаар бургас, улиас модон төгөлөөс гаран уулын хормой даган жийсээр Гацуурт суурингийн чанх урд ирлээ.
Зураг 2. Туул голын, пүн хийсэн дулаахан бургасан төгөл, дагтаршсан цасан зам
Туул голын нэг салаа мөн үндсэн голдрилыг мөсөн дээгүүр хөндлөн гарч, Хар хошуу ороон голын хойд дэнж, татамын замаар явлаа. Бургасан дотор салхи үгүй, тэгээд ч хойд талын уулс нөмөрлөн дулаахан байв.
Зураг 3. Энэ гүдгэрийн цаана Дэндийн амны адаг руу орно
Зүүн тийш ийнхүү дэнжийн замаар өгсөн уруудан явсаар Дэндийн амны адагт ирэхэд салхи салхилж задгайрч байгаа нь мэдэгдэж байлаа. Зорьсон чиг болох Баянзүрх уулын зүүн урд шувтарга үзүүр, Налайх дүүргийг чиглэсэн зам тэр чигээрээ хөр цасанд дарагджээ.
Зураг 4. Явах чигийг зорьсон зам цасанд дарагдсан байлаа
Жийх боломжгүй болсон тул дугуйгаа түрэн алхсаар Туул голоо гарч цаад дэнж дээр гаран дугуйндаа мордон жийлээ. Налайх дүүрэг дээр ирж ундалж, хооллоод УБ хотын зүг нийтийн тээврийн унаагаар явсан юм.

Аяллын дүгнэлт: Дараагийн Бямба гаригт Дэндийн амны адаг хүртэл аялаад, ирсэн замаараа буцах нь хамгийн тохирмжтой чиглэл болохыг энэ удаа тогтоолоо.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Ожго
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!