Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #22 - ШИЛЖРЭНГИЙН ДАВАА БУЮУ ХУНГАР ЦАС

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/33
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
40 км
Давааны тоо
1
Өндөр авалт
573 м
Өндөр алдалт
-569 м
Их өгсөлт
14.3 %
Их уруудалт
-10.8 %
Оролцогчдын тоо
14
Эхлэх цаг
2017 оны 2 сарын 11 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Манай группынхэн Гацуурт суурин дээр цуглаж 13 аялагч 10.30 цагт төлөвлөсөн замдаа гарлаа. Нэг аялагч гишүүн (038) ажлын бололцооноос шалтгаалан нэлээд оройтон бидний араас гарсан мэдээлэл өглөө. Гацууртын амыг 8 км гаруй өгсөн жийж байтал харин араас гялалзаад жийгээд ирлээ. Аяллын баг бүрэн бүрэлдхүүн (14 хүн)-тэй боллоо.

Цаг агаар хачин сайхан, яг л хаврын нэгэн нартай өдөр шиг, манайхан хувцасаа нимгэлж, Шилжирийн ам өгсөн жийж, түрж урагшилсаар 13.30 цагт Шилжрэнгийн даваа дээр гарч үдийн хоолоо идлээ. Манай 4 гишүүн жийсээр байгаад Шилжрэнгийн даваа дээр гарч, багын нөхдийн бахархал болов.

Зураг 1. Манай баг. Шилжрэнгийн даваа
Даваа уруудах зам гүнзгий сул цастай байлаа. Доод энгэрийн бяцхан довцог дээр цас туулан уруудаж, өгсөж тоглох нь соёолонгууд болон бүгдэд таатай байсан. Их хуандийн амыг уруудан тачигнатал жийсээр 15.30 цагт Гацуурт суурин дээр ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай- 40 км. Хот руу 5 гишүүн жийгээд явсан, залуу гишүүд маань шөрмөстэй, хатуужилтай  аргагүй л сайн жийж байлаа.

Хөдөлгөөнөөр халсан бие, урт замд уруудахад хөрч, шөрмөс (2 гишүүн) татах шалтгаан болдог юм байна. Бага зэрэг халтирах, "зөөлөн газардах" зэрэг аялалд түгээмэл байдаг үйлдэлүүд биднийг тойрсонгүй. Мөн унадаг дугуйнд 2-3 удаа техникийн гэмтэл, согог илэрч байсан. Цаашид гишүүд өөрийн үнэнч хань унадаг дугуйгаа найдвартай засах, аялалд бэлдэж байх шаардлага байгааг энэ аялал нотолж өглөө. Гишүүн Манлай (034) маань дугуй засах, найдвартай цоожлогч хийх зэргээр жаахан завгүй аялсан даа.

Аялалд оролцсон бүх аялагч гишүүд болон анх удаа группийн аялалд оролцсон Б.Батбилэг (061) хүүд талархал илэрхийлье. Сайхан өдөр, саадгүй жийлээ дээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Батбилэг О.Мөнх-Эрдэнэ Т.Зоригоо Т.Батбаяр Г.Цэрэндорж Н.Чингүнжав Э.Батуух С.Батмөнх Г.Манлай Н.Ууганбаяр С.Энхбаатар Т.Баярсайхан Ч.Мажигсүрэн Э.Ожго
Б.Батбилэг
  • 1219 км дутуу
  • 40 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Мөнх-Эрдэнэ
  • 965 км дутуу
  • 294 км
  • 4
  • 1
  • 0
  • 0
  • 0
Т.Зоригоо
  • 569 км дутуу
  • 690 км
  • 9
  • 2
  • 0
  • 0
  • 0
Т.Батбаяр
  • 521 км дутуу
  • 738 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Цэрэндорж
  • 1300 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Н.Чингүнжав
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 1
  • 0
Э.Батуух
  • 1673 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Батмөнх
  • 1711 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!