Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #166 - УБ 240/24 2024 аяллын бэлтгэл

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/334
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
143 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1156 м
Өндөр алдалт
-1156 м
Их өгсөлт
8 %
Их уруудалт
-8.2 %
Оролцогчдын тоо
23
Эхлэх цаг
2024 оны 6 сарын 8 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт-Ухаа дахь Амгун центр
Цуглах цэгийн солбицол
47.838611, 106.789139
47°50'19"N, 106°47'20.9"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. УБ 240/24 2024 аяллын бэлтгэл аялалд оролцсон гишүүд

Оршил буюу аяллын зорилго

Энэ аялал бол хоёр долоо хоногийн дараа зохиох УБ 240/24 2024 аяллын бэлтгэл хангах гэсэн үндсэн зорилготой байлаа. Уг зорилгын хүрээнд бид дараах хэдэн зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. УБ 240/24 уламжлал аяллын 2024 он буюу энэ жилийн маршрутын дагуух шороон замын төгсгөл хэсэгтэй танилцах
    Үүнээс өмнө манай клуб уг маршрутаар 2017 онд л ганц удаа аялал зохиож байсан ч тэр нь маршрутын эсрэг чиглэсэн бас төлөвлөсөн маршрутаасаа хазайсан байжээ. Иймд энэхүү маршрут манай клубийн хувьд үндсэндээ шинэ юм.
  2. Маршрутын эргэлтийн цэгүүдийг нүдлүүлэх
    Замын аль салаагаар орох, хаанаас чигээ өөрлчөх зэрэг нь төөрөхгүй байхад ач холбогдолтой.
  3. Тус аялалд оролцох гишүүдийн бие бялдрын бэлтгэлийг жигдрүүлэх
    Манай клубийн гишүүд 100+ км урт маршрут бүхий аялалд дасацгаасан ч УБ 240/24 2024 аяллын замын 60 хувь буюу 140 орчим км нь дангаараа шороон зам тул ийм бэлтгэл зайлшгүй шаардлагатай.
  4. Гишүүдийн жийлтийн эрчмийг тодорхойлох
    УБ 240/24 аялалд оролцогчдыг жийлтийн эрчмээр хуваарилсан хэдэн багт хуваадаг. Тэгэхээр үүний өмнөх аяллууд нь тус аялалд оролцох гишүүд өөр өөрсдийн жийлтийн эрчмээ тодорхойлох, улмаар ямар багт орохоо шийдэх үндэс суурь болдог юм.

Эхлэл буюу засмал зам

Аяллын баг 09:01 минутад цуглах цэгээс хөдөлж 25 минутын дараа Төв аймгийн товчоо дээр эхний таталт хийлээ. Цуглах дээр биднийг ШТГ Д.Ганбат ах гаргаж өгөөд хот руу буцлаа. Түүний аяллын оролцоог зохих ёсоор хувийн хэрэгт нь бүртгэв. Ахиад цагийн дараа Төв аймгийн замаас салж "танихгүй" замаа хөөж эхлэхэд бэлэн болсон байв. Хэдий тийм боловч Алтанбулаг сумын төв хүртэл ус, унд залгуулах дэлгүүр сэлт юу ч байхгүй тул зам дагуух дэлгүүрээс унд усыг нь сэлбүүлэхийн тулд энд хэдэн арван минутаар саатлаа. Ингээд ямартаа ч өнөөдрийн аяллын үеэр "хатаж үхлээ" гэх үг сонстоогүй.

Өрнөл буюу засмал замаас шороон замд

Засмал зам шинэ нисэх буудлын уурын зуух хүртэл үргэлжлэв. УБ 240/24 аяллын маршрутын Сэргэлэн сумын төвөөс Алтанбулаг сумын төв хүртэлх зам яг энд нийлэх ажээ. Өөрөөр хэлбэл Сэргэлэн сумын төвөөс хөндий даган уруудсаар тус уурын зуухын янданг чиглэн ирнэ. Мөн үүнээс цааш яг 15 км явахад Алтанбулаг сум хүргэх замын эргэлтийн цэгт очих аж. Энэ дунд нэг зам зүүн гар тийш салах нь эцэстээ чанх өмнө зүг рүү одох аж. Түүгээр ороогүй буюу зөв замаар яваа бол Бөхөг нарны цахилгаан станцын нарны хавтангууд нүдний буланд харагдсаар байх аж. Мөн мэдээж тэр станц руу хүргэх зам хэдэнтээ салах аж. Ингээд тод замаа дагаж чив чигээрээ жийсээр уулын намхавтар хамар дээр 10:50 цагт гарч, үргэлжлэн цувсан багийн гишүүдээ татан бөөгнүүллээ. Эндээс газар орны байдлыг газрын зурагтай харьцуулан харвал явах чиг нэн тодорхой болов. Хөндлөн гарах хоёр замыг огтлон өнгөрч бас тэр хоёр замын дунд байх хөтлийг шувт дайран гараад, уулын хөндий дэх тойром өнгөрүүт л давааны өгсүүр залган авах аж. Үүнээс цааших зам эргэлзээгүй хөтөлсөөр Алтанбулаг сумын төвд хүргэх аж. Түүнчлэн мөнөөх эргэлтийн цэгээс Алтанбулаг сумын төв рүү чиглүүлэн татаж буюу өндөр хүчдэлийн цахилгааны шугамын тулгуур шонгууд ярайн харагдах нь хөдөлбөргүй газарчин болох юм.

Оргил буюу Алтанбулаг сум

Шороон замд багийн гишүүдээ татан бөөгнүүлсэн татах цэг буюу мөнөөх эргэлтийн цэг бараг л Алтанбулаг сумын хилийн дээс дээр байна. Эндээс Алтанбулаг сумын төв хүртэл 27 орчим км, дэржигнүүртэй, элсэрхэг сул шороон зам үргэлжилнэ. Багийн чиглүүлэгч энэ замд ямар нэг таталтгүй шууд "бууджээ". Татах тохиромжтой цэг гэвэл дээр цухас дурдсан даваа байсан ч тэр нь эргэлтийн цэг буюу сүүлийн таталтын цэгээс холгүй байсан тул ийнхүү Алтанбулаг сум хүртэл нэвт буудсан нь зөв шийдвэр юм.

Алтанбулаг сум хүртэлх шороон зам багийн гишүүдийн хүч тамирыг овоо сорсон болов уу. Гэвч энэ талаар "үглэж дуулах" гишүүн нэг ч байсангүй. Гэлээ ч одоо залгуулаад автомашины хөдөлгөөн ихтэй засмал замаар жийх тул аюулгүй байдлын үүднээс багийн гишүүдээ сайтар амраах хэрэгтэй. Ингээд багийн толгойд явсан 4, 5 гишүүн бараг 12:40 цаг гэхэд Алтанбулаг сумын төвд ирсэн бол багийн бусад гишүүдийг хүлээх, амраах зэргээр 14:00 цаг хүргэн байж цааш хөдөллөө.

Төгсгөл буюу Алтанбулаг сумаас тарах цэг хүртэл

Өнөөдрийн аяллаар манай клубийн хоёр гишүүн улаан бас цэнхэр тэмдгийн болзол биелүүлсэн юм. Тэдгээр гишүүдийн тэмдгийг Алтанбулаг сумын хаалганы харалдаа, ёслол төгөлдөр гардуулсан. Гишүүдийн цаашдын аяллын зам дардан байг хэмээн ерөөе.

Зураг 2. Бахархлын тэмдгийн болзол ахиулан болон шинээр биелүүлсэн гишүүд клубийн админтай хамт

Бид цааш үргэлжлүүлэн Туул тосгон хүртэл өөр өөрсдийн эрчмээр жийгээд, түүнээс цааш Био комбинат хүртэл хоёрын цуваагаар явцгаасан бол Морингийн давааны өгсүүрээс эхлэн "амь амиа бодох" тактикаар дайран дайрсаар Буянт-Ухаа дахь тарах цэгт 16:00 цагаас эхлэн ээлж дараалан хүрч очсоноор өнөөдрийн аялал амжилттай өндөрлөлөө.

Мөн биеийн байдлын улмаас аяллаа замын дунд дуусгах болсон өөр нэг гишүүнд тээврийн хэрэгслээр тусалсан Т.Энхтөр гишүүнд талархал илэрхийлье.

Удахгүй болох УБ 240/24 2024 аялал дээр уулзацгааж, хамтдаа ЗҮГЭЭР Л ЖИЙцгээе.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Ганбат Т.Энхтөр Ж.Октябрь Б.Алтантулга Т.Батдөлгөөн Б.Батбуян Ж.Баярсайхан С.Лувсан Д.Бямбасүрэн У.Хосбаяр Б.Элбэгзаяа Ч.Азжаргал Г.Ёндонжамц Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх Б.Бадрах Д.Баасансүрэн Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Н.Төгөлдөр С.Мөнхбат Г.Махгал Б.Насанбат
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Т.Энхтөр
  • 112 км дутуу
  • 1147 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Алтантулга
  • 134 км дутуу
  • 1125 км
  • 11
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Батдөлгөөн
  • 1259 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Батбуян
  • 1414 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ж.Баярсайхан
  • 1488 км
  • 13
  • 0
  • 0
  • 1
  • 2
С.Лувсан
  • 1702 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Бямбасүрэн
  • 2401 км
  • 24
  • 1
  • 0
  • 1
  • 1
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Бадрах Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг 8304 км
Т.Батдөлгөөн Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1259 км
Зүгээр л жий!