Аяллын өглөө зарласан цагт Дүнжингарав худалдааны төвийн урд талбайгаас хөдөлнө. Ургах наран хороолол хүртэл автомашины замаар нэг болон хоёр эгнээгээр бөөндөө явна.
Ургах наран хороололоос Баянзүрх уулын зүүн урдуур Суул давааг урдаас хойш давж Туул голын урд эрэгт хүрч амарч хооллоод ирсэн замаараа буцах нэг чиглэлийн аялал.
Аяллын замд:
Уул, даваа давж жийх
Баянзүрх уулаас Туул голын хөндийн үзэсгэлэнг тольдох
Туул голын эрэгт амарч тухлах. Гишүүд аяллын бичил гал тогоогоо авч явж өдрийн хоолоо хийж идэж болно.
Уг аялалд уулын дугуйгаар байгальд аялах сонирхолтой, УБ уулын дугуйн клубтэй хамт жийх хүсэлтэй хүн бүр оролцох боломжтой бөгөөд аялалд хамрагдахын тулд клубын дүрмийн дагуу энэхүү веб сайтаар дамжуулан цахимаар урьдчилж бүртгүүлнэ.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
ЧИГЛЭЛД ОРСОН ЗАСВАР
Тэнгэр үүлэрхэг өглөө боллоо. Өчигдөр орсон борооны дараах чийг үнэртсэн ийм өглөө хамтдаа жийх сайхан байдаг даа. Яг 9.00 цагт хөдөллөө. Бөөндөө 20-25 км/цагийн хурдыг барьж хоёр эгнээ болон автомашины замаар жийлээ. Амгалангийн төмөр замын гарамын CU хүрч хальт татаад, цааш хамтдаа жийсээр Баянзүрх уул Суул даваа давах өгсүүр замд орлоо.
Даваа яльгүй уруудан замаас гарч цаад энгэр өөд өгсөх өвстэй зам руу орлоо. Энэ жил бараг зам харагдахгүй болтол ургамал ургажээ. Дээш салсан замаа харалгүй бүдэг замд уруу татагдан жаахан хэжээд явчихсан байв. Хэсэг газар, уулын судаг дагасан газрын өөд түрэн махийсаар модон дундуур явсаар хүслэнт замаа оллоо. Дээд энгэрт ойн чөлөөнд буудаллаж үдийн хоолоо идэж амрав.
Сайхан хоол хийж идэн амарч аваад хажууханд байх хамар даван уруудсаар Налайхын засмал замд нийлэн, хоёрын цуваагаар Улиастайн гүүр хүртэл таатай сайхан жийлээ.
Амь амиа бодоорой гэсэн танил уриа сонсогдон, цуваа бутарч Дүнжингарав хүрэх дугуйн замд орон нийлж жирийтэл жийсээр 13 цагт бид бариандаа орж, аялал тун амжилттай дууссан билээ. Биднийг УТГ Ч.Мажигсүрэн анд тосож авлаа. Багаа чиглүүлэн, салхи авч мөн зураг авч аялсан УТГ Б.Жавхлантөгс андадаа талархал илэрхийлье. Зүгээр л жий.АЯЛЛЫН АУДИТ
Анх 2021 оны 1 сарын 30 өдрийн жийлтээр гишүүдийн аяллын бэлтгэлд нийцлийн аудит хийж байсан билээ. Энэ жийлтээр хоёр дахь удаа гишүүдийн аяллын хувийн бэлтгэлд нийцлийн аудит хийсэн болно. Аудит хийх хүрээг доорхи байдлаар тодорхойлсон болно. Үүнд:
1. Аяллын үеэр багаасаа салж ганцаар үлдсэн тохиолдолд унадаг дугуйнд учирч болох эвдрэл, гэмтлийг бие даан шийдэж аяллаа үргэлжлүүлж чадах эсэх,
2. Өдрийн аялалд саатал гарах, эсвэл сунжирч шөнө харанхуй болсон үед аяллаа үргэлжлүүлж чадах эсэх,
Аудитын нийтлэг дүрмийн дагуу гэрэл зурагт аливаа хүний дүрс оруулалгүй, аудит хийлгэгч нарыг дугаарласан болно. Аудитын үндсэн зорилго нь өдрийн аяллын үеэр оролцогч гишүүдийн хувийн бэлтгэл, эвдрэл саатал гарах үед туслах багаж, сэлбэг хэрэгсэлийн ерөнхий ойлголтыг гишүүдэд өгөх, хоорондоо ярилцан зөвлөлдөж хойшдын аялалд анхаарах ямар асуудал байдгийг шүүн хэлэлцэх нөхөрсөг сургалт уулзалт байлаа. Энэ зорилгоо өнөөдөр бид бүрэн дүүрэн биелүүлсэн болно.
АУДИТЫН ТАЙЛАН