Тус өдөр Хүй долоон худаг дахь хурдан морины уралдааны замд зохион явагдах "Морь хурдан уу, дугуй хурдан уу" нэртэй уулын дугуйн уламжлалт марафон тэмцээнтэй тохиолдуулан уг арга хэмжээнд оролцох гишүүдээ дэмжих зорилгоор энэхүү жийлтийг зарлав. Клубээс уг тэмцээнд оролцогчдыг хөгжөөн дэмжих, тэмцээний бариаг үзэж сонирхох гишүүд цуглах цэг дээр товлосон цагт хөдөлж, маршрутын дагуу жийсээр тэмцээний барианы цэгт хүрч тэмцээний бариаг үзэж сонирхсоны дараа маршрутын дагуу ирсэн замаараа буцна.Харин тэмцээнд оролцсон гишүүдийг клубийн дүрмийн дагуу уг жийлтэд оролцсоноор тооцно.
"Морь хурдан уу, дугуй хурдан уу" тэмцээнээс манай клуб 2 алт (УТГ Б.Жавхлантөгс, УШТГ Ш.Мөнгөнсүх нар), 1 мөнгө (УТГ Д.Баасансүрэн), 1 хүрэл (УТА Г.Махгал) медаль хүртэж багийн дүнгээр 2-р байр эзэлсэн амжилт гаргалаа.
Тэмцээнд оролцсон гишүүддээ баяр хүргэж, унадаг дугуй жийн хүрэлцэн ирж дэмжсэн гишүүддээ талархал илэрхийлье. Зүгээр л жий!