Автомашингүй өдрийг тохиолдуулан клубийн гишүүдийн дунд "Гэр бүлийн дугуйтай өдөрлөг" жийлт зарлаж байна. Гэр гэрээсээ унадаг дугуйтай гарч автомашины хөдөлгөөнийг хориглосон гудамжуудаар гэр бүлийнхээ гишүүдийн хамт жийж өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Жийлтэд бүртгүүлсэн боловч цуглах цэгт товлосон цагт хүрэлцэн ирж амжаагүй гишүүд жийлтээ хувийн хэрэгтээ тэмдэглүүлэхийг хүсвэл "Автомашингүй өдөр" арга хэмжээнд хамрагдсан аль нэг гудамжинд унадаг дугуйтайгаа авахуулсан эсвэл марафонд оролцсоноо илтгэх фото зургаа тухайн өдөрт багтаан илгээнэ.
Жийлтийн маршрутыг бусад аялал шиг заавал дагах албагүй ба гишүүд хэсэг бүлгээрээ нэгдэн хүссэнээрээ хамт жийж болно.
Зүгээр л жий.
Маршрут Сүхбаатарын талбай дээрээс эхэлж дараах нэр бүхий цэцэрлэгт хүрээлэн болон талбайг дайран анх эхэлсэн цэг буюу Сүхбаатарын талбай дээр дуусна.