Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Судалгааны аялал #6 - ШИЛЖРЭНГИЙН ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/32
Аяллын төрөл
Судалгааны аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
32 км
Давааны тоо
0
Өндөр авалт
678 м
Өндөр алдалт
-255 м
Их өгсөлт
8.5 %
Их уруудалт
-9.6 %
Оролцогчдын тоо
2
Эхлэх цаг
2017 оны 2 сарын 8 Лхагва гараг, 11:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
XIII хороолол, Нарантуул захын уулзвар
Цуглах цэгийн солбицол
47.908056, 106.943278
47°54'29"N, 106°56'35.8"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Энэ удаагийн судалгааны аяллыг анд С.Батмөнх (037)-ын дэмжлэгээр автомашинтай хийлээ. Цэлмэг нартай өдөр байсан. Гачууриын Шар хоолойн чулуутай зам цасанд дарагдаж явахад саад багатай байв. Зорьсон давааны энгэрт дөхөөд харахад, даваа руу автомашины зам зурайсан байв. Дээш өгслөө, давааны оройгоос тун ойрхон байх нэгэн огцом өгсүүр дээр автомашин хүч алдаж, хий эргэв. Хоёулаа ярилцаж байгаад даваа руугаа алхаад гарлаа. Цаашаа зам уруудсан байв.

Гэхдээ цас ихтэй тул, автомашин маань зогссон нь оножээ, гарсан бол хоёулаа уруудаад энэ их цастай замд Их Хуандий амны эхэнд гацах байсан юм байна гэж олзуурхан ярилцав. Сайхан даваа байлаа. Цас ихтэй ч зам байна, энэ чиглэлд аялахад болох юм байна гэж дүгнээд ирсэн замаараа буцаж хот руу орсон билээ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Шилжрэнгийн давааны оройгоос 200 орчим метр зайд автомашинаа орхив

Зураг 2. Мөсөн гулгаа (гилүүр)

Зураг 3. Шилжрэнгийн давааны өвлийн төрх

Зураг 4. Даваа уруудан Их Хундий амны эх рүү орох зам. Цаана Хоёр даваа харагдана

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
С.Батмөнх Э.Ожго
С.Батмөнх
  • 1711 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!