Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #165 - Гурван хамар

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/329
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
68 км
Давааны тоо
0
Өндөр авалт
650 м
Өндөр алдалт
-648 м
Их өгсөлт
10.6 %
Их уруудалт
-14.7 %
Оролцогчдын тоо
41
Эхлэх цаг
2024 оны 5 сарын 4 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Гүнжийн хоолойгоос Шар хоолой руу орох замд тохиолдох гурван уулыг хамар дээгүүр нь давна. Маршрутын 19 дэх км-ээс 41.5 дахь км хүртэл 22.5 км буюу 1/3 хувь нь шороон зам байна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Аялалд оролцогч гишүүд гарааны цэг дээр

УШТГ П.Батмөнх

Цуглах цэг болох Монгол шилтгээний гаднаас аялал товлосон цагтаа хөдлөн Баянтөхөмийн ам залгаад, Гүнжийн хоолойн уужим өгсүүрт 50 орчим дугуйчин өөр өөрсдийн хэмнэлээр жийсээр эхлэв. Сүүлийн хэдэн аялал хаврын шаргал өнгө, хавсрага салхинд жийж байсан болоод ч тэр үү зүлэг ногоорч өнгөө зассан хөндий дундуур өгсөж явахад таатай санагдаж байлаа. Эхний өгсүүрийн доор багийн гишүүдээ татаж, хэсэг амарч аваад хөдөлцгөөв.

Зураг 2. Баянтөхөмийн амын зүүн салаагаар өгсөх замд

Зураг 3. Эхний хамар өөд

Туулах замын урт бага ч гэсэн хөөрхөөн чангаах огцом өгсүүртэй 3 хамар /хяр/ -ын зам аль ч талдаа сул шороо, хатуу хөрс нь ил гарсан амаргүй билээ. Өөр өндөр даваа өөд хөнгөн араатай жигд жийсээр гараад, уруу руу нь жинхэнэ буудаж болдог бол энэ удаад тэгэх боломж тун ховор 3 хамар хоорондын зай ойрхон болохоор ёстой давлаа, өнгийлөө, давлаа өнгийлөө гэсээр л Шар хоолой руу ороод ирэв.

Зураг 4. Бахархалын тэмдгээ гардан авах агшин

Зураг 5. Хамар даваад уруудах замд

Эндээс уруудаад Гацууртын эцэс орж өдрийн хоолоо идэцгээх тул Шар хоолойн шар шороотой үзэлцсээр , гүүрний урд талд Туул голын эрэг дээр багаараа ирцгээв. Аяны гал тогоотой гишүүд бусадтайгаа туршлага солилцох маягаар голын эрэг дээр үдийн хоолоо хийж, кофе чанан, бусад гишүүд маань гэртээ бэлдэж ирсэн хоолоо идэцгээн халуун дулаан яриа өрнүүлэн суух нь энэ өдрийн нэгэн жаргал байлаа.

Зураг 6. Дараагийн хамар өөд

Зураг 7. Манай залуус өгсүүр замд

Зураг 8. Өгсүүрт махийсаар

Гацуурт суурингаас хоёрын цуваагаар жирийтэл жийсээр Дүнжингарав дээр ирсэнээр аялал өндөрлөлөө . Өнөөдөр шинээр анх хамтдаа аялсан гишүүддээ талархал илэрхийлэн , аяллын замдаа дахин таарах ерөөл өргөе ээ! Ирж буй налгар дулаан цаг шигээ бие, дугуй хоёроо жаргаасан, клубын түүхэнд ховорхон тохиох нэгэн аялалын тэмдэглэл ийм болой.

Зураг 9. Өдрийн хоол. Туул голын хойд эрэг

Зураг 10. Хаана ч явсан унадаг дугуйтайгаа хамт

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Асрал М.Баярмөнх Т.Даваацэрэн Б.Энх-Ундрах Г.Нямхатан С.Баярсайхан З.Энхтулга А.Оргил Э.Сарангарав С.Бөхбат Б.Алтантулга Т.Батдөлгөөн Б.Батбуян Ч.Гомбосүрэн С.Лувсан Ж.Батдаваа Д.Ганболд Д.Бямбасүрэн С.Отгонбаатар У.Хосбаяр А.Отгонбаяр Н.Даваасүрэн Д.Ганбат Б.Сүхбат Г.Ёндонжамц Т.Ган-Очир Д.Мөнхнаст Ц.Наранхүү П.Батмөнх Б.Бадрах Д.Баасансүрэн Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон У.Одбаяр П.Золзаяа Б.Насанбат Э.Ожго
Ц.Асрал
  • 1239 км дутуу
  • 20 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Баярмөнх
  • 1191 км дутуу
  • 68 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Даваацэрэн
  • 1191 км дутуу
  • 68 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Энх-Ундрах
  • 1191 км дутуу
  • 68 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Нямхатан
  • 1191 км дутуу
  • 68 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Баярсайхан
  • 1191 км дутуу
  • 68 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
З.Энхтулга
  • 1119 км дутуу
  • 140 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Оргил
  • 771 км дутуу
  • 488 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Сарангарав
  • 405 км дутуу
  • 854 км
  • 8
  • 0
  • 0
  • 1
  • 0
С.Бөхбат
  • 400 км дутуу
  • 859 км
  • 10
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Алтантулга
  • 134 км дутуу
  • 1125 км
  • 11
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Батдөлгөөн
  • 1259 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Батбуян
  • 1414 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ч.Гомбосүрэн
  • 1509 км
  • 20
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Лувсан
  • 1702 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Батдаваа
  • 1933 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганболд
  • 2092 км
  • 27
  • 1
  • 0
  • 0
  • 0
Д.Бямбасүрэн
  • 2401 км
  • 24
  • 1
  • 0
  • 1
  • 1
С.Отгонбаатар
  • 2479 км
  • 27
  • 0
  • 0
  • 1
  • 1
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
У.Хосбаяр Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2425 км
Зүгээр л жий!