Гүнжийн хоолойгоос Шар хоолой руу орох замд тохиолдох гурван уулыг хамар дээгүүр нь давна. Маршрутын 19 дэх км-ээс 41.5 дахь км хүртэл 22.5 км буюу 1/3 хувь нь шороон зам байна.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
УШТГ П.Батмөнх
Цуглах цэг болох Монгол шилтгээний гаднаас аялал товлосон цагтаа хөдлөн Баянтөхөмийн ам залгаад, Гүнжийн хоолойн уужим өгсүүрт 50 орчим дугуйчин өөр өөрсдийн хэмнэлээр жийсээр эхлэв. Сүүлийн хэдэн аялал хаврын шаргал өнгө, хавсрага салхинд жийж байсан болоод ч тэр үү зүлэг ногоорч өнгөө зассан хөндий дундуур өгсөж явахад таатай санагдаж байлаа. Эхний өгсүүрийн доор багийн гишүүдээ татаж, хэсэг амарч аваад хөдөлцгөөв.
Туулах замын урт бага ч гэсэн хөөрхөөн чангаах огцом өгсүүртэй 3 хамар /хяр/ -ын зам аль ч талдаа сул шороо, хатуу хөрс нь ил гарсан амаргүй билээ. Өөр өндөр даваа өөд хөнгөн араатай жигд жийсээр гараад, уруу руу нь жинхэнэ буудаж болдог бол энэ удаад тэгэх боломж тун ховор 3 хамар хоорондын зай ойрхон болохоор ёстой давлаа, өнгийлөө, давлаа өнгийлөө гэсээр л Шар хоолой руу ороод ирэв.
Эндээс уруудаад Гацууртын эцэс орж өдрийн хоолоо идэцгээх тул Шар хоолойн шар шороотой үзэлцсээр , гүүрний урд талд Туул голын эрэг дээр багаараа ирцгээв. Аяны гал тогоотой гишүүд бусадтайгаа туршлага солилцох маягаар голын эрэг дээр үдийн хоолоо хийж, кофе чанан, бусад гишүүд маань гэртээ бэлдэж ирсэн хоолоо идэцгээн халуун дулаан яриа өрнүүлэн суух нь энэ өдрийн нэгэн жаргал байлаа.
Гацуурт суурингаас хоёрын цуваагаар жирийтэл жийсээр Дүнжингарав дээр ирсэнээр аялал өндөрлөлөө . Өнөөдөр шинээр анх хамтдаа аялсан гишүүддээ талархал илэрхийлэн , аяллын замдаа дахин таарах ерөөл өргөе ээ! Ирж буй налгар дулаан цаг шигээ бие, дугуй хоёроо жаргаасан, клубын түүхэнд ховорхон тохиох нэгэн аялалын тэмдэглэл ийм болой.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
У.Хосбаяр | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2425 км |