Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #160 - Зуны цасан шуурга тохиож байсан аяллын замаар - 300 дахь аялал

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/321
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
90 км
Давааны тоо
2
Өндөр авалт
806 м
Өндөр алдалт
-809 м
Их өгсөлт
12.7 %
Их уруудалт
-15.3 %
Оролцогчдын тоо
36
Эхлэх цаг
2024 оны 3 сарын 30 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Клубийн түүхнээ адал явдал нь хэтийдсэн аялал олон байдгийн нэг бол 2021 оны 5 сарын 22-ны өдрийн бямба гарагт зохиосон өдрийн аялал юм. Хаврын аяллын улирлын гол эрсдэл болох нойтон цас тохиосон тэрхүү аяллын тэмдэглэлийг аяллын маршрутаар нь дамжуулан олж үзэх боломжтой. Ингээд тус аяллын үеэрх адал явдлын талаарх дурсамжийг сэргээнгээ хэзээ ч тохиолдож болох нойтон цастай үеэр хэрхэн аюул осолгүй жийх хийгээд хаврын аяллын улирлын үеэр ямар бэлтгэл базаасан байвал зохимжтой вэ гэсэн сэдвийг хөндөх мөн нөгөө талаас өмнөх аяллын зар дээр дурдсанчлан нийт нутгаар тогтсон их хэмжээтэй цасан бүрхүүлээр хаагдаж, унадаг дугуй сонирхогч өргөн олон нийтээрээ жийхэд зохимжгүй болчихоод буй тул ийнхүү автомашины цардмал зам дагасан, "зуны цасан шуурга" гэсэн мөнөөх аяллын маршрутаар энэхүү аяллыг зохиож байна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

УТА Д.ЦОЛМОН

2016 онд хоёр дугуйчин Гүнтийн даваа давж аяласан аяллаар эхэлж байсан Улаанбаатар уулын дугуйн аялал клуб өнөөдөр 2024 оны 3 сарын 30-ны өдөр 300 дахь аяллаа зохион байгууллаа. Гурван зуу гэдэг бага тоо биш юм. Энэ бол унадаг дугуй унах сонирхолоо бусадтай хуваалцан өнөөдрийг хүртэл тасралтгүй жийж байгаа клубын админы чин сэтгэл, унадаг дугуйгаараа энэ клубтэй холбогдож клубын өнөөдрийг хүрсэн түүхийг үе үедээ үргэлжлүүлсэн УДА-гаар овоглосон дугуйчдын хамтын түүх билээ.

Зураг 1. Аяллын дарцаг

Гурван зуу дахь аялал гэж мэдэнгүүтээ л дугуйчид бямба гариг хүртэлх энэ хэдэн хоногт дорж бүрнээ л хөөрхөн бужигналаа. Ямартаа ч энгийн нэгэн аяллын өдрүүдийн нэг бус зөвхөн УДА-гийн дугуйчдад хамааралтай онцлог баярын өдөр тул энэ түүхт өдөр жийхдээ хүн бүр бэлдэцгээж зарим нь 300 дахь аялал гэсэн онцгой нэгэн эхийг бэлтгэж түүгээр нь ихэнх аяллын чиглүүлэгч хийдэг нэгэн дугуйчин маань клубын түүхэнд анх удаа клубыг илэрхийлсэн далбааг хийлгэсэн бол зарим нь бяцхан дарцаг хийлгэж унадаг дугуйнаасаа зүүж гоёжээ.

Зураг 2. Зураг 2. Зураг 2. Бидний баяр, 300 дахь аялалд оролцсон гишүүд

Ийнхүү бид 90 км бүхий энэ өдрийн аяллын замдаа Жигжид зуслангийн тойргоос баяр хөөр дүүрэн өглөөний 9 цагт Гүнтийн давааг чиглэн хөдөллөө. Байраа тавьж өгөхийг хүсээгүй гэхдээ байгалийн хуульд захирагдан байгаа өвлийн үлдэгдэл гэмээр сэрүүхэн өглөө.

Зураг 3. Бахархалын цэнхэр тэмдгийн болзол хангасан гишүүнд тэмдэгийг нь гардуулж өгөв
Мэдээж даваа өөд өгсөж байгаа тул бүгд халууцан жийлээ. Харин ч Гүнтийн давааны зүүн тал давааны орой хүртэл бүтэн засмал болсон тул дугуйчид өөрсдийн хэмнэлээр жийсээр түрүүлж давсан нь уруудсаар Ар гүнтийн эхний дэлгүүрийн гадаа аяллын эхний таталт хийж баг бөөгнөрөлөө.
Зураг 4. Бахархалын тэмдгийн ирээдүйн эзэд

Энд 300 дахь аяллын дурсгалын зургаа татуулан, араас оройтож гарсан дугуйчдаа хүлээн багагүй цагийг өнгөрөөгөөд сүүлийн хүн ирэнгүүт за дараагийн таталт Батсүмбэрийн замын уулзвар колонкийн гадаа гэж товлоод салхи сөрөх тул баг бүтнээрээ 2 эгнээг барин бөөндөө явахаар хөдлөхөд баруунаас овоо хүчтэй үлээх салхийг сөрөн ийнхүү цуваагаар явахын ашиг тусыг хүн бүр дотроо мэдэрнэ. Салхи сөрөн унадаг дугуйгаар ганц нэгээрээ явахаас илүү ийнхүү бие биенийхээ салхинд сууж элдвийг хөөрөлдөн явах нь үнэхээр хөгжилтэй.

Зураг 5. Бахархалын Цэнхэр тэмдэгтэй гишүүд

Удалгүй Батсүмбэрийн зам дөхөж төмөр замын нүхэн гарцын доогуур гарах үед тухайн орчинд зам дээр мөс хөлдөн овоорч автомашинууд гарахад хүндрэлтэй байгааг илтгэн ар араасаа зогссон байв. Харин унадаг дугуй бол иймэрхүү саадаар дугуйгаа түрээд гарах бүрэн боломжтой тул бид тэр олон автомашины хажуугаар ажрахгүй өнгөрч таталт товлосон цэгт бөөнөөрөө ирлээ. Эндээс Рашаант суурин дахь дэлгүүрийн гадаа дараагийн таталтыг товлоод аанай л автозамаар болгоомжтой явах, салхи сөрөх зэргийг бодолцон цуваанд ороод жийхэд ёстой нүд ирмэх зуур дэлгүүрийн гадаа ирлээ. Үдийн хоолыг энд идэхээр болсон тул энгийн хүмүүст ихээхэн тухгүй шавхай ихтэй дэлгүүрийн гадаах орчин дугуйчдад бол хаана ч амарч болох тухтай орчин тул бүгд л өөрсдийн бэлдсэн хоол ундаа идэж амарцгаалаа.

Зураг 6. Бахархалын Ногоон тэмдэгтэй гишүүд

Энэ өдөр ер нь бүгд цуваанд орж бөөнөөр явах дуртай байгаа нь мэдрэгдэж одоо эндээс 3-61 гарам ойрхон ч гэлээ аяллаа цааш цуваагаар үргэлжлүүлэхийг бүгд зөвшөөрөн хөдөллөө. Юу юугүй 3-61 гармын хотруу чиглэсэн уулзварт хүрээд араас сугарч үлдсэн гишүүдээ хүлээж багахан саатав.

Одоо энэ аяллын сүүлийн даваа Баруун туруун хүртэл бөөндөө яваад даваа өөд өөрсдийн хэмнэлээр өгсөж гараад цааш болгоомжтой уруудацгаан баруун аймаг-Дархан чиглэлд салдаг тойрог дэлгүүрийн гадаа татахыг админ хэлээд хөдөллөө. Цуваа даваа хүртэл бөөндөө яваад давааны өгсүүрт цувж эхэлсэн ч алсын өгсүүртэй засмал замтай даваа тийм ч их ядраасангүй дээр нь гараад шагналаа авч ёстой дэрийтэл сайхан уруудаад таталтын цэгт ирцгээв.

Зураг 7. Бахархалын Шар тэмдэгтэй гишүүн

Одоо эндээс хот юу байхав арав гаранхан км. Хэсэгхэн саатах зуур арын дугуйчид ирээд бөөндөө 5 шар хүрч аялал дууссан ч 300 дахь жийлтээ хийсэн хамт олон тийм ч амархан салмааргүй бас дээрээс нь цаг дөнгөж 14 цаг болж байсан тул бөөнөөр амтат хоол идэж аяллын сонин сайхнаа хуваалцан ярилцан суухад амьдралын энгийн нэгэн гэхдээ нандин гайхалтай сайхан өдрийн мэдрэмжээр бүгдийн сэтгэл баяр хөөрөөр бялхаж байлаа.

Зураг 8. Бахархалын Улбар шар тэмдэгтэй гишүүд
 Клуб маань үе үеийнхээ дугуйчдын жийлтийн эрчмээр унадаг дугуйн аяллын түүхийг бүтээсээр 400, 500 .... дахь хэмээн аяллаа үргэлжлүүлсээр байх нь гарцаагүй. Өнөөдрийн аялалдаа нэгдсэн, өнөөдөр амжаагүй ч цаг завын боломжоороо аялалдаа хүрээд л ирдэг нийт дугуйчиддаа 300 дахь аяллын баярын мэнд хүргэе. Зүгээр л жий.
Зураг 9. Бахархалын Улаан тэмдэгтэй гишүүд

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Жагварал Э.Сарангарав С.Бөхбат Б.Батбуян О.Шинэбаяр Ч.Гомбосүрэн Д.Ганзориг Г.Түмэнсайхан Э.Дөлгөөн Д.Ганболд С.Отгонбаатар Т.Энхбаяр Ш.Лазина А.Отгонбаяр Н.Даваасүрэн Д.Ганбат Б.Сүхбат Ч.Азжаргал Г.Ёндонжамц Э.Ууганбаяр Г.Бат-Оргил Т.Ган-Очир Ц.Наранхүү Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Бадрах Д.Баасансүрэн Б.Баттөмөр Б.Батжаргал Ж.Октябрь Б.Жавхлантөгс Г.Махгал Д.Цолмон У.Одбаяр П.Золзаяа Э.Ожго
Н.Жагварал
  • 1011 км дутуу
  • 248 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Сарангарав
  • 405 км дутуу
  • 854 км
  • 8
  • 0
  • 0
  • 1
  • 0
С.Бөхбат
  • 400 км дутуу
  • 859 км
  • 10
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Батбуян
  • 1414 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 1
О.Шинэбаяр
  • 1478 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ч.Гомбосүрэн
  • 1509 км
  • 20
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганзориг
  • 1658 км
  • 18
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
Д.Ганболд
  • 2092 км
  • 27
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 2479 км
  • 27
  • 0
  • 0
  • 1
  • 1
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
О.Шинэбаяр Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1266 км
Зүгээр л жий!