Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #159 - Цонжин болдог

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/320
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
107 км
Давааны тоо
0
Өндөр авалт
717 м
Өндөр алдалт
-714 м
Их өгсөлт
4.9 %
Их уруудалт
-6.4 %
Оролцогчдын тоо
32
Эхлэх цаг
2024 оны 3 сарын 23 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Хонхор суурин, Сод Монгол ШТС-ын зүүн тал
Цуглах цэгийн солбицол
47.822889, 107.171694
47°49'22.4"N, 107°10'18.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Энэ жил нийт нутгаар цасан бүрхүүл нэлэнхүй тогтсон байгаа тул энэ сардаа автомашины засмал зам дагасан аялал түлхүү зохиогдож байгаа билээ. Тиймээс засмал замаар хоёр эгнээнд орж цуваанд жийх нь аяллын үеийн аюулгүй байдлыг хангах үндэс болох юм. Хонхор суурин дээр цуглан цуваанд (алдарт 20 км/цаг барих) орж Налайх дүүргээр дайран гарч Цонжин болдогийн наана байх шар дэлгүүрийн өндөр довжоон дээр үдийн хоолоо хийж идэж амарна. Гишүүд сандал, тулга, хий, аяны тогоо, кофе нэрэгчээ авч аялахыг зөвлөх байна. Хамтдаа сайхан аялцгаая.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өнгөрсөн 7 хоногийн Бямбын аялал цаг агаарын тааламжгүй нөхцлөөс болж цуцлагдсан билээ. Энэ удаа тэнгэр цэлмэг ёстой л аялаж баймаар өдөр байлаа. Өглөө 8 цаг өнгөрөөгөөд наран ургах зүг жийсээр, ганцаараа тул Налайхын дугуйн замыг сонгов. Хариуцсан (хариуцсан л байх учиртай) тохижилт үйлчилгээний компани энэ замыг арчлаагүй нь илт байв. Бидний зарим аялал энэ замаар ирж, буцдаг тул зам дээр овоорсон малын баас, шороо чулуу нэн элбэг байдаг. Энэ удаа автомашины замаас зайлуулагдсан цас мөсөн овоолго сүлжин, чулуу шороонд дарагдсан замаар жийсээр цуглах цэгтээ очлоо.

Зураг 1. Манай баг. Цонжин болдог

Залуус маань хэдийн ирээд цай унд ууж, аяллын гараанд гарах бэлтгэлээ базааж байв. Дотно танил найз нарын сэтгэл сэргээм яриа хөөрөө, сонин сайханыг сонсох ахуйд цаг ч тун хурдан өнгөрч, 10.02 цагт аяллаа эхлэв. Хоёрын цуваанд орж автомашины замаар жийсээр Оргил худалдааны төв уруудан цуваа задарлаа. Хажуугаар гүйцэх админ залууд товчоон дээр татаарай гэж хэлж амжив. Аяллын замдаа сэтгэл шулуудан сэргэсэн залуусын хүч бярны ирийг мохоох хүсэл даанч үгүй тул өөр өөрийнх хурдаар тавьчихлаа.

Зураг 2. Цонжин болдгийн зүг ... өөр өөрийн хурдаар жийлээ
Манайхан ч буудсаар, товолсон газар хальтхан нэг татаад Цонжин болдог руу жирийн одлоо. Юу юугүй л Цонжин болдог руу ороод ирэв. Хамтдаа дурсгалын зураг, уран сайхны зураг татуулан хөдөлж шар дэлгүүрийн довжоон дээр сандлаа гарган тухлаж, тогоо тулгаа зоон цай чанаж, хоол хийж идэн тухтай амрав.
Зураг 3. Бахархалын тэмдгээ гардан авсан гишүүд
Мөн цэнхэр, ногоон, улаан тэмдгийн болзол хангасан гишүүдэд бахархалын тэмдэг гардуулав.

Манай баг 31 хүн (дөрвөн бүсгүй)-тэй байв. Буцахдаа салхи сөрөх тул очсон маягаар яахан буцаж болох билээ. Хоёрын цуваанд орж "алдарт 20" хэмнэлээр Налайхын зүг зорьлоо. Салхи нь хүйтэн байв. Энэ хөндийд ижлээсээ тасарвал ганц дугуйчин ямархан зовлон туулахыг бид мэднэ. Тиймээс цуваа тасралгүй итгэлтэй урагшилсаар, жарган жийсээр Налайх дүүрэгт ороод ирлээ.

Зураг 4. Уул голын уужим хөндийн замыг хамтдаа туулах сайхан

Зураг 5. Ийнхүү цуваагаар явахад замын хөдөлгөөн тайван үргэлжилдэг
Энд амьдрах УШТГ маань биднийг гэртээ урьсан тул буудаллаж амтат хоол, цай, цагаан идээгээр дайлуулан цагыг тухтай өнгөрөөлөө. Амарч тэнхээжсэн манайхан хоёрын цуваанд орж Налайхын автомашины замаар жийлээ.

Зураг 6. Аяллын үед түгээмэл тохиолддог нөхөрлөл
Урд салхи аван хурд тохируулах залуу, бүсгүй хоёр гишүүн маань тун чамбай мэдрэмжтэй чиглүүлэн жийв. Хурд шууд 27 км/цаг хүрч, нэг харсан 40 км/цаг хүрээд 30-34 км/цаг дээр бариулж байв. Багахан гүвээний өгсүүрийг 16-18 км/цагийн хурдаар эвхэж байв. Юун нөгөө "алдарт 20". Алсын уруутай, хажуугаас цохих ташуу салхитай үед, тэгээд ч айлд дайлуулан амарч тэнхээжсэн залуусын хүчит урсгал урагшилж байхад... ингээд л бөөндөө төгсгөлгүй явах юмсан гэж бодогдоно.

Зураг 7. Цонжин болдог ба аялагч дугуйчин
Цувааны хурд ийм байхад таталтын тухай бодох нь илүүц тул шууд Дүнжингарав руу гэж хэлэв. Хэн ч хоцорч, "шувтарсангүй". Бүгд барианы цэг дээр ирж өнөөдрийн аяллын тухай яриагаар бие биенээ үдэн, аялал тун амжилттай дууслаа. Аяллын гэрэл зургийг чадмаг авч ажиллан, аялсан УТГ Ч.Мажигсүрэн анд, анхны аяллаа амжилттай дуусгасан шинэ гишүүддээ талархал илэрхийлье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Төгөлдөр Ө.Цэрэнжаргал Б.Батбуян О.Шинэбаяр Д.Базаррагчаа Э.Дөлгөөн Д.Бямбасүрэн С.Отгонбаатар Ш.Лазина Б.Элбэгзаяа Д.Ганбат Б.Сүхбат Д.Сонинбаяр Ч.Азжаргал Г.Ёндонжамц Э.Ууганбаяр Т.Ган-Очир Д.Мөнхнаст Ц.Наранхүү Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Бадрах Д.Баасансүрэн Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс Н.Төгөлдөр С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Н.Төгөлдөр
  • 1152 км дутуу
  • 107 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ө.Цэрэнжаргал
  • 1013 км дутуу
  • 246 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Батбуян
  • 1414 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 1
О.Шинэбаяр
  • 1478 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 1
Д.Базаррагчаа
  • 1594 км
  • 15
  • 1
  • 0
  • 0
  • 2
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
Д.Бямбасүрэн
  • 2401 км
  • 24
  • 1
  • 0
  • 1
  • 1
С.Отгонбаатар
  • 2479 км
  • 27
  • 0
  • 0
  • 1
  • 1
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
С.Мөнхбат
  • 11381 км
  • 99
  • 13
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11426 км
  • 115
  • 7
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11652 км
  • 110
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Г.Ёндонжамц Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3586 км
Зүгээр л жий!