Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #21 - БУРХАНТ ХОШУУ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/31
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
43 км
Давааны тоо
0
Өндөр авалт
353 м
Өндөр алдалт
-353 м
Их өгсөлт
6.4 %
Их уруудалт
-6 %
Оролцогчдын тоо
14
Эхлэх цаг
2017 оны 2 сарын 4 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Шархадны автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.934472, 107.005889
47°56'4.1"N, 107°0'21.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Улиастай голын уужим урт амыг өгсөж явахад, баруун зүүн салаа болон хуваадаг уулын хошуу таардаг. Энэ хошууны өвөр талын хадан дээр бурханы зургууд байдаг тул нутгийнхан Бурхант хошуу гэж нэрлэдэг. Энэ чиглэл нь группийн Хаврын нээлтийн аялал хийдэг тун тохиромжтой зам билээ.

Группийн түүх: 2017 оны I сарын тайлан (зураг 4)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Товлосон цагтаа цуглаад, 10.20 цагт аялал эхэллээ. Шархадны гэр хорооллын гудамжаар нохой хуцуулан жийсээр хотоос гарав. Амжилттай аялаарай гэж байгаль эх ерөөсөн мэт сайхан цаг агаартай байв. Энэ удаагийн 21 дэхь өдрийн аялалд 14 дугуйчин оролцож, 43 км зам тууллаа. Улиастайн голын хөндий, танил замаараа жийсээр 13.00 цагт Бурхант хошуу дээр ирэв.

Зураг 1. Бурхант хошууны харагдах ерөнхий байдал
Энэ хошуу нь Улиастай голын хөндийн дээд хэсгээс түрж орон хөндийг "хуваасан", үзүүрт нь элгэн хад, сул хөрс бүхий чулуурхаг гадаргатай, наран ээвэр сайхан газар байлаа. Хадан дээр зэрэгцүүлэн сийлсэн бурханы "хөрөг"-үүд тод харагддаг.

Зураг 2. Манай баг. Бурхант хошуу

Нэг шинэ гишүүний маань шагайны гэмтэл сэдэрсэн тул "аргагүй буцлаа". Гэхдээ л 20 км жийж чадсан шүү. Хашир нэг гишүүн маань Бурхант хошууны зүүн талын замаар дээш өгсөн "төөрч", баясалтай жийж байсныг, "соёолонгууд" эргүүлэв. Хөгжилтэй нөхөрсөг яриа, бусдад тусалж хамтдаа аялах сэтгэлээр хөглөгдсөн дурсамжтай аялал боллоо.

Зураг 3. Хэт өргөн зураг
Өдрийн хоол идэж, дурсгалын зураг татуулаад, салхи сөрөн уруудан жийсээр 16.00 цагт Шар хадны буудалд ирж аялал амжилттай дуусав.

Манай групптэй анх удаа нэгдэн жийсэн шинэ гишүүн Ө.Одгэрэл (059), Ж.Ганбат (060) нартаа талархал илэрхийлье. Аялалд оролцсон бүх гишүүдэдээ баярлалаа, дараагийн аялал даанч хол байна даа.

Зураг 4. 2017 оны I сарын тайлан

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ө.Одгэрэл Ж.Ганбат Т.Батбаяр Н.Чингүнжав Ч.Ганболд Э.Батуух С.Батмөнх Г.Манлай Н.Ууганбаяр С.Энхбаатар Т.Баярсайхан Ч.Мажигсүрэн Н.Төгөлдөр Э.Ожго
Ө.Одгэрэл
  • 1239 км дутуу
  • 20 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Ганбат
  • 952 км дутуу
  • 307 км
  • 3
  • 1
  • 0
  • 0
  • 0
Т.Батбаяр
  • 521 км дутуу
  • 738 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Чингүнжав
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 1
  • 0
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
Э.Батуух
  • 1673 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Батмөнх
  • 1711 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!