Улиастай голын уужим урт амыг өгсөж явахад, баруун зүүн салаа болон хуваадаг уулын хошуу таардаг. Энэ хошууны өвөр талын хадан дээр бурханы зургууд байдаг тул нутгийнхан Бурхант хошуу гэж нэрлэдэг. Энэ чиглэл нь группийн Хаврын нээлтийн аялал хийдэг тун тохиромжтой зам билээ.
Группийн түүх: 2017 оны I сарын тайлан (зураг 4)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Товлосон цагтаа цуглаад, 10.20 цагт аялал эхэллээ. Шархадны гэр хорооллын гудамжаар нохой хуцуулан жийсээр хотоос гарав. Амжилттай аялаарай гэж байгаль эх ерөөсөн мэт сайхан цаг агаартай байв. Энэ удаагийн 21 дэхь өдрийн аялалд 14 дугуйчин оролцож, 43 км зам тууллаа. Улиастайн голын хөндий, танил замаараа жийсээр 13.00 цагт Бурхант хошуу дээр ирэв.
Нэг шинэ гишүүний маань шагайны гэмтэл сэдэрсэн тул "аргагүй буцлаа". Гэхдээ л 20 км жийж чадсан шүү. Хашир нэг гишүүн маань Бурхант хошууны зүүн талын замаар дээш өгсөн "төөрч", баясалтай жийж байсныг, "соёолонгууд" эргүүлэв. Хөгжилтэй нөхөрсөг яриа, бусдад тусалж хамтдаа аялах сэтгэлээр хөглөгдсөн дурсамжтай аялал боллоо.
Манай групптэй анх удаа нэгдэн жийсэн шинэ гишүүн Ө.Одгэрэл (059), Ж.Ганбат (060) нартаа талархал илэрхийлье. Аялалд оролцсон бүх гишүүдэдээ баярлалаа, дараагийн аялал даанч хол байна даа.