Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #158 - УБ хотын баруун өмнө захын цэг

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/318
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
83 км
Давааны тоо
2
Өндөр авалт
507 м
Өндөр алдалт
-508 м
Их өгсөлт
7.8 %
Их уруудалт
-7.8 %
Оролцогчдын тоо
22
Эхлэх цаг
2024 оны 3 сарын 9 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт-Ухаа, Содмонгол ШТС-ын зүүн тал
Цуглах цэгийн солбицол
47.856194, 106.781167
47°51'22.3"N, 106°46'52.2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Аяллын баг УБ хотын баруун өмнө захад

Хаврын улирлын час хийсэн жаварлаг өглөө цуглах цэг болох Нисэх рүү жийж явахдаа, цас их орсон тул аргагүй дээ гэж бодсоор жийх ахуйд, Хүннү молл өгсөх замд нэг дугуйчин бүсгүй маань урд явж байлаа. Хамтдаа гунгар ганган хийн жийж явтал хойд талын явган хүний замаар манай нэг гишүүн хот руу чигтэй жийж явна. "Хөөе, хаашаа явах нь вэ, Нисэх шүү дээ" гээд баруун тийш заавал, "аа тийм үү" гээд эргэн, бид хоёртой нийлж билээ.

Зураг 2. Өнөөдрийн аяллын ул мөр

Цуглах цэгт яваад очтол хашир гишүүд аль эрт ирээд тухалчихсан, өглөөний цайгаа ууж байлаа.

Зураг 3. Цуглах цэгт, 08:50 цаг

Аялалд нийт 25 гишүүн бүртгүүлсэнээс 22 нь (+2) оролцов. Спортын ордон өнгөрөөд урагшаа чигтэй явсан нэг гишүүнээ дуудаж бүгд цуглан 9:02 цагт аялал эхлэв. Морингийн даваа даваад доод автобусны буудал дээр татах тул гишүүд өөр өөрийн эрчим хурдаар урагшилна. Нүүр ам ороолгон хайрах хөгшин жавар Морингийн даваа өгсөх замд "алга болж" жигд темп-ээр давааны тахир замаар эхний дугуйчид давааны оройд дөхөж явна.

Даваагаа даван уруу замд дугуйгаа сул тавин чөлөөтэй өнхөрнө гэдэг бас нэг амттай мэдрэмж билээ. Залуус маань тогтсон газраа татсан байв. Араас нэг гишүүн хоцросхийн гараад даваа өгсөж буй мэдээ авлаа. Хүлээж байгаад хоёр эгнээнд орон бөөндөө жийлээ. Чиглүүлэгч гишүүн урдаа гарч хурдыг 20 км/цагт барин өөдөөс салхилах салхиа сөрөн зогсолтгүй урагшилж байв. Цуваан дунд хоорондоо ярилцаж, хөхрөлдөж, бүр нэг гишүүндээ баяр хүргэж ч амжсан шүү. Ийнхүү хурдалсаар, хурд аажмаар нэмэгдсээр 25 км/ц хүрлээ, дараа нь 27 км/ц хүрэх үед толгойн хэсгийн арваад дугуйчин тасарлаа.

Туул (Шувуу) тосгон дээр ирж дэлгүүрийн гадаа татахад нүүрсний эвгүй үнэр ханхалж байв. Суурингаас бушуухан гарах гэж байгаад жаахан драмгүй, мөстсөн, цасан хунгар бүхий балархай замаар багаа хөтлөөд оруулчихав. Манайхан ч тоож байгаа юм алга, туучаад л цагаан зам дээр гарав. Цэлмэг тэнгэр, цав цагаан тал, зулайг нь мөлчийтөл хусаж цэвэрлэсэн өргөн зам урд зурайна, салхи ч байхгүй болчихлоо. Уулын энгэр өгссөн шороон замаар жийсээр, салхигүй нөмөр, шаргал элсэн хөрс нь гарсан зам дээр бид буулаа. Араас ахин хоёр гишүүн бидэн дээр ирэв. Өдрийн хоолоо идэж, дурсгалын зураг авахуулав.

Зураг 4. Амралтын цэг дээр

Нэг гишүүн маань Улбар шар тэмдгийн болзол хангасан тул тэмдгийг нь гардуулав.

Зураг 5. Клубийн гишүүний бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүний дурсгалын зураг

Энэ жил их цас оржээ, хотын захад ийм байхад хөдөө нутагт ямар байхыг байгаль өөрөө бидэнд төсөөлүүлээд өгөх шиг санагдав.

Зураг 6. Амралтын цэгт, 11:20 цаг

Буцахдаа өргөн замаараа уруудсаар шууд засмал зам дээр татлаа. Багаа цуглуулж аваад цуваа хоёр эгнээ, хурд 20 км/ц гээд хөдөллөө. Энэ удаа НТГ О.Тэмүүлэн цувааг зохион байгуулж, хойш сугарсан гишүүдэд туслан цуваанд нийлүүлж, хурдаа тогтмол 20 дээр барихыг сануулан зөвлөж жийлээ. Мундаг дугуйчин дүүдээ маш их баярлалаа. Ийнхүү цуваа бүрэн бүтнээрээ Сонгино суурин хүрч хальтхан нэг татлаа.

Эндээс аялал эхэлсэн цэг хүртлээ Морингийн даваа даван бүгд өөрийн хурдаар явна.

Зураг 7. Морингийн даваагаар өгсөж буй нь

Манайхан ч ухасхийж зогсолтгүй урагшилсаар эхний гишүүд 13 цагт бариандаа орсон байв. Хамтдаа цайлж, аяллын сайхныг ярилцан хөгжилдөөд, гэр гэрийн зүг жийж одсон "цахилгаан" мэт хурдан өдрийн аялал ийнхүү амжилттай болж өнгөрлөө, зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
М.Алтантулга Э.Дөлгөөн С.Отгонбаатар А.Отгонбаяр Б.Элбэгзаяа Д.Ганбат Б.Сүхбат Д.Сонинбаяр Т.Ган-Очир Д.Мөнхнаст Ц.Наранхүү П.Батмөнх Б.Баттөмөр Д.Баасансүрэн Б.Жавхлантөгс Ж.Октябрь Г.Махгал Д.Цолмон У.Одбаяр П.Золзаяа Б.Насанбат Э.Ожго
М.Алтантулга
  • 1176 км дутуу
  • 83 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
С.Отгонбаатар
  • 2294 км
  • 25
  • 0
  • 0
  • 1
  • 1
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Б.Элбэгзаяа
  • 3776 км
  • 33
  • 0
  • 0
  • 2
  • 1
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Т.Ган-Очир
  • 6865 км
  • 71
  • 6
  • 0
  • 2
  • 2
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9457 км
  • 97
  • 8
  • 0
  • 3
  • 4
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10366 км
  • 99
  • 10
  • 1
  • 2
  • 3
Ж.Октябрь
  • 10738 км
  • 120
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Махгал
  • 11142 км
  • 111
  • 7
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 12057 км
  • 79
  • 5
  • 3
  • 2
  • 6
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12721 км
  • 81
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Д.Сонинбаяр Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4784 км
Зүгээр л жий!