Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #58 - Өвлийн тойрог

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/311
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
40 км
Давааны тоо
1
Өндөр авалт
770 м
Өндөр алдалт
-770 м
Их өгсөлт
22.6 %
Их уруудалт
-28.6 %
Оролцогчдын тоо
8
Эхлэх цаг
2023 оны 12 сарын 2 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Баруун салаа ба Зүүн салааны замын уулзвар, Тойрог дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
47.956528, 106.826139
47°57'23.5"N, 106°49'34.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Толгойтын Зүүн салаагаар дээш өгсөн жийсээр зүүн амаар салж, хөтөл даван Чингэлтэй ам руу өнгийгөөд дээш уулын замаар өгсөн цогцолбор бүхий газар очно. Уулын хяр даган алхаж явсаар Шадивлангийн амны хойд талаас уруудан бууж төв замтайгаа нийлэн хотын зүг жийнэ.

Уулын зам нэлээд цастай байх бололтой, тиймээс 2 км хүртэлхи замд дугуйтайгаа цас чулуутай жимээр алхах болно. Гишүүд хувцас ялангуяа гутлаа сонгохдоо анхаарна уу.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Энэ чиглэлээр бид дугуйтайгаа аялаж байгаагүй. Зай нь "хэт ойр" санагддаг байлаа. Харин өвлийн улирлын жийлтэнд яг тохирох мэт бодогдон гэнэтийн жийлт зарласан билээ.

Өвлийн цэлмэг тэнгэр, нартай тогтуун өглөө боллоо. Цуглах цэг аажуу өгсүүр тэгээд ч гэрээс зайтай тул хаширлан 8.00 цагт гарав. Автомашин харьцангуй цөөн, замын байдал хар тул жигд хурдаар замаа захлан жийсээр 8.20 цагт Саппорогийн уулзвар, улмаар цуглах цэг дээр 9.00 цагт ирчихлээ. Утаа нь гайгүй ч агаарын найрлага нь нэг л  болохгүй байгаа нь гэр хорооллын замаар өгсөхүйд мэдрэгдэн таагүй ачаалал биенээс зүүгдэнэ. Цааш улам бүр өгсөхөө бодон CU орж цэнэглэлт хийлээ. Манайхан ч товолсон цагтаа ирэн 9.56 цагт хөдөллөө.

Тойрогоос дээш өгсөхүйд агаар мэдэгдэхүйц цэвэршиж байлаа. Улаан худагын автобусны буудал өнгөрөн жийсээр Толгойтын зүүн салааны зүүн талаар товолсон ам руу салав. Цастай замаар өгсөн жийж Хилийн цэргийн амралт гэх зуны амбаар бүхий социализмын үед баригдсан обьект руу төмөр хашааны хаалгаар орж өгсөв.

Зураг 1. Их том модон барилгын шатан дээр
Тун боломжийн өгсүүр байлаа. Манаачтай уулзан зорилгоо хэлээд үргэлжлэн өгслөө. Захын том модон байшин өнгөрөөд ой дундуур шурган орсон цасан замаар алхав. Эндээс хоёр гишүүн маань ажилтай тул биднийг сайн явахыг ерөөгөөд буцсан билээ.

Манайхан ч ёстой баатарлаг өгссөн дөө. Адуу мал модонд бүгдэг шинжтэй туурайгаар онги татсан цастай замаар уруудсан болов уу гэх хоёр нэг хүний хуучин мөр даган дугуйгаа түрж, үүрч явлаа. Яг л нэг хэмээр зогсолтгүй урагшилсаар 11.30 цагт хүслэнт даваа дээр гарав. Саравч барьж, сандал ширээ тавьж чийрэгжүүлэлтийн төмөр тоноглол бүхий цэлгэр талбайг тун сайхан тохижуулжээ. Чингэлтэйн амаас хүмүүс өгсөн энд ирж амсхийгээд Чингэлтэй уулын оргил руу алхдаг юм билээ.

Бид энд амарч, үдийн цай хоолоо идээд олны хөлөөр гарсан жим даган уулын оргил руу өгсөв. Хоёрын зэрэг хяр дээр гарч явсаар самбар, саравч бүхий амралтын цэг дээр ирэв. Эндээс дугуйгаа түрэн цасан дундуур явсаар 20 орчим м өндөр асга туулан оргил дээр ирэв.

Зураг 2. Манай баг. Чингэлтэй уулын оргил дээр
Аргагүй л хаана ч явсан цул болсон дугуйгаа хүн бүр тээршаалгүй харин ч бүр бахархалтайяа ярилцан, оргил дээр зургаа авахуулан хөдөллөө. УТГ Золзаяа бүсгүй багаа чиглүүлэн тун аятайхан ойн цасан жимээр Шадивлангийн амны хойд салаагаар буулаа.

Төв зам дээр байх CU орж цайлж амраад хотын зүг жийсээр энэ удаагийн аялал амжилттай дууслаа. Чингэлтэй уулын оргил руу өвлийн улиралд хамгийн эвгүй замаар, унадаг дугуйтай зүтгэн гарсан түүх энэ болой. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Даваасамбуу Ц.Наранхүү Н.Даваасүрэн Э.Ууганбаяр Т.Ган-Очир С.Мөнхбат П.Золзаяа Э.Ожго
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Мөнхбат Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг 8269 км
Зүгээр л жий!