Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #57 - Хүрэлтогоот

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/310
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
36 км
Давааны тоо
1
Өндөр авалт
448 м
Өндөр алдалт
-448 м
Их өгсөлт
10.9 %
Их уруудалт
-10.6 %
Оролцогчдын тоо
18
Эхлэх цаг
2023 оны 11 сарын 19 Ням гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Маршалын гүүрийн урд тал
Цуглах цэгийн солбицол
47.884694, 106.940806
47°53'4.9"N, 106°56'26.9"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Цаг агаарын "цонхтой" өдрийг ашиглан Ням гаригт гэнэтийн жийлт хийнэ. Хүрэлтогоот хүрч, цааш Тэмээ хад руу жимээр явсаар очиж, үдийн хоол цай идээд буцах болно. Нэг талын чиглэлтэй жийлт.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өвлийн улирлын энэ өдөр дулаахан байлаа. Цэлмэг өглөө товолсон газраа цуглан 9.57 цагт хөдлөн, автомашины замаар Скай ресортын зүг жийлээ. Зам халтиргаа гулгаагүй тул хоёр эгнээ болон дундаж хурдтай жийсээр таталт хийх газраа очлоо. Намрын хаалтаас хойш хамтдаа жийгээгүй удсан тул нэг нэгнээ санасан гишүүд замын турш хөөрөлдөн тун ч хөгжилтэй байв. Салхи зүүн урдаас үлээж байв.

Зураг 1. Манай баг
Хүрэлтогоотын өгсүүр уулын замаар баг хийморьтой жийсээр одон орны судлах төвийн хашааны гадна ирэв. Ихэнх гишүүд хотод дугуйтайгаа өвөлжин жийж байгаа ч гэсэн яахан тэр нь ачаалал болох билээ дээ. Зай ойр ч гэсэн иймэрхүү жийлтээр бие ачаалан хэн хүнгүй л дор бүрнээ биеэ дайчлан жийж байлаа.
Зураг 2. Залуус жавхаатай уруудана
Хар модон ой руу шурган цасан жимээр өгссөөр Тэмээ хад яльгүй өнгөрөн Хашаан хадны урдах энгэрт буудаллав. Түүдэг асаан өдрийн хоолоо тавтай идэн амараад 12.40 цагт уруудлаа. Скай ресортын хашааны гадна хальтхан татаад хотын зүг бөөндөө жийсээр Маршалын гүүр дээр 13.30 цагт ирж, энэ удаагийн гэнэтийн жийлт амжилттай болж дууслаа.

Зураг 3. Өнөөдрийн аяллын цоожлогч

Бөөндөө дугуйн дэлгүүр орж дуртай бараагаа сонирхон үзэв. Өвлийн нарлаг өдөр хамтдаа жийж, амралтын өдрийг аятай өнгөрүүлсэн гишүүд болон аяллын фото зураг авсан УТГ анд Ч.Мажигсүрэн нартаа халуун талархал илэрхийлье. Зүгээр л жий.
Зураг 4. Өвлийн ой дундах түүдэг гал

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ч.Гомбосүрэн Ж.Батдаваа Э.Дөлгөөн У.Хосбаяр Б.Элбэгзаяа Н.Даваасамбуу Ч.Азжаргал Д.Жамъяндорж Т.Ган-Очир П.Батмөнх Б.Бадрах Б.Баттөмөр Ж.Октябрь С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Ч.Гомбосүрэн
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Батдаваа
  • 1867 км
  • 23
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
Б.Элбэгзаяа
  • 3776 км
  • 33
  • 0
  • 0
  • 2
  • 1
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Д.Жамъяндорж
  • 5813 км
  • 53
  • 9
  • 1
  • 0
  • 2
Т.Ган-Очир
  • 6865 км
  • 71
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8852 км
  • 88
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9457 км
  • 97
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10738 км
  • 120
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Мөнхбат
  • 10811 км
  • 93
  • 12
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11142 км
  • 111
  • 7
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!