Аяллын тэмдэглэл
Өвлийн улирлын энэ өдөр дулаахан байлаа. Цэлмэг өглөө товолсон газраа цуглан 9.57 цагт хөдлөн, автомашины замаар Скай ресортын зүг жийлээ. Зам халтиргаа гулгаагүй тул хоёр эгнээ болон дундаж хурдтай жийсээр таталт хийх газраа очлоо. Намрын хаалтаас хойш хамтдаа жийгээгүй удсан тул нэг нэгнээ санасан гишүүд замын турш хөөрөлдөн тун ч хөгжилтэй байв. Салхи зүүн урдаас үлээж байв.
Зураг 1. Манай багХүрэлтогоотын өгсүүр уулын замаар баг хийморьтой жийсээр одон орны судлах төвийн хашааны гадна ирэв. Ихэнх гишүүд хотод дугуйтайгаа өвөлжин жийж байгаа ч гэсэн яахан тэр нь ачаалал болох билээ дээ. Зай ойр ч гэсэн иймэрхүү жийлтээр бие ачаалан хэн хүнгүй л дор бүрнээ биеэ дайчлан жийж байлаа.
Зураг 2. Залуус жавхаатай урууданаХар модон ой руу шурган цасан жимээр өгссөөр Тэмээ хад яльгүй өнгөрөн Хашаан хадны урдах энгэрт буудаллав. Түүдэг асаан өдрийн хоолоо тавтай идэн амараад 12.40 цагт уруудлаа. Скай ресортын хашааны гадна хальтхан татаад хотын зүг бөөндөө жийсээр Маршалын гүүр дээр 13.30 цагт ирж, энэ удаагийн гэнэтийн жийлт амжилттай болж дууслаа.
Зураг 3. Өнөөдрийн аяллын цоожлогчБөөндөө дугуйн дэлгүүр орж дуртай бараагаа сонирхон үзэв. Өвлийн нарлаг өдөр хамтдаа жийж, амралтын өдрийг аятай өнгөрүүлсэн гишүүд болон аяллын фото зураг авсан УТГ анд Ч.Мажигсүрэн нартаа халуун талархал илэрхийлье. Зүгээр л жий.
Зураг 4. Өвлийн ой дундах түүдэг гал
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Ч.Гомбосүрэн
Э.Дөлгөөн
Ж.Батдаваа
У.Хосбаяр
Б.Элбэгзаяа
Н.Даваасамбуу
Ч.Азжаргал
Д.Жамъяндорж
Т.Ган-Очир
Privacy
Б.Бадрах
Б.Баттөмөр
Ж.Октябрь
Д.Цолмон
С.Мөнхбат
Г.Махгал
П.Золзаяа
Э.Ожго