Цаг агаарын "цонхтой" өдрийг ашиглан Ням гаригт гэнэтийн жийлт хийнэ. Хүрэлтогоот хүрч, цааш Тэмээ хад руу жимээр явсаар очиж, үдийн хоол цай идээд буцах болно. Нэг талын чиглэлтэй жийлт.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өвлийн улирлын энэ өдөр дулаахан байлаа. Цэлмэг өглөө товолсон газраа цуглан 9.57 цагт хөдлөн, автомашины замаар Скай ресортын зүг жийлээ. Зам халтиргаа гулгаагүй тул хоёр эгнээ болон дундаж хурдтай жийсээр таталт хийх газраа очлоо. Намрын хаалтаас хойш хамтдаа жийгээгүй удсан тул нэг нэгнээ санасан гишүүд замын турш хөөрөлдөн тун ч хөгжилтэй байв. Салхи зүүн урдаас үлээж байв.
Хүрэлтогоотын өгсүүр уулын замаар баг хийморьтой жийсээр одон орны судлах төвийн хашааны гадна ирэв. Ихэнх гишүүд хотод дугуйтайгаа өвөлжин жийж байгаа ч гэсэн яахан тэр нь ачаалал болох билээ дээ. Зай ойр ч гэсэн иймэрхүү жийлтээр бие ачаалан хэн хүнгүй л дор бүрнээ биеэ дайчлан жийж байлаа. Хар модон ой руу шурган цасан жимээр өгссөөр Тэмээ хад яльгүй өнгөрөн Хашаан хадны урдах энгэрт буудаллав. Түүдэг асаан өдрийн хоолоо тавтай идэн амараад 12.40 цагт уруудлаа. Скай ресортын хашааны гадна хальтхан татаад хотын зүг бөөндөө жийсээр Маршалын гүүр дээр 13.30 цагт ирж, энэ удаагийн гэнэтийн жийлт амжилттай болж дууслаа.