Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #20 - ТУУЛ ГОЛЫН МӨСӨН ДЭЭГҮҮР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/30
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
42 км
Давааны тоо
0
Өндөр авалт
70 м
Өндөр алдалт
-72 м
Их өгсөлт
1.1 %
Их уруудалт
-1 %
Оролцогчдын тоо
8
Эхлэх цаг
2017 оны 1 сарын 28 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Маршалын гүүрийн урд тал
Цуглах цэгийн солбицол
47.884694, 106.940806
47°53'4.9"N, 106°56'26.9"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Өвөл голын мөсөн дээгүүр жийж болно гэсэн гэнэн бодол, төсөөллийн дагуу ээлжит аяллаа Туул гол дээгүүр хийе гэж төлөвлөв. Судалгааны аяллаа ч хийсэнгүй. Харин дотроо бол өгсүүр, уруу байхгүй тэгээд ч унадаг дугуйтай жийхэд цас бүрхсэн мөсөн дээгүүр саадгүй явчихна гэж "цагаахан" бодож байлаа. Аргагүй л өвөл гол, мөсөн дээгүүр унадаг дугуй жийж огт үзээгүй, хар таамгаараа болно гэж сэтгэж байсан үе.

Үүнээс хойш групп-ээс голын мөс дагасан чиглэлээр өдрийн аялал зохиогоогүй. Харин өвлийн хаалтын үеэр, урьдчилан тандаж байгаад Гэнэтийн жийлтийг дор дурьдсан чиглэлд хийдэг болсон. Өвөл голын цас мөсөн дээгүүр унадаг дугуйтай жийхэд, юуны өмнө тухайн жийх чиглэлд автомашины зам гарчихсан байх нь нэн чухал. Хэрэв замгүй бол голын мөсөн дээгүүр жийх нь тун хүнд бөгөөд, амаргүй байх болно. УБ орчимд Туул голын мөсөн дээгүүр зүүн тийш Гацуурт суурин хүртэл, баруун тийш Яармагын гүүр хүртэл жийхэд их эвтэйхэн байдаг. Автомашины мөрөөр цас нь дагтаршиж, салхитай тохойд нүцгэн мөс хэдэн газар байдаг ч гэсэн саад болдоггүй.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Энэ удаагийн аяллыг группийн 038 дугаартай гишүүн Т.Баярсайхан удирдан хийлээ. Группын гишүүд анх удаа Туул голын мөсөн дээгүүр жийсэн онцлог аялал боллоо.

Зураг 1. Манай баг. Туул гол. Хар усан тохой
Товлосон цагтаа цуглаж, Туул голын мөс цасан гадарга дээр гулгаатай, шарваатай, уналттай (зарим тохиодолд арай л чангахан) оролцогч нэгэн гишүүний хэлсэнээр кайфтай аялал болжээ.
Зураг 2. Цас, мөсөн замаар жийсэн нь
Хүйтэн өдөр байсан боловч салхи араас салхилж, юу юугүй л Баянзүрх уулын өвөрт ирсэн байна. Замдаа тоглож, янз бүрийн байрлалтай зураг авалт хийж явсаар 14.20 цагт Гацуурт суурингийн харалдаа очиж, цай ундаа уугаад буцаж (энэ удаа салхи жавар сөрж) жийсээр 16.10 цагт Маршалын гүүр дээр ирж аялал амжилттай дууслаа. Нийт туулсан зай: 42 км.

Зураг 3. Мөсөн дээрхи "галбир"-ын халтиргаа
Хэдийгээр өгсүүр, уруу бараг үгүй ч гэлээ жаахан анхаарал сарниулах, илүү хөдөлгөөн хийх зэрэгт мөсөн гадарга ямар ч өршөөлгүй шууд л "аваад явчихаж" байсан. Ер нь мөсөн дээгүүр жийнэ гэдэг хүнд юм билээ гэж аяллын удирдагч онцлон тэмдэглэсэн болно.

Аялалд анх удаа оролцож гишүүний хувийн дугаар авсан Дөлгөөн (056), Т.Зоригоо (057), Ганболд (058) нарт амжилт хүсэхийн ялдамд, аяллын бүх гишүүд, түүхийн гэрч болсон сайхан зураг авсан О.Ууганбаяр (045) гишүүнд талархал илэрхийлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Дөлгөөн О.Ууганбаяр Т.Зоригоо Т.Батбаяр Г.Цэрэндорж Ч.Ганболд Э.Батуух Т.Баярсайхан
Дөлгөөн
  • 1217 км дутуу
  • 42 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Ууганбаяр
  • 1081 км дутуу
  • 178 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Зоригоо
  • 569 км дутуу
  • 690 км
  • 9
  • 2
  • 0
  • 0
  • 0
Т.Батбаяр
  • 521 км дутуу
  • 738 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Цэрэндорж
  • 1300 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
Э.Батуух
  • 1673 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Зүгээр л жий!