Өвөл голын мөсөн дээгүүр жийж болно гэсэн гэнэн бодол, төсөөллийн дагуу ээлжит аяллаа Туул гол дээгүүр хийе гэж төлөвлөв. Судалгааны аяллаа ч хийсэнгүй. Харин дотроо бол өгсүүр, уруу байхгүй тэгээд ч унадаг дугуйтай жийхэд цас бүрхсэн мөсөн дээгүүр саадгүй явчихна гэж "цагаахан" бодож байлаа. Аргагүй л өвөл гол, мөсөн дээгүүр унадаг дугуй жийж огт үзээгүй, хар таамгаараа болно гэж сэтгэж байсан үе.
Үүнээс хойш групп-ээс голын мөс дагасан чиглэлээр өдрийн аялал зохиогоогүй. Харин өвлийн хаалтын үеэр, урьдчилан тандаж байгаад Гэнэтийн жийлтийг дор дурьдсан чиглэлд хийдэг болсон. Өвөл голын цас мөсөн дээгүүр унадаг дугуйтай жийхэд, юуны өмнө тухайн жийх чиглэлд автомашины зам гарчихсан байх нь нэн чухал. Хэрэв замгүй бол голын мөсөн дээгүүр жийх нь тун хүнд бөгөөд, амаргүй байх болно. УБ орчимд Туул голын мөсөн дээгүүр зүүн тийш Гацуурт суурин хүртэл, баруун тийш Яармагын гүүр хүртэл жийхэд их эвтэйхэн байдаг. Автомашины мөрөөр цас нь дагтаршиж, салхитай тохойд нүцгэн мөс хэдэн газар байдаг ч гэсэн саад болдоггүй.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Энэ удаагийн аяллыг группийн 038 дугаартай гишүүн Т.Баярсайхан удирдан хийлээ. Группын гишүүд анх удаа Туул голын мөсөн дээгүүр жийсэн онцлог аялал боллоо.
Товлосон цагтаа цуглаж, Туул голын мөс цасан гадарга дээр гулгаатай, шарваатай, уналттай (зарим тохиодолд арай л чангахан) оролцогч нэгэн гишүүний хэлсэнээр кайфтай аялал болжээ. Хүйтэн өдөр байсан боловч салхи араас салхилж, юу юугүй л Баянзүрх уулын өвөрт ирсэн байна. Замдаа тоглож, янз бүрийн байрлалтай зураг авалт хийж явсаар 14.20 цагт Гацуурт суурингийн харалдаа очиж, цай ундаа уугаад буцаж (энэ удаа салхи жавар сөрж) жийсээр 16.10 цагт Маршалын гүүр дээр ирж аялал амжилттай дууслаа. Нийт туулсан зай: 42 км. Хэдийгээр өгсүүр, уруу бараг үгүй ч гэлээ жаахан анхаарал сарниулах, илүү хөдөлгөөн хийх зэрэгт мөсөн гадарга ямар ч өршөөлгүй шууд л "аваад явчихаж" байсан. Ер нь мөсөн дээгүүр жийнэ гэдэг хүнд юм билээ гэж аяллын удирдагч онцлон тэмдэглэсэн болно.Аялалд анх удаа оролцож гишүүний хувийн дугаар авсан Дөлгөөн (056), Т.Зоригоо (057), Ганболд (058) нарт амжилт хүсэхийн ялдамд, аяллын бүх гишүүд, түүхийн гэрч болсон сайхан зураг авсан О.Ууганбаяр (045) гишүүнд талархал илэрхийлье.