Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #156 - Харгана

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/309
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
70 км
Давааны тоо
2
Өндөр авалт
637 м
Өндөр алдалт
-638 м
Их өгсөлт
5.8 %
Их уруудалт
-6.1 %
Оролцогчдын тоо
22
Эхлэх цаг
2023 оны 10 сарын 28 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, GS25 дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048639, 106.900583
48°2'55.1"N, 106°54'2.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Клубийн аяллын үечлэлийн дагуу энэ нь 2023 оны намрын өдрийн аяллын улирлын хаалтын аялал болно. Ийнхүү гишүүдийн "заавал" оролцох өдрийн аяллууд XI сараас II сарыг дуустал завсарлах ба энэ хугацаанд гэнэтийн жийлт, хоногийн аялал мөн түүнчлэн уламжлал болсон Сэлэнгэ өвлийн аялал зохиогдоно. Өдрийн аялал бол унадаг дугуйн аялал сонирхогч өргөн олон нийтэд зориулан манай клубээс зохион явуулдаг аяллуудын үндсэн төрөл юм. Өдрийн аялал нь дээр дурдсанчлан клубийн бүх гишүүдийн заавал оролцох аялал гэж тооцогддог тул энэхүү аяллын оролцоогоор "идэвхийн оноо" гэсэн статистикийн утгыг олдог. Идэвхийн оноо жагсаалтын нэгдүгээр байрыг бахархлын тэмдэгтэй эсэхээс үл шалтгаалан клубийн аль ч гишүүн эзэлж, уг жагсаалтыг тэргүүлэх боломжтой.

Өдрийн аялал 2024 оны III сарын 2-ны бямба гарагаас эхлэн үргэлжлэн зохиогдох ба түүнээс наана зохиогдох жийлт, хоногийн аялал зэрэгт идэвхтэй оролцохыг урьж байна. Өдрийн аяллын завсарлага буюу XI сараас II сарыг дуусталх хугацаанд зарлах жийлт төрлийн аяллыг тухайн долоо хоногийн бямба гарагийн цаг агаар ямар байхаас хамаарч ерөнхийдөө гэнэт гэнэт зарлах тул клубийн энэхүү веб сайтыг нээн аялал зарласан эсэхийг шалгаж байхыг сануулъя. Түүнчлэн говийг зорьсон хоногийн аялал бас уламжлалт Сэлэнгэ өвлийн аялал зохиогдохыг ч мөн сануулъя.

УБ уулын дугуйн клубийн нийт гишүүд болон унадаг дугуйн аялал сонирхогч өргөн олон нийтийг клубийн 2023 оны намрын өдрийн аяллуудын хамгийн сүүлчийнх нь болох энэхүү аялалд оролцохыг урьж байна. Энэхүү аяллын маршрут нь уулын модод дундуурх замаар явсаар УБ хотын нутаг дэвсгэрээс гардаг дөт зам гэдгээрээ онцлогтой бөгөөд энэ нь унадаг дугуйн аялалд анх удаа оролцогчид болон удаан хугацаагаар жийгээгүй гишүүд аялахад нэн зохимжтой чиглэл юм.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Намрын шар наран мандсан цэлмэг, час хийсэн өглөө боллоо. Цуглах цэг рүүгээ яаранхан 17 км орчим зам туулаад иртэл, 24 цагаар ажилладаг GS25 дэлгүүр тас хаалттай байв. Жигжидийн уулзварт бөөгнөрсөн дэлгүүр, цайны газрууд "найдвартай" бус улирлын чанартай "түр зуурын найдваргүй нөхөд" мэт байдгийг мэдэх тул гайхсангүй. Манай багынхан цуглан 9.00 цагт аяллын гараа эхлэв. Хоёр эгнээ болон жийсээр Хэрэмхэн дэлгүүр дээр татаж дасгал хийгээд, Сэлбийн эх рүү жийлээ. Манай баг 25 (4 бүсгүй) хүнтэй байлаа. Өнөөдрийн аяллын зай харьцангуй ойр, цаг агаар тун ч налгар байсан тул аяллын зураг (ер нь ойрын аяллуудад ийм боломж гарч байсангүй)-аа тавтайхан авахуулж манай баг жарганхан жийж явлаа.

Зураг 1. Сэлбийн эх рүү орох хаалга дээр ирлээ

Ноднингийн зун, намаржин энэ орчинд хийгдсэн газар шорооны ажлын үр дүн далангаар хашигдсан хиймэл цөөрмийн мөсөн бүрхүүл гялалзан биднийг угтлаа. Амралт зугаалгын бас нэгэн бүс ийнхүү үүсэж буй нь тун сайн хэрэг шүү. Одоогоор явган болон унадаг дугуйн тохижилтын ажил нь дуусаагүй харагдана. Багаараа дурсгалын зургаа авахуулан хөдөллөө. Онгичсон шороон овоолго бүхий зурвас газраар өгсөн алхаж дээд зам хүрлээ.

Зураг 2. Уламжлалт таталт хийдэг газраа ирэхүй
Уулын бэл ороон жийсээр Духын даваа руу салдаг зам дээр иртэл газрын хөрс чийгээр ханан нимгэн мөсөн бүрхүүлтэй байв. Бүгд унадаг дугуйгаар түрсээр хүслэнт хуш модны доор ирээд татав. Үдийн наранд энэ хэсэг шавран балчиг болох нь ойлгомжтой тул буцахдаа уулын хяр дамжсан замаар явахаар шийдэж явлаа.

Зураг 3. Манай баг. Харгана
Бид Харгана дээр 11.30 цаг гээд хүрээд ирлээ. Тавтайхан үдийн хоол хийж идэн амраад буцах замдаа оров. Буцахдаа уулын хярын замаар жийсээр Мухарын даваа дээр ирэв. Уруудан, бага шиг шавартай замаар явсаар цөөрмийн далан дээр ирж багаараа зургаа авахуулав. Анхны аяллаа хийсэн 4 шинэ гишүүн, аяллын давтагдашгүй агшинг түүх болгон үлдээсэн УТГ анд Ч.Мажигсүрэн болон багийн нийт анд нартаа халуун талархал илэрхийлье.
Зураг 4. Сэлбэ голын хиймэл усан сангийн далан дээр
Энэ жилийн өвлийн хаалтын аялал ийнхүү амжилттай болж дууслаа. Хэрэмхэн дэлгүүрийн талбайгаас бие биедээ амжилт хүсэн, өвлийн амралтаа сайхан эдлээрэй гэсэн ерөөлийн үгээр үдэлцэн, хотын зүг салхи татуулан жийн одох дүр зураг энэ аяллын түүхэн агшин болж сэтгэлд үлдлээ.

ВИДЕО БИЧЛЭГ

ЗУРГИЙН ЦОМОГ

Зураг 5. Админууд

Зураг 6. Аяллын замд

Зураг 7. Улаан Тэмдэгтэй Гишүүд

Зураг 8. Ойн замаар өгсөхүй

Зураг 9. Улбар Шар Тэмдэгтэй гишүүд

Зураг 10. Аяллын замд

Зураг 11. Шар Тэмдэгтэй гишүүд

Зураг 12. Ой дундуур зурайх, ховилтой замаар урагшилна

Зураг 13. Хөх Тэмдэгтэй гишүүд

Зураг 14. Аяллын замд

Зураг 15. Аялагч гишүүд

Зураг 16. Зүгээр л жий

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Ганзориг Г.Алтанбагана А.Шижирмаа Э.Уранзул Ж.Төгсбаяр Т.Энхтөр Э.Дөлгөөн Ж.Батдаваа Д.Ганболд Д.Бямбасүрэн Н.Даваасүрэн Б.Сүхбат Д.Жамъяндорж Т.Ган-Очир Б.Бадрах Б.Баттөмөр Ж.Октябрь Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Б.Насанбат Э.Ожго
Д.Ганзориг
  • 1189 км дутуу
  • 70 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Алтанбагана
  • 1130 км дутуу
  • 129 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Шижирмаа
  • 1119 км дутуу
  • 140 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Уранзул
  • 646 км дутуу
  • 613 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Төгсбаяр
  • 510 км дутуу
  • 749 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхтөр
  • 112 км дутуу
  • 1147 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ж.Батдаваа
  • 1933 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганболд
  • 2092 км
  • 27
  • 1
  • 0
  • 0
  • 0
Д.Бямбасүрэн
  • 2401 км
  • 24
  • 1
  • 0
  • 1
  • 1
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!