Аяллын тэмдэглэл
Намрын налайсан уртын урт өдрүүд үргэлжилсээр. Наран гийсэн цэлмэг өглөө цуглах цэгээс 9.00 цагт хотын зүүн зүг жийсээр аялал эхлэв. Дүнжингаравын замаар хоёр эгнээ болон зүүн урдаас үлээх салхи сөрөн явсаар Амгалангийн төмөр замын гарам хүрэхэд нэг гишүүн бидэнтэй нэгдэв.
Зураг 1. Манай баг, Төрхурахын ам Өнөөдрийн аялалд гурвын зэрэг шинэ хүн анхны аяллаа хийхээр иржээ. Мөн 2016 онд групптэй нэгдсэн НТГ (одоогийн байдлаар хөх тэмдэг) аяллын замдаа ахин ирж жийлээ.
Баянзүрхийн гүүрээр гарч, Сансар худалдааны төв өнгөрөн далангийн замаар урагш өгсөн, төмөр зам дагуух замд шилжин Туул зөрлөг өнгөрч, дондогносон замаар дондогнуулан жийлээ.
Зураг 2. Ээлжит таталтын үеэрЭнэ жил Хөлийн гол ус ихтэй байв. Төмөр замын гүүрийн доогуур шурган гарч, голын урд талын хөндий өгсөн жийсээр Хонхор суурингийн наана ирээд татлаа. Арын хэдэн гишүүдийн бараа хараахан харагдсангүй, нэг л юм болж дээ гэж бодоод цааш хөдлөв.
Төмөр зам, уулын бэлийн хоорондох шахааны зам ус ихтэй байв. Шөнөдөө хөрсөнд цочир хүйтрэл эхэлсэнийг гэрчлэн зайрмагтан хөлдсөн нугын чийгтэй замаар жийсээр Төрхурахын амны байгаль хамгаалагчийн пост хүрлээ.
Зураг 3. Бид Энд бидэнтэй Налайх дүүргээс ирсэн УШТГ анд нэгдлээ. Амны эх руу ороход нөгөө салхи хоромхоноо "алга болж" намрын наран шарж эхлэв. Амны дунд хэсэгт байх амралтын газрын хашааны тэнд татан хувцсаа нимгэлэв. Арын гишүүд маань шожигнотол жийгээд хүрээд ирэв.
Зураг 4. Өдрийн хоолны цагаарЯг бодсоноор хоёр ч дугуй хагарсан байжээ. Амаа өгсөн жийсээр саравч, ширээ, сандал бүхий тавиухан задгай газар 11.50 цагт буулаа. Хөлийн гол захаасаа зайрмагтан тунгалаг ус нь боргиотон урсахыг харж баясах нь аялагч хүний бас нэгэн сэтгэлийн таашаал болой.
Зураг 5. Ирж буй цаг дорГолоос ундны усаа авч энд өдрийн хоолоо идэн, дурсгалын зургаа авахуулан 13.00 цагт доош уруудав.
Өглөө зайрмагтсан нугын зам одоо наранд гэсэж нил ус болсон байгаа тул буцахдаа уулын замыг сонгон өгслөө. Бумбатын ам, Чулуутын ам, Бага Хүрэл тогоот, Хүрэлтогоотын амыг хөндлөн туулж Хүрхрээгийн амаар уруудан Скай ресортын хаалга хүрч татлаа.
Зураг 6. АндуудЭндээс хоёр эгнээ болон багийн чиглүүлэгч урдаа гарч жавхаатай жийсээр Маршалын гүүр хүрч аялал өндөрлөв. Намрын шар наран дор хамтдаа аялсан багийн бүх гишүүдэд халуун баяр хүргье. Зүгээр л жий.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Н.Жагварал
Э.Уранзул
Ч.Гомбосүрэн
Д.Базаррагчаа
Ж.Батдаваа
Д.Ганболд
Н.Даваасүрэн
Б.Элбэгзаяа
Э.Ууганбаяр
Т.Ган-Очир
Д.Мөнхнаст
Б.Бадрах
Ж.Октябрь
Privacy
Д.Цолмон
С.Мөнхбат
Г.Махгал
П.Золзаяа
Э.Ожго
Н.Жагварал
- 1011 км дутуу
- 248 км
- 3
- 0
- 0
- 0
- 0
Э.Уранзул
- 646 км дутуу
- 613 км
- 8
- 0
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Э.Ууганбаяр |
Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг |
4742 км |
Ж.Батдаваа |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1286 км |