Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #155 - Төрхурахын ам

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/308
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
67 км
Давааны тоо
1
Өндөр авалт
499 м
Өндөр алдалт
-500 м
Их өгсөлт
8.4 %
Их уруудалт
-8.5 %
Оролцогчдын тоо
19
Эхлэх цаг
2023 оны 10 сарын 21 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Намрын налайсан уртын урт өдрүүд үргэлжилсээр. Наран гийсэн цэлмэг өглөө цуглах цэгээс 9.00 цагт хотын зүүн зүг жийсээр аялал эхлэв. Дүнжингаравын замаар хоёр эгнээ болон зүүн урдаас үлээх салхи сөрөн явсаар Амгалангийн төмөр замын гарам хүрэхэд нэг гишүүн бидэнтэй нэгдэв.

Зураг 1. Манай баг, Төрхурахын ам
Өнөөдрийн аялалд гурвын зэрэг шинэ хүн анхны аяллаа хийхээр иржээ. Мөн 2016 онд групптэй нэгдсэн НТГ (одоогийн байдлаар хөх тэмдэг) аяллын замдаа ахин ирж жийлээ.

Баянзүрхийн гүүрээр гарч, Сансар худалдааны төв өнгөрөн далангийн замаар урагш өгсөн, төмөр зам дагуух замд шилжин Туул зөрлөг өнгөрч, дондогносон замаар дондогнуулан жийлээ.

Зураг 2. Ээлжит таталтын үеэр
Энэ жил Хөлийн гол ус ихтэй байв. Төмөр замын гүүрийн доогуур шурган гарч, голын урд талын хөндий өгсөн жийсээр Хонхор суурингийн наана ирээд татлаа. Арын хэдэн гишүүдийн бараа хараахан харагдсангүй, нэг л юм болж дээ гэж бодоод цааш хөдлөв.

Төмөр зам, уулын бэлийн хоорондох шахааны зам ус ихтэй байв. Шөнөдөө хөрсөнд цочир хүйтрэл эхэлсэнийг гэрчлэн зайрмагтан хөлдсөн нугын чийгтэй замаар жийсээр Төрхурахын амны байгаль хамгаалагчийн пост хүрлээ.

Зураг 3. Бид
Энд бидэнтэй Налайх дүүргээс ирсэн УШТГ анд нэгдлээ. Амны эх руу ороход нөгөө салхи хоромхоноо "алга болж" намрын наран шарж эхлэв. Амны дунд хэсэгт байх амралтын газрын хашааны тэнд татан хувцсаа нимгэлэв. Арын гишүүд маань шожигнотол жийгээд хүрээд ирэв.
Зураг 4. Өдрийн хоолны цагаар
Яг бодсоноор хоёр ч дугуй хагарсан байжээ. Амаа өгсөн жийсээр саравч, ширээ, сандал бүхий тавиухан задгай газар 11.50 цагт буулаа. Хөлийн гол захаасаа зайрмагтан тунгалаг ус нь боргиотон урсахыг харж баясах нь аялагч хүний бас нэгэн сэтгэлийн таашаал болой.
Зураг 5. Ирж буй цаг дор
Голоос ундны усаа авч энд өдрийн хоолоо идэн, дурсгалын зургаа авахуулан 13.00 цагт доош уруудав.

Өглөө зайрмагтсан нугын зам одоо наранд гэсэж нил ус болсон байгаа тул буцахдаа  уулын замыг сонгон өгслөө. Бумбатын ам, Чулуутын ам, Бага Хүрэл тогоот, Хүрэлтогоотын амыг хөндлөн туулж Хүрхрээгийн амаар уруудан Скай ресортын хаалга хүрч татлаа.

Зураг 6. Андууд
Эндээс хоёр эгнээ болон багийн чиглүүлэгч урдаа гарч жавхаатай жийсээр Маршалын гүүр хүрч аялал өндөрлөв. Намрын шар наран дор хамтдаа аялсан багийн бүх гишүүдэд халуун баяр хүргье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Жагварал Э.Уранзул Ч.Гомбосүрэн Д.Базаррагчаа Ж.Батдаваа Д.Ганболд Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа Э.Ууганбаяр Т.Ган-Очир Д.Мөнхнаст Б.Бадрах Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Н.Жагварал
  • 1011 км дутуу
  • 248 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Уранзул
  • 646 км дутуу
  • 613 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Гомбосүрэн
  • 1509 км
  • 20
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Базаррагчаа
  • 1594 км
  • 15
  • 1
  • 0
  • 0
  • 2
Ж.Батдаваа
  • 1933 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганболд
  • 2092 км
  • 27
  • 1
  • 0
  • 0
  • 0
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ж.Батдаваа Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1286 км
Зүгээр л жий!