Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #148 - Богд уулын тойрог

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/298
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
107 км
Давааны тоо
2
Өндөр авалт
971 м
Өндөр алдалт
-972 м
Их өгсөлт
8.1 %
Их уруудалт
-9.3 %
Оролцогчдын тоо
17
Эхлэх цаг
2023 оны 8 сарын 26 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Бүрхэг өглөө боллоо. Товолсон цагтаа хөдлөн Хонхор суурин хүртэл жийгээд татлаа. Ажлын шаардлагаар нэг гишүүн буцаж, араас нэг гишүүн гарсан мэдээ авав. Бумбат зөрлөгөөр дайран төмөр замын нүхэн гарцаар урагшаа гарав. Алсад Шаварт майхан уул харагдана. Замын хажуугийн мөөгөн хүрээнд цагаан мөөг олноор ургасан байв.

Зураг 1. Манай баг, Ширдэгтийн богино амын даваа дээр
Ширдэгтийн богино ам өгсөж байхад, шивэрээ бороо жаахан орсоноо салхитай хамт зогсчихлоо. Чийг ханхалсан ногоон хөндийн даржин замаар өгсөж, энэ өдрийн цаг агаар аялалд тун тохиромжтой байлаа. Нэг гишүүний дугуйны шивэгдсэн хий гарч хийлсээр хожуухан араас ирлээ. Даваан дээр гарч татан дурсгалын зургаа авахуулаад, уруудан хяр даваж Баянбулагын амаар сүнгэнэтэл жийсээр Зуунмод хотод 13.00 цагт ирлээ. Аяллын явцад яригдсан үндсэн сэдэв Дархан 88 аяллын зам, уралдааны явц, амжилтын тухай байлаа.

Зураг 2. Тун сайн жийдэг манай талын залуус байсан даа. М.Бат Эрдэнэ, А.Ачмаа нар.
Өдрийн хоол энд идээд, Өндөр даваа дээр нэг хальтхан татлаа. Нэг гишүүний араа солигчийн шийр хугараад замын унаа хайхаар үлдлээ. Тэр чигээрээ хот руу буудаж, товолсон CU дэлгүүр дээр 15.20 цагт ирж, энэ өдрийн аялал тун амжилттай дуусав. Групптэй хамт анхны аяллаа амжилттай туулж дууссан А.Ачмаа бүсгүй, М.Бат Эрдэнэ нартаа халуун баяр хүргье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ч.Гомбосүрэн А.Ачмаа М.Бат-Эрдэнэ Т.Энхтөр Э.Дөлгөөн А.Отгонбаяр Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх Б.Бадрах Б.Баттөмөр С.Мөнхбат Г.Махгал Э.Ожго
Ч.Гомбосүрэн
  • 1509 км
  • 20
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Ачмаа
  • 1152 км дутуу
  • 107 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Бат-Эрдэнэ
  • 1152 км дутуу
  • 107 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхтөр
  • 112 км дутуу
  • 1147 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6484 км
  • 60
  • 11
  • 1
  • 0
  • 2
Т.Ган-Очир
  • 7120 км
  • 75
  • 6
  • 0
  • 2
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9788 км
  • 102
  • 8
  • 0
  • 3
  • 4
С.Мөнхбат
  • 11708 км
  • 102
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11753 км
  • 118
  • 9
  • 1
  • 2
  • 4
Э.Ожго
  • 28399 км
  • 252
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Т.Ган-Очир Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3600 км
Зүгээр л жий!