Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Бүрхэг өглөө боллоо. Товолсон цагтаа хөдлөн Хонхор суурин хүртэл жийгээд татлаа. Ажлын шаардлагаар нэг гишүүн буцаж, араас нэг гишүүн гарсан мэдээ авав. Бумбат зөрлөгөөр дайран төмөр замын нүхэн гарцаар урагшаа гарав. Алсад Шаварт майхан уул харагдана. Замын хажуугийн мөөгөн хүрээнд цагаан мөөг олноор ургасан байв.
Ширдэгтийн богино ам өгсөж байхад, шивэрээ бороо жаахан орсоноо салхитай хамт зогсчихлоо. Чийг ханхалсан ногоон хөндийн даржин замаар өгсөж, энэ өдрийн цаг агаар аялалд тун тохиромжтой байлаа. Нэг гишүүний дугуйны шивэгдсэн хий гарч хийлсээр хожуухан араас ирлээ. Даваан дээр гарч татан дурсгалын зургаа авахуулаад, уруудан хяр даваж Баянбулагын амаар сүнгэнэтэл жийсээр Зуунмод хотод 13.00 цагт ирлээ. Аяллын явцад яригдсан үндсэн сэдэв Дархан 88 аяллын зам, уралдааны явц, амжилтын тухай байлаа. Өдрийн хоол энд идээд, Өндөр даваа дээр нэг хальтхан татлаа. Нэг гишүүний араа солигчийн шийр хугараад замын унаа хайхаар үлдлээ. Тэр чигээрээ хот руу буудаж, товолсон CU дэлгүүр дээр 15.20 цагт ирж, энэ өдрийн аялал тун амжилттай дуусав. Групптэй хамт анхны аяллаа амжилттай туулж дууссан А.Ачмаа бүсгүй, М.Бат Эрдэнэ нартаа халуун баяр хүргье. Зүгээр л жий.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Т.Ган-Очир | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3600 км |