Аяллын тэмдэглэл
Бүрхэг өглөө боллоо. Товолсон цагтаа хөдлөн Хонхор суурин хүртэл жийгээд татлаа. Ажлын шаардлагаар нэг гишүүн буцаж, араас нэг гишүүн гарсан мэдээ авав. Бумбат зөрлөгөөр дайран төмөр замын нүхэн гарцаар урагшаа гарав. Алсад Шаварт майхан уул харагдана. Замын хажуугийн мөөгөн хүрээнд цагаан мөөг олноор ургасан байв.
Зураг 1. Манай баг, Ширдэгтийн богино амын даваа дээрШирдэгтийн богино ам өгсөж байхад, шивэрээ бороо жаахан орсоноо салхитай хамт зогсчихлоо. Чийг ханхалсан ногоон хөндийн даржин замаар өгсөж, энэ өдрийн цаг агаар аялалд тун тохиромжтой байлаа. Нэг гишүүний дугуйны шивэгдсэн хий гарч хийлсээр хожуухан араас ирлээ. Даваан дээр гарч татан дурсгалын зургаа авахуулаад, уруудан хяр даваж Баянбулагын амаар сүнгэнэтэл жийсээр Зуунмод хотод 13.00 цагт ирлээ. Аяллын явцад яригдсан үндсэн сэдэв Дархан 88 аяллын зам, уралдааны явц, амжилтын тухай байлаа.
Зураг 2. Тун сайн жийдэг манай талын залуус байсан даа. М.Бат Эрдэнэ, А.Ачмаа нар. Өдрийн хоол энд идээд, Өндөр даваа дээр нэг хальтхан татлаа. Нэг гишүүний араа солигчийн шийр хугараад замын унаа хайхаар үлдлээ. Тэр чигээрээ хот руу буудаж, товолсон CU дэлгүүр дээр 15.20 цагт ирж, энэ өдрийн аялал тун амжилттай дуусав. Групптэй хамт анхны аяллаа амжилттай туулж дууссан А.Ачмаа бүсгүй, М.Бат Эрдэнэ нартаа халуун баяр хүргье. Зүгээр л жий.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Ч.Гомбосүрэн
А.Ачмаа
М.Бат-Эрдэнэ
Т.Энхтөр
Э.Дөлгөөн
А.Отгонбаяр
Н.Даваасүрэн
Б.Элбэгзаяа
О.Адъяасүрэн
Д.Жамъяндорж
Т.Ган-Очир
Ш.Мөнгөнсүх
Б.Бадрах
Б.Баттөмөр
С.Мөнхбат
Г.Махгал
Э.Ожго
А.Ачмаа
- 1152 км дутуу
- 107 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
М.Бат-Эрдэнэ
- 1152 км дутуу
- 107 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Т.Энхтөр
- 112 км дутуу
- 1147 км
- 14
- 0
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Т.Ган-Очир |
Умард хязгаар 3543 км шар тэмдэг |
3600 км |