Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #56 - Дархан-88 буюу намрын нээлт 2023

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/295
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Жийлтийн эрчмээр хуваасан олон баг
Замын урт
88 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1221 м
Өндөр алдалт
-1145 м
Их өгсөлт
10.1 %
Их уруудалт
-12.2 %
Оролцогчдын тоо
20
Эхлэх цаг
2023 оны 8 сарын 20 Ням гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дархан хот, Дархан 50 цогцолбор
Цуглах цэгийн солбицол
49.46325, 105.964056
49°27'47.7"N, 105°57'50.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

2023 оны Дархан-88 төвийн бүсийн уулын дугуйн 3 дугаар наадмыг 8 сарын 19-20 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус наадмын удирдамжид үндэслэж УБ уулын дугуйн аялал группийн уламжлал ёсоор жийлт зарлаж байна.

8 сарын 20-ны өдөр болох уулын дугуйн тэмцээнтэй уялдуулан зохиох энэхүү жийлтэд хамрагдах гишүүд дараах хоёр хувилбарын алинаар ч оролцож болно.

  1. УБ уулын дугуйн аялал группт харьяалагдах багийн бүрэлдэхүүнд багтаж, наадамд албан ёсоор оролцох
    • Тус тэмцээнд оролцох багуудыг гишүүдийн сайн дурын үндсэн дээр бүрдүүлнэ.
    • Группийн гишүүн бус хүмүүс багт нэгдэж оролцох нь нээлттэй.
    • Гишүүд өөрөөсөө бага залуу насны ангилалд хамаарах багт орж болно.
    • Өөр клубт харьяалагддаг эсвэл насны ангилалд нь тохирох баг УБ уулын дугуйн аялал группээс бүрдээгүйн улмаас өөр клубын багийн бүрэлдэхүүнд орж уг тэмцээнд оролцсон гишүүдийг уг жийлтэд 2-р хувилбараар оролцсонд тооцно.
    Мөн тус өдөр зохиогдох багийн тэмцээнд унаж уралдах дугуйнд ямар нэг тусгай шаардлага тавиагүй байна.
    Тэмцээнд оролцох гишүүд https://www.darkhan88.darkhan.org/ веб сайтаар дамжуулан тус тусын мэдүүлгээ өгч бас тэмцээний хураамжийг төлнө. Мэдүүлэг өгөхдөө багийн нэрийг товчлон UUDAG гэж бичнэ. Энэ удаагийн Дархан-88 наадмаар уулын дугуйн тэмцээнээс гадна Uphill болон Downhill тэмцээнүүд зохиогдох бөгөөд тэмцээний хураамж нь аль төрлийн, хэчнээн тэмцээнд оролцсоноос үл хамааран тогтмол 10 мянган төгрөг байна.
  2. Группийн бусад аялалд оролцож буй мэтээр тус наадмын маршрутын дагуу жийн аялж, баг тамирчдаа хөгжөөн дэмжих
    Тэмцээний хураамжид Дархан хотод байрлах байр, тэмцээний үеэрх амралтын цэг дээрх ус цэнэглэлт, тэмцээний барианы цэг дээрх нэг ба хоёр дугаар хоол зэрэг зүйлс багтсан байна. Бас нэг багаас оролцох тамирчдын тоог хязгаарлаагүй бөгөөд уралдааны замыг дуустал жийсэн оролцогч бүрт барианы медаль гардуулдаг тул тэмцээний мэдүүлгийг дээр буй веб сайтаар дамжуулан бөглөж улмаар тэмцээний бүртгэлийн хураамжаа төлөн оролцох 1-р хувилбарын талаар бодож үзээрэй.

8 сарын 19-ны өдөр зохиогдох Uphill болон Downhill тэмцээнүүдэд гишүүд хувиараа оролцоно.

Тэмцээн ба жийлтэд оролцох группийн гишүүд тус наадмын хөтөлбөрт заасан газарт шууд цуглана.

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Заасан маршрутын дагуу аялахад эргэлтийн цэгүүдийг зөв таних нь чухал юм. Иймд Дархан-88 уралдааны зам дахь чухал эргэлтийн цэгүүдийн ойроос болон алсаас үзэгдэх байдлын зургийг тайлбартайгаар оруулав.

Эргэлтийн цэг №1 Жалга руу хэдэн салаа замаар орно. Эдгээрийн хамгийн баруун талын бүдэг замын баруун хэсгээр орвол зохимжтой. Бусад нь хэт огцом уруу. Жалгаас гарах хоёр салаа замын зүүн гар талаас өгсвөл зөв сална. Баруун талаар орж өгсөн жалгаас гарсан бол удалгүй таарах бүдэг салаагаар орж доод талын зам руу орох хэрэгтэй. Ингээд цааш уруудсаар модтой хавцал руу орно.

Зураг 1. Эргэлтийн цэг №1. Жалга

Эргэлтийн цэг №2 Өмнөхөн орсон хавцал дундуурх элсэрхэг замаар алгуур өгсөн, ойгоос гараад уруудахад сайжруулсан шороон зам таарна. Зам руу баруун эргэж ороод хэсэгхэн явахад дутуу барьсан төмөр бетон гүүр тааралдана. Гүүрээр гарсаны дараа ердийн хөрсөн зам руу зүүн салж улмаар уулын энгэр өөд өгсөнө. Тус энгэрээс ирсэн зүгтээ эргэн харж дарсан зургийг дор нийтлэв.

Зураг 2. Эргэлтийн цэг №2. Голын хөндий

Эргэлтийн цэг №3 Элсэрхэг замын уулзварыг алдалгүй баруун гар тийш салах хэрэгтэй. Элсэн зам дээр тэнцвэрээ хадгалахад анхаарсаар замын салааг анзааралгүй өнгөрөх магадлал өндөр тул энэхүү эргэлтийн цэгт анхаарлаа гойд хандуулбал зохино. Уг цэгийн таних тэмдэг нь гол гарсаны дараа өгсөж гарч ирэхэд тааралдах, чулуурхаг хөрсөн зам бүхий хамар юм. Хамар дээрээс газрын доод талаа барьж салаад хэсэгхэн уруудаж явсаны дараа баруун гар тийш салсан зам руу орно. Дараах зурагт эргэлтийн цэгийн өмнө тааралдах - таних тэмдэг нь болох хамар дээрээс үзэгдэх байдлыг буулгасан. Зураг дээрээс харагдах хөндий рүү орохдоо ерөнхийдөө баруун тал руу алсуур даялж эргэнэ хэмээн ойлгож болно.

Зураг 3. Эргэлтийн цэг №3. Эргэлтийн цэгийн алсаас үзэгдэх байдал, очих чиглэлийн дагуу

Эргэлтийн цэг №4 Энэ цэг хүртэл нэг талаас гол нөгөө талаас уулаар хашигдсаар ирэх тул төөрөх боломжгүй. Харин энэ цэгт ирэхийн өмнөхөн нэг жалгаар гарч хэсэг уруудаад дараа нь ялимгүй өгсөөд бяцхан хөтөл давж уруудна. Дараах зурагт харагдаж буй үргэлжлэн ургасан бургас нь бидний орох ёстой уулын амаар урсаж ирэх гол/горхи дагасан байна. Үүнийг гаталж цаана гарахгүй. Ерөөсөө Дархан-88-ын энэхүү маршрутын дагуу голоор хоёр удаа л гарах ба хоёуланг нь төмөр бетон гүүрээр гарч болно. Дараах зурагт гарсан хэсгийн зүүн гар талд, эгц өмнө харагдах уулын хоёр талын амаар урсаж ирэх гол/горхи нийлэх бэлчир байна. Ингээд зураг дээрх тод замыг даган баруун гар тийш эргэж уулын ам руу орно. Улмаар уг зам зүүн гар талд байх уулын хадан цохиог тойрон алсуур даялж муруйна.

Зураг 4. Эргэлтийн цэг №4. Билчирийн даваа давах зам руу салах эргэлтийн цэг

Эргэлтийн цэг №5 Дөнгөж сая дурдсан хадан цохиог өнгөрөөд хэсэг явахад зам хоёр салж байсан. Салаа замын баруун гар тал буюу газрын дээд талыг чиглэнэ. Үүнийг дараах зурагт буусан моддоор танина.

Зураг 5. Эргэлтийн цэг №5. Тус цэгийн таних тэмдэг болох модод

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Дархан-88 уулын дугуйн тэмцээнд 19-29 насны эмэгтэйчүүдийн ангилалд нэг баг, 30-39 болон 40-49 насны эрэгтэйчүүдийн ангилал тус бүрт хоёр болон нэг баг гарган оролцсоноос эмэгтэй баг маань тэргүүн байр, эрэгтэй багууд гуравдугаар байр буюу 4 багийн 3 нь шагналт байр эзэллээ. Эрэгтэйчүүдийн 40-49 насны ангилалд уралдсан баг маань нийт 15 багаас шагналт гуравдугаар байр эзэлсэн ба харин хамгийн их өрсөлдөөнтэй эрэгтэйчүүдийн 30-39 насны ангилалд шагналт гуравдугаар байр эзэлсэн манай багийн өмнө ихэнхдээ мэргэжлийн тамирчдаас бүрдсэн баг оржээ.

Мөн тус наадмын өгсүүр замын тэмцээнд оролцсон гурван эмэгтэй гишүүд маань өөрсдийнхөө ангиллын шагналт бүх гурван байрыг дэс дараалан эзэллээ.

Түүнчлэн өөр клубын бүрэлдэхүүнд орж уралдсан хоёр гишүүн маань ч тус тусын ангилалдаа шагналт байр эзэлсэн байна.

Ийнхүү УБ уулын дугуйн аялал групп нь Дархан-88 наадмын уралдаан, тэмцээнд бахдам сайхан амжилттай оролцлоо. Тус наадамтай уялдуулан зохиосон жийлтэд идэвхтэй хамрагдан оролцсон гишүүддээ талархал илэрхийлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Жаргалмаа Э.Сарангарав Б.Баяржаргал Ж.Баярсайхан Ч.Гомбосүрэн Д.Базаррагчаа Э.Дөлгөөн А.Отгонбаяр Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа Б.Сүхбат Ч.Азжаргал О.Адъяасүрэн Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал П.Золзаяа
Э.Жаргалмаа
  • 934 км дутуу
  • 325 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Сарангарав
  • 405 км дутуу
  • 854 км
  • 8
  • 0
  • 0
  • 1
  • 0
Б.Баяржаргал
  • 1399 км
  • 13
  • 1
  • 0
  • 0
  • 2
Ж.Баярсайхан
  • 1488 км
  • 13
  • 0
  • 0
  • 1
  • 2
Ч.Гомбосүрэн
  • 1509 км
  • 20
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Базаррагчаа
  • 1594 км
  • 15
  • 1
  • 0
  • 0
  • 2
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11381 км
  • 99
  • 13
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11426 км
  • 115
  • 7
  • 1
  • 2
  • 4
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Сүхбат Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3572 км
Д.Базаррагчаа Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1314 км
Зүгээр л жий!