Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Бид 7 буудал дээр цуглан, 10 цагаас Чингэлтэйн замаар өгсөн жийхэд, хоолой хорсон, амьсгал боогдон юун жийх, дугуйгаа түрээд алхахад бүрэн амьсгал авч чадахгүй дотор багтарч, биеийн эд эс хүчилтөрөгч шаардаж "туулсан амьдрал нүдний өмнүүр жирэлзэх" шиг л болсон. Аргагүй л утаа гэдэг (нүүрсхүчлийн давхар исэл) "үхэл" л юм байна. Энэ утааны голомтоос түргэхэн гарья гээд Энхбаатар, Баярсайхан 2 маань жийгээд л "тасарсан". Өгсөж яваад Одбаяртай таарч манай баг 4 хүнтэй боллоо.
Автобусны эцсийн буудал өнгөрч байж утаа шингэрч эхлэв. Цэвэр агаар цээж дүүрэн амьсгалж, Чингэлтэй уулын савдаг (бодон гахай)-ын эзэнтэй "уулзаж", цааш хүний хөлний мөрөөр дагтаршсан цасан замаар жийж, түрж явсаар 12.10 цагт орой дээр ирлээ. Цэлмэг цэнхэр тэнгэр, салхигүй, нартай сайхан өдөр байлаа. Төлөвлөсөн зам цасанд дарагдаж ул мөргүй байсан тул ярилцаад, ирсэн замаараа доош буулаа. УБ хотын төв талбайд 14.20 цагт ирсэн болно. Аяллын зай: 24 км. Ер нь утааны ийм үеэр хойд талаар зүглэлтгүй юм билээ шүү. Хамт нэгдэн жийсэн У.Одбаяр болон "дорнын цэнхэр" утаан дунд довтолгосон багийн гишүүдэд талархал хүргэе.