Аяллын тэмдэглэл
Зуны цэлмэг өглөө болов. Ер нь халуун өдөр болох төлөвтэй. Аялалд оролцох гишүүд болзоот газраа цуглан яг 11.00 цагт 18 хүний бүрэлдхүүнтэй манай баг аяллын замдаа гарлаа.
Зураг 1. Манай баг, Батсүмбэр сумын төвСумын төвөөс гарч антентай толгой өгсөн хуучин ферм байсан сууринг захлан явсаар Шар хөндийн алсын өгсүүрт жийн, овоохон огцом Шар хөндийн даваа дээр гарч татлаа. Даваа уруудан дахин өгсөж Хавчуугийн даваа даваж, дээд энгэрээр ой дундуурхи замаар хэжин явсаар Ар худагын даваа даваж Хунцал голын хөндий рүү орж ирлээ. Юун ойрхон гурван даваа давчих нь энэ вэ гэж уншигч гишүүд гайхах нь аргагүй. Аялалд явж буй гишүүд маань хүртэл аяллын чиглэлд ийм даваанууд байгаагүй дээ гэж гайхсан юм чинь. Учир нь Батсүмбэр нутгийн залуу гишүүн манай багт аялсан тул нутгийн залуугийн санал болгосон энэ замыг сонгосон юм. Энэ зам нь саад багатай цагаан зам, айл амьтнаас хол, байгалийн үзэсгэлэн бүрдсэн хангай бөгөөд Хунцал голын дээд хэсгээр Нарстын давааны харалдаа хүргэдэг харьцангуй дөт чиглэл юм байна.
Зураг 2. Аяллын замд гарсан өөрчлөлтийн мэдээлэлХунцал голоо хоёр бага гарамаар хөндлөн гараад Булаг толгойн хойд энгэрийн замаар өгсөн хоёр хяр даваж жийсээр Нарстын даваа давлаа. Уруудах нь зам нь харин эвгүй юм билээ. Баруун гар талын зүлэг дээгүүр зурайх шинэхэн замаа сонгох нь зөв санагдсан. Уруудаад ороход Морингийн даваа гэж бас нэг огцом хяр дээгүүр төв зам зурайна. Энэ өөд өгсөлгүй хормойг нь ороосон цагаан замыг сонгон жийсээр Сүжигт голын хөндий уруудан тариа ногооны талбайн захын замаар жирийх нь зөв сонголт болсон шүү.
Зураг 3. УШТГ Б.БадрахБорнуур суурин хүрэхээс 5 км орчим зайд хуучин засмал зам орж ирнэ. Энэ замаар явсаар Борнуур сууринг нэвт сүвлэн төв зам руу тэмүүлэв. Салхигүй бүгчим, тэгээд ч суурингийн төв замаар явахад цайны газар үл харагдана. Нэг дэлгүүр хальт харагдаад өнгөрсөн. Төв замаас салж сумын захиргаа орчим жинхэнэ төв нь байдаг гэдгийг манай гишүүд хэлж байна билээ. УБ- Дархан чиглэлийн засмал замд нийлэн, толгой ороож замын хажуугийн дэлгүүр, цайны газар дээр татаж хооллож амрав. Цаг 14.30 болж байлаа. Жин үдийн халуун төөнөнө.
Зураг 4. Аялагч гишүүн А.ОтгонбаярДараагийн таталт Баянчандмань сумын төв тул багаараа хоёр эгнээ болон 3 орчим км яваад цуваа сунаж эхлэв. Салхи араас үл ялиг үлээж, пүн хийсэн халуунд замын асфальт үнэртэнэ. Зам засварын ажил үргэлжлэн явандаж байсан. Өгсүүр нугачаа өөд зүтгэн өөрт тохирсон хэмнэл хурдаар багынхан урагшилж байгаа тул хоорондын зай аажмаар холдоно.
Зураг 5. Аялагч гишүүн Н.ДаваасүрэнМанай багийн 6 гишүүн өглөө хотоос жийж Батсүмбэр суманд 62 км зам туулан ирсэн боловч аяллын замын уртыг торох зүйлгүй жавхаатай жийж буй нь бахархалтай. Уг нь энэ аяллаар жийлтийн эрчимээр багт хуваагдан жийх эрх нь нээлттэй байсан, хэн ч урагш гарахыг бодолгүй бүгд нэг баг болон жийж явлаа.
Зураг 6. НТГ Ш.ЛазинаХоцорсон нэгнээ хүлээж, дугуй нь хагарсан гишүүндээ туслаж, араас ирж буй нөхөддөө санаа тавин хүлээн суух нь группийн нэгэн сайхан уламжлал билээ.
Зураг 7. УШТГ Д.БаасансүрэнБаянчандмань сумын төвийн CU дэлгүүрийн сүүдэртэй уужим талбайд толгойн хэсгийнхэн ирээд арын биднийг хүлээн тааваараа амарч байлаа. Энэ дэлгүүрийн үйлчилгээ, тав тухтай байдал нь дугуйчин бидний аялалд маш том дэмжлэг туслалцаа болдог билээ.
Зураг 8. УШТГ Э.УянгаЭндээс 6 гишүүн Эрдэнэтийн харьяа Ерөөл жолоочтой замын автомашинд дайгдан хотын зүг хөдөлсөн юм. Том тэрэгний жолооч нар аялан явж буй дугуйчдад цаана л нэг элгэмсэг дотно ханддаг зуршил энэ удаа ийнхүү бидэнд ахин ирж билээ.
Зураг 9. Аялагч гишүүн Б.ЭлбэгзаяаАяллын замаа үргэлжлүүлэн 12 гишүүн (хоёр бүсгүй) цааш хөдөлж, аяллын замыг бүрэн эвхэж хотын захад 19.00 цагт орж ирлээ. Автомашинд дайгдсан гишүүд Баруунтурууны даваан дээр бууж хотын захад нөхдөө хүлээн угтсан юм.
Зураг 10. УШТГ П.БатмөнхИйнхүү томхон аяллын өмнөх бэлтгэл шатны багц ( I ба II) аяллууд маш амжилттай дууслаа. Багийн хамт олон та нартаа халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
У.Хосбаяр
Д.Ганболд
Б.Элбэгзаяа
Т.Ган-Очир
Б.Баттөмөр
Э.Ожго
Ж.Баярсайхан
Ш.Лазина
А.Отгонбаяр
Н.Даваасүрэн
Б.Сүхбат
Ч.Азжаргал
Э.Уянга
Privacy
Б.Бадрах
Д.Баасансүрэн
Privacy
Г.Махгал