Автомашингүй өдрийг тохиолдуулан группийн гишүүдийн дунд "Гэр бүлийн хамт дугуйтай жийлт" зарлаж байна. Гэр гэрээсээ унадаг дугуйтай гарч автомашины хөдөлгөөнийг хориглосон гудамжуудаар гэр бүлийнхээ гишүүдийн хамт жийж өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.
Жийлтэд бүртгүүлсэн боловч цуглах цэгт товлосон цагт хүрэлцэн ирж амжаагүй гишүүд жийлтээ хувийн хэрэгтээ тэмдэглүүлэхийг хүсвэл "Автомашингүй өдөр" арга хэмжээнд хамрагдсан аль нэг гудамжинд унадаг дугуйтайгаа авахуулсан эсвэл марафонд оролцсоноо илтгэх фото зургаа тухайн өдөрт багтаан илгээнэ.
Зүгээр л жий.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.