Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #53 - Хүй 7 худаг

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/283
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
72 км
Давааны тоо
0
Өндөр авалт
552 м
Өндөр алдалт
-551 м
Их өгсөлт
5.9 %
Их уруудалт
-5.9 %
Оролцогчдын тоо
18
Эхлэх цаг
2023 оны 5 сарын 13 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Номин 22 агуулах худалдаа
Цуглах цэгийн солбицол
47.902528, 106.737111
47°54'9.1"N, 106°44'13.6"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Группийн гишүүд Хүй 7 худагт

Цуглах цэгт 08:20 цагт хүрэлцэн очиход жийлтэд бүртгүүлсэн гишүүдийн ихэнх нь ирсэн байв. Бас тэмцээнд оролцох зарим гишүүд тэмцээний гарааны цэг рүү шууд очихоор аль түрүүн жийгээд явсан гэнэ. Гэнэт юун тэмцээн ярив гэж гайхаж байна уу? Энэхүү жийлт нь Монголын дугуйн холбоо ба Нүүдэлчин дугуйн клуб хоёр хамтран зохион байгуулж буй "Морь хурдан уу, дугуй хурдан уу" гэдэг тэмцээнтэй давхацсан бөгөөд үүнд оролцож тоосоо өргөх гишүүд нэлээд олон байсан тул энэ долоо хоногийн ээлжит унадаг дугуйн аяллыг тус тэмцээнтэй уялдуулан зохиохоор болсон билээ.

Тэмцээнд оролцолгүйгээр жийх гишүүдийг УШТГ Баттөмөр ахалж яг 09:00 цагт Хүй долоон худаг руу жийж эхэлсэн байна. Энэ үед тэмцээнд оролцох гишүүд гарааны цэг рүү дөхөж явлаа. Ихэнх гишүүд тамир тэнхээгээ хадгалахын тулд унадаг дугуйгаа машинд ачицгаажээ. Гэхдээ гарааны цэг рүү шууд жийсэн гишүүд ч хэд хэд байв. Тэдний нэг нь гарааны цэг рүү зам салах гарцын наахна жийж явав. Түүний хэн болохыг жийлтээр нь шууд танив. Хэдэн мянган км урт зам бүхий олон олон аялалд хамтдаа жийсээр байгаад нэг нэгнээ жийлтээр нь андахгүй болчихдог юм байна.

Зураг 2. Гарааны цэгт эртлэн очигсод

Тэмцээний гарааны цэг дээр гишүүд ээлж дараалан ирсээр товлосон цаг болоход тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн гишүүд цөм бүрэн болсон байв. Дугуйчид гарааны өмнө биеэ халаахаар энд тэндгүй л жийцгээнэ. Биеэ сайн халаах нь тэмцээний амжилтаас гадна осолдсон үед хүнд бэртэхгүй байхад нэмэртэй байдаг. Ийнхүү биеэ халаахаар салхи сөрж нэг, уруудаж нэг жийхэд тэмцээний үеэр халууцахаар мэдрэмж төрөв. Манайхны зарим нь ч хувцсаа нимгэлцгээж л байна. Арай зузаан нэгдээ "нэмнээгээ нимгэлэхгүй бол уралдааны үеэр халууцах юм байна" гэж сануулахад нимгэлнэ ээ л гэж байв. Салхины чиглэл бидний яг чанх хойноос бас хурд нь овоо их байсныг тэмдэглэх хэрэгтэй. Иймээс "Өнөөдөр рекорд амжилт эвдэх байх аа" гэлцэнэ. Үнэхээр салхи эхлээд хойноос улмаар замын дундаас баруун хойноос үлээж уралдаанчдыг их сайн дэмжиж өгсөн. Иймээс замын уруу хэсэгт араа ханасан тухай, дээд хурд тэд хүрлээ гэсэн яриа барианы цэгт голлон сонсогдоно.

Зураг 3. Гараандаа ... Манайхан энэ хавиар л байна.

Тэмцээн 11:30 цагт эхлэв. Энэ нь товлосон цагаасаа 30 минутаар хоцорсон гэсэн үг юм. Энэ үед манай хэд барианы цэг дээр аль хэдийн ирээд бүтэн нэг цагийг хийцгүйрэн өнгөрөөгөөд байжээ. Харин баруун ба баруун хойноос үлээсэн салхи гараанаас хөдөлсөн дугуйчдыг барианы зурхайд яах ийхийн зуурт хийсгэн аваачиж манай хэдийн хүлээлтийг дуусгасан юм.

Зураг 4. Ш.Лазина, эм сонирхогч 20 - 29 насны ангилалд алтан медаль

Зураг 5. Д.Баасансүрэн, мастер ангилалд алтан медаль

Зураг 6. Ш.Мөнгөнсүх, эм сонирхогч 30 - 39 насны ангилалд алтан медаль

Бүх ангиллын дугуйчид гараанаас нэг зэрэг гарсан тул ургамал, үндэс маруухан сул хөрсний тоос шороо босох нь үгээр илэрхийлэхэд хэцүү хэцүү. Зарим бөөн дугуйчдын бараа харагдахгүй болж бас тэрхэн зуурт аманд шороо зажлагдаж ч байх шиг.

Манайхан гараанаас бүгдээрээ их сайн гарцгаажээ. Өнөөх тоос шороо, бужигнаан дундуур арайхийн нэг зам олж аваад угсруулан идсээр эрчимтэй урагшилж явахад манай группийн бүсгүйчүүлээс эхлээд ээлж дараалан тааралдаж эхэлсэн нь тэдний гараа хэр сайн байсныг илтгэнэ. Ер нь тэмцээний гараа их чухал бололтой.

Мөн салхины уруу эрчээрээ давхицгаасан тул гинж удаа дараалан мултрах зэрэг бэрхшээл зарим гишүүдэд тулгарчээ. Бас хоёр гишүүний дугуй хагарсан байна.

Зураг 7. Ангилалдаа тэргүүн байр эзэлж алтан медаль зүүцгээсэн гишүүд хамтдаа

Ингээд байр эзэлсэн гишүүдийг шагналаа гардан авч дуусмагц 14:50 цагт бөөндөө зогсож зургаа даруулаад улмаар цаг овоо оройтож, нар нэлээн хэвийсэн тул буцах замаа хөөхөөр мордоцгоов. Эмээлтийн өгсүүрт гишүүд бага зэрэг цувж, цуваа тасарсан тул авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр нэг татаж бөөгнөрөөд цааш УБ хот руу үргэлжлүүлэн жийцгээлээ.

Ийнхүү уралдаан тэмцээнтэй уялдуулсан нэг аялал амжилттай өндөрлөлөө. Энэ дашрамд дурдахад УБ уулын дугуйн аялал групп нь унадаг дугуйн тэмцээн уралдаан бүртэй аяллаа уялдуулдаггүй ба харин "Морь хурдан уу, дугуй хурдан уу" (25 км) болон "Дархан-88" зэрэг манай группийн аяллын хэв маяг, онцлогт дөхүү буюу маршрут нь аль болох урт, илүү ачаалалтай юм уу бартаатай зам бүхий уралдаан тэмцээнд л ач холбогдол өгч группээрээ оролцдог уламжлалтай билээ.

Эцэст нь аялал болон тэмцээнд оролцож жийсэн гишүүддээ талархал дэвшүүлье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Ганболд У.Хосбаяр А.Отгонбаяр Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа Б.Сүхбат Ч.Азжаргал Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Бадрах Д.Баасансүрэн Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал У.Одбаяр
Д.Ганболд
  • 2092 км
  • 27
  • 1
  • 0
  • 0
  • 0
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11381 км
  • 99
  • 13
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11426 км
  • 115
  • 7
  • 1
  • 2
  • 4
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Зүгээр л жий!