Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #142 - УБ хотын баруун талын уулсаар

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/280
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
145 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1089 м
Өндөр алдалт
-1089 м
Их өгсөлт
12.5 %
Их уруудалт
-14.3 %
Оролцогчдын тоо
14
Эхлэх цаг
2023 оны 5 сарын 6 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт-Ухаа, Содмонгол ШТС-ын зүүн тал
Цуглах цэгийн солбицол
47.856194, 106.781167
47°51'22.3"N, 106°46'52.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Туул голын баруун, баруун урд хэсгийг дагаж сунаж тогтсон бэсрэг уулсын нуруу байдаг. Хамгийн өндөр нь дтд 1830 м өргөгдсөн Налгар уул юм. Туул голын хөндийгөөс дээрхи уулын баруун урд хэсгээр даван гардаг олон тооны даваануудын нэгээр даваж Жирмийн хөтөл рүү тонгойн баруун аймгийн чиглэлийн төв засмал замаар жийсээр буцаж ирэх зорилготой. Оролцогч гишүүд өдрийн хоол ялангуяа цэвэр усны тодорхой нөөцтэй явах шаардлагатай. Энэ чиглэл нь Сонгино суурингаас гараад Цагаан хөтөл суурин хүртэлхи 60-65 км зайд нэлээд гандуу ил урсацгүй, суурин газар төдийлөн таарахгүй уулын нүцгэн бэл, даваагаар аялах онцлогтой.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Группийн аяллын замын чиглүүлэгч УШТГ Б.Жавхлантөгс

Өглөө эртлэн 7:30 гэж гараад Нисэх рүү чиглэн жийв. Өнөөдөр тэнгэр цэлмэг, багахан сэвэлзүүр салхитай хаврын нэгэн сайхан өдөр болох нь Замаараа аяллын багийнхантайгаа таарсаар аялал эхлэх цагаас 40 минутын өмнө цуглах цэг дээр хүрч очив. Манайхнаас аль хэдийн зургаан хүн ирсэн байлаа. Ээлжээрээ цугласаар аялах эхлэх үед 15 гишүүн (нэг эмэгтэй гишүүн) цуглажээ. Өдөр авч яваад идье гэж бодсон хоолоо өглөө идчихээд гарсан учраас замаараа идэх хоолоо авна гэж бодоод гарсан юм. Гэвч өглөө эрт CU-д махан хоол байхгүй байсан учраас цаашаа явах замд биокомбинат орчмын дэлгүүрээс авахаар шийдлээ. Аялал яг цагтаа буюу 9 цагт эхлээд, өөр өөрийн темпээр жийж эхлэв. Мэдээж уламжлал ёсоор хөдлөхөөс өмнө Админ ах Морингийн даваа даваад эхний автобусны буудал дээр татах тухай мэдээлэл өгсөн. Манай багт 2 гишүүн өдөр ажилтай тулд засмал зам дуустал хамт яваад цааш салан Алтанбулаг хүртэл жийгээд буцах төлөвлөгөөтэй засмалын дугуйтай нэгдсэн байлаа.

Зураг 1. Аялал эхлэхийн өмнө

Өөр өөрийн темпээр жийсээр Морингийн давааг даван товлосон цэг дээр таталт хийв. Татах цэг дээр түрүүлж очсон нэг гишүүн болох Хосоо бас идэх юм дэлгүүрээс авах байсан тул хамт ярилцан ойролцоох дэлгүү рүү жирийлээ. Махны төрлийн зүйлсээс хиам л байв, Өглөө эрт тул талх байхгүй. Цааш явж замаараа өөр дэлгүүр оръё гээд юм авалгүй гараад иртэл манайхан аль хэдийн цуглараад хөдөлж байлаа. Араас нь жийж очиж нийлээд хамтдаа вагондоод Туулын гүүр чиглэн жийлээ. ядах юмгүй л Туулын гүүр рүү салдаг уулзварт хүрээд ирлээ. Одоо эндээс цааш явбал Баруун аймгууд руу явдаг төв зам хүртэл идэх юм олдохгүй тул, Хосоод хоёулаа дэлгүүр орчхоод хойноос нь гүйцээд очих уу гээд хамтдаа шувуун фабрик чиглэн багаасаа салаад жийлээ.

Цэргийн анги орчмоос нэгэн онгорхой дэлгүүр олоод гялс идэх юмаа базааж аваад буцан туулын гүүр рүү жийлээ. Гүүрээ гараад зүүн гар тийшээ хуучны төмөр замын далан дээгүүрх хайрган замаар жийлээ. Дугуйны мөр нэг л харагддаггүй дээ. Юутай ч багийнхнаа Таван толгойн цэргийн ангийн наад талын өгсүүрт гүйцэх болов уу гэж тааж явлаа. Далангаа урагшаа даваад урд талын зам руу орвол зүүн талаас манайхны дугуйн мөрнүүд ороод ирлээ. Энэ замаар өнгөрсөн хавар групп аялсан учраас хэдийн мэдэх билээ. Олон овоолготой шороон дундуур мурилзан явах хайрган замаар (gravel) дугуй маань урамтай гэгч нь урагшилж байлаа. Карьерын овоолгоо орхиод хойд зүг рүү буюу уул тийшээ салахын өмнөхөн манайхан таталт хийн зогсож байгаа нь харагдлаа. Энэ үед Хосоо шууд замаа орхиод чигээрээ очих уу гээд хойшоо замаасаа гараад явчхав. Хайрган дунд тэгж замаасаа гарах нь тийм ч бүтэлтэй санаа биш дээ гэж бодон цааш жийж байтал удалгүй Хосоо буцаад зам руугаа орж байгаа харагдав. Нэг овоолго тойроод хартал манайхан цааш хөдлөөд жийж эхэлж байв. Араас нь эрчтэйхэн жийсээр гүйцээд очлоо. Эргээд хартал Хосоо байдаггүй. Сонин юм даа, дөнгөж ард л явж байх шиг байсан ингээд алга болчих гэж. Дугуй нь саатаад зогсчихсон юм бол уу гэж санаа зовж явлаа. Өмнө явсан багаас бас хоёр гишүүн ямар нэг шалтгаанаар салаад тэднийг хүлээж нэлээн зогссон гэнэ. Хосоо бид хоёрыг тэр хоёр гишүүн ирж байна гэж бодсон байлаа. Цааш бөөндөө жийсээр өнгөрсөн хавар хийсгэх шахам салхилж байсан даваан дээр гаран нэг таталт хийж, үлдсэн хоёр гишүүнээ хүлээх болов. Хосоо ч хүрээд ирлээ. Дугуйн хийгээ суллах гээд жоохон саатсан байлаа.

Зураг 2. Таван толгойгоос 8 км зайтай баруун урд овоон дээр

Сүхээ салж явсан хоёр буюу Ганаа, Ууганаа хоёртой утсаар яриад бидний араас биш арай урдуур тойроод явчихсан байсан талаар мэдээлэл аваад, Админ цааш хөдлөх үүрэг өглөө, дараагийн таталтын цэг эргэлт дээр. Эндээс цааш өнгөрсөн зун судалгааны аяллаар явж байсан тул зам тодорхой, 20 орчим км яваад хойд зүг рүү эргээд групп өмнө явж үзээгүй Гулзгайн даваа давна. Өмнө явсан замаас арай хойгуур явж байлаа. Энэ зам сул хайрга, дэрчгэнүүр ихтэй жоохон тиймхэн зам байлаа. 10 орчим км яваад багахан өндөрлөг дээр байх овоон дээр таталт хийв. Сүхээ мөн л нөгөө хоёртой утсаар ярина. Нэлээн ярьж байж хаана яваагаа мэдэлцэж авав. Ашгүй нөгөө хоёрын бараа ч харагдав. Бил хүлээж байгаад төөрч явсан хоёртойгоо нийлж аваад цааш жийлээ.

Зураг 3. Манай баг

Урд явж байсан болохоор удахгүй хойшоо салаад Гулзгайн ам руу орно доо гэж бодож явлаа. Гэнэт нэг зам хойшоо салаад явчихаар нь GPS зургаа харвал салах цэг хүрэхэд 2 км орчим байлаа. За ийшээ явсан бүх зам л бидний давах даваа руу очих байлгүй гэж бодоод шинэ замаа даган уулаа чиглэн жийж өглөө. Явах тусам нэг л бишээ айлын өвөлжөө рүү чиглээд явчихав. Байдал жоохон бишидсэн тул Админыг хүлээхээр шийдэн таталт хийлээ. Удалгүй манайхан ч хүрээд ирлээ. Газрын зураг харвал бидний явах чигт зам байгаа нь харагдаж байлаа. Цааш хөдлөн салхиа сөрж жийж явлаа. Зам ч тодроод өргөсөөд ирлээ. Зөв яваа эсэхээ нягтлахаар утсаа гаргатал админ араас даллаж байна. Зургаа хартал арай зүүн талын амаар орох гэж байлаа. Анхнаасаа жоохон дутуу салснаас болж олон хүнийг дэмий ашиггүй өгсүүр хийлгэсэндээ дотроо жоохон гэмшиж явлаа. Үүнээс цааш мэдэхгүй шинэ замаар явж байгаа бол дур мэдэн түрүүлж явах нь өөрийнхөө хийгээд өрөөл бусдын хүч чадлыг дэмий үрсэн тоогүй явдал болох нь гэдгийг санаж явая.

Бид буцаж жоохон яваад нэг жалга гараад, багахан гүдэн даваад зургийн дагуу давах давааныхаа Гулзгайн амруу зөв орж ирлээ. Хэсэг яваад уулын нөмөр энгэрт өдрийн хоолоо идэхээр буулаа Энэ хүртэл явахад нэлээн өлсжээ. Өглөө салж явж дэлгүүрээс хиам талх аваагүй бол балрах байжээ. Дотроо за гүрийвэл гүрийчихье, төв зам руу нийлээд идэх юм олдох л байлгүй гэж бодож байсныг яана. Бид тавтай сайхан хооллож аваад цааш хөдлөв. Эндээс цааш 9 км орчим өгсөөд давааны орой дээр гарах байв. Админ за давааны орой хүртэл яваад татъя гээд хөдлөв. Түрүүн түрүүлж яваад жоохон будилуулсан тул энэ удаад жоохон ард явахаар шийдэн аажуу уужуу жийж явлаа. Урд таван гишүүн эрчтэйхэн жийгээд явчихсан. Ард нь Админ жийж явлаа. Нэг харсан чинь Админ нэг л бишээ доороо эргээд ийш тийш хараад байлаа. Надаас нэлээд хол тул хашгирсан ч сонсогдохооргүй байлаа. Баруун талаар нь явах байсан уу хэмээн ойлгогдохоор гараараа заатал, толгой дохиод шууд баруун тийшээ жийгээд явчихлаа. Урагшаа буруу ам өгсөөд зургаан хүн явчихсан байдаг тэд нар ч гүйцэгдэхээ өнгөрсөн л дөө. Арагшаа харвал ард яваа хэд маань админ эргэж байгаад анзаараад чиглэлээ өөрчилж байгаа нь харагдана. Ард явбал ийм ашигтай кк. Админы араас хэсэг явж байгаад хажууд явсан Ууганаад би нөгөө хэдийн араас яваад дуудаад ирье гэж хэлчихээд буцан нөгөө буруу ам руу орон жийж өглөө. Урд харагдаад байдаг, хичнээн хашгараад, шүгэлдээд сонсох юм биш.

Зураг 4. Гулзгайн даваа дээр

Азаар Отгонбаяр ах худаг дээр ус аваад хоцорсон байгаатай таараад хоёулаа болов. Нөгөө хэдийг нэгэнт гүйцэхээсээ өнгөрсөн тул араас хүмүүс ирэхгүй байгааг анзаараад буруу замаар явж байгаагаа мэдээд буцаад ирэх байх эсвэл цаашаа даваад замдаа нийлэх байлгүй гээд хувь заяанд нь даатгаад, буцаад багийнхантайгаа нийлэхээр жийлээ. Админ тэргүүтэй манай хэд нэгэн худгийн орчиж таталт хийн хүлээж байв. Учир байдлаа хэлээд цааш жийхээр болон даваа руугаа өгслөө. Гулзгайн даваа хэмээх гулзайсан өгсүүр давааг даван орой дээрх овоон дээр зураг хөргөө даруулан хэсэг саатаж байтал. Буруу амаар өгсөж явсан хэд маань Зүүн талд харагдах бидний давсан даваанаас арай өндөрхөн хяр даваад жирийтэл уруудаж байгаа нь харагдлаа. Биднийг харсан болов уу, яасан бол гэж бодоод шалавхан уруудлаа. Давааны урууд манай хэд хүлээгээд зогсож байлаа. Ийнхүү дахин бүрэн бүрэлдэхүүнээрээ болсон баг засмал зам хүртэл буудлаа. Засмал замтай нийлэхийн өмнөхөн нэг таталт хийж цуглаж аваад цааш вагондлоо.

Зураг 5. Засмал замтай нийллээ, одоо ч

Цагаан хөтөл суурин хүртэл вагондож очоод нэгэн тохилог цайны газарт орон хооллож, ундалж хүч чадлаа сэлбэж авлаа. Цааш мөн л вагондлоо. Ганц нэг нь хоцрох, хоцорсон нэгнээ хүлээх гэх мэтээр урагшилсаар хүй долоон худгийн зүүн талын өндөрлөгт өнөөдрийн сүүлийн таталтыг хийлээ.

Зураг 6. Аяллын замаа туулан явсаар хооллох нь тун сайхан

Эндээс яарч байгаа нь түрүүлж явж болно гэж админ мэдэгдэхэд хэсэг нь түрүүлээд явлаа. Админ өнөөдрийн аяллын бүртгэлээ хийж байгаад Ганболд ахыг ногоон тэмдгийн болзол хангасныг мэдэгдсэн нь гэнэтийн байлаа. Админ ногоон тэмдэг гардуулж, зураг авалт хийлээ.

Зураг 7. Аялагчийн ногоон тэмдгийн болзол хангасан гишүүн Д.Ганболд

Шинэхэн ногоон тэмдгийн болзол хангасан танд халуун баяр хүргэе. Цааш үлдсэн гишүүн урд хойноо орон аажуухан жийсээр хот орсноор энэ өдрийн 145 км аялал бүрэн бүрэлдэхүүнээрээ 100 хувь замаа жийж дуусгасан бахархал дүүрэн аялал боллоо. Зүгээр л жий...

Зураг 8. Аяллын замын чиглүүлэгч хийж ачааны хүндийг үүрэн бахархалтай аялсан УШТГ Б.Жавхлантөгс, Гулзгайн даваа дээр

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Бадрах Д.Ганболд У.Хосбаяр А.Отгонбаяр Н.Даваасүрэн Б.Сүхбат Э.Ууганбаяр Т.Ган-Очир П.Батмөнх Б.Жавхлантөгс Ж.Октябрь С.Мөнхбат П.Золзаяа Э.Ожго
Б.Бадрах
  • 8852 км
  • 88
  • 2
  • 0
  • 3
  • 1
Д.Ганболд
  • 1982 км
  • 25
  • 1
  • 0
  • 0
  • 0
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Н.Даваасүрэн
  • 3350 км
  • 29
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Э.Ууганбаяр
  • 6352 км
  • 38
  • 9
  • 2
  • 1
  • 1
Т.Ган-Очир
  • 6865 км
  • 71
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Жавхлантөгс
  • 10366 км
  • 99
  • 10
  • 1
  • 2
  • 3
Ж.Октябрь
  • 10738 км
  • 120
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Мөнхбат
  • 10811 км
  • 93
  • 12
  • 3
  • 3
  • 1
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ж.Октябрь Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг 8319 км
Д.Ганболд Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1259 км
Зүгээр л жий!