Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #1 - СЭЛЭНГЭ, СҮХБААТАР 2017

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/28
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
44 км
Давааны тоо
0
Өндөр авалт
328 м
Өндөр алдалт
-328 м
Их өгсөлт
5.5 %
Их уруудалт
-5.5 %
Оролцогчдын тоо
6
Эхлэх цаг
2017 оны 1 сарын 14 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот
Цуглах цэгийн солбицол
50.236139, 106.199611
50°14'10.1"N, 106°11'58.6"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Групп-ээс зохион байгуулсан эхний Хоногийн аялалд 4 гишүүн оролцов. Нэг гишүүн Б.Төмөр Очир (026) биднийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос тосож авч хамтдаа аялахаар тохиролцов. Улаанбаатар- Сүхбаатар чиглэлийн галт тэргэнд тасалбар авсан хоёр аялагчтайгаа хамт алсыг зорьлоо. Өглөөний 4 цаг өнгөрөөж үүрээр буулаа. биднийг тоссон андын гэрт очин цай ууж, хууч хөөрөөд нүдний хор гаргав. Сэлэнгээс нэг гишүүн Н.Дагвасүрэн (053) нэгдэж, хамтдаа Ээж мод чиглэлд жийхээр болов. Өглөө 8 цаг өнгөрөөж замдаа гарав. Буурын гол, Орхон голын өвлийн жаврыг мэдрэн жийж огт өөр өвлийн улирал дунд орсон мэт санагдаж байв. Харин тэнгэр цэлмэг тогтуун өглөө боллоо.

Зураг 1. Ээж мод руу энэ замаар явна
Төв замаас салах зам дээр ирж түр амраад цааш хөдлөв. Аргагүй л Сэлэнгэ хэв шинжийн элсэн зөөлөн, ховилтой, байнга автомашин явдаг нь илэрхий дагтаршсан цас мөсөөр хучигдсан зам байлаа. Эвгүйхэн дарвал өлхөөн аваад явчихаж мэднэ. Гэхдээ энэ удаа ийм явдал тохиолдоогүй юм.

Зураг 2. Уулчин хоёр андын Сэлэнгэ аймаг дахь уулзалт
Нэг дугуйны маань арааны дотор талын тос хөлдөн хааяа хааяа сув сул эргэнэ. Энэ бол агаарын температур 30 хэмээс дээш хүйтэн байгааг сануулна. Ээж мод дээр очин сонирхож, дурсгалын зураг татуулан буцаад Сүхбаатар хот руу жийж ирэв. Ингээд өглөөний 22 км замд жийж, аяллын эхний төлөвлөгөө биеллээ.

Зураг 3. Манай баг. Ээж мод
Сэлэнгэ аймгийн дугуйчин М.Дамдинхорол (054) ахлагчтай дугуйчид биднийг угтан, өдрийн хоолоор дайлж амарсаны дараа, үдээс хойш Сайханы хөтөлийн чиглэлд гарлаа. Сэлэнгэ аймгийн хэд хэдэн дугуйчид ахлагчтайгаа хамт жийсэн. Нэг автомашин урд хамгаалалтанд явав. Сайханы хөтөл дээр гарч орчныг сонирхон аялаж, зургаа татуулаад буцав.

Зураг 4. Манай баг. Сайханы хөтөл
Энэ замд харин Сэлэнгэ нутгийн өвлийн жавар, хүйтнийг амссан даа. Ямар сайндаа өглөө үүрээр УБ хотод галт тэрэгнээс буухад хавар болчихсон мэт санагдах вэ дээ. Нутгийн дугуйчид харин ч гайгүй байна гээд огт анзаарах шинжгүй. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод унадаг дугуй унадаг хүмүүс илт нэмэгдэж байгаа, нутгийн залуус клуб байгуулсан гэсэн нөхөрсөг яриагаар хачирлан оройн хоол хамтдаа идээд, дараа жилийн өвөл заавал ирнэ гэсэн дугуйчин хүний амлалтаа өгөн галт тэргэндээ суусан юм.

Жич: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод жил бүрийн өвөл, унадаг дугуйн аяллыг нутгийн дугуйчидтай хамтран зохиодог уламжлалтай болсон юм. Харин давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан нэг жил (Ковид 19) өнжсөн.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
М.Дамдинхорол Б.Төмөр-Очир Н.Дагвасүрэн С.Энхбаатар Ц.Гантулга Э.Ожго
М.Дамдинхорол
  • 1185 км дутуу
  • 74 км
  • 2
  • 2
  • 0
  • 0
  • 0
Б.Төмөр-Очир
  • 602 км дутуу
  • 657 км
  • 9
  • 5
  • 0
  • 0
  • 0
Н.Дагвасүрэн
  • 1898 км
  • 17
  • 4
  • 0
  • 2
  • 0
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!