Шинэ оноо угтлаа. Өнгөрсөн 2016 онд групп хэрхэн жийсэн талаархи мэдээллийн тайлан, шинэ жилийн мэндчилгээний хамт нүүр номдоо нийтэллээ. Аялал үргэлжлээд байв. Унадаг дугуй унадаг хүмүүс өвлийн түр зогсолтоо хийх байх гэж бодсон боловч анд Т.Баярсайхан, С.Энхбаатар нар тууштай жийж группийн аяллын уламжлалыг хэвээр үргэлжлүүлж байлаа. Анд нартаа маш их талархан баяр хүргэхийн хажуугаар хамтдаа нэгэн зорилгын төлөө нөхөрлөн жийж асан энэ цаг үеийг групп хэзээ ч мартахгүй.
Өвлийн улиралд аяллыг яаж төлөвлөх, маршрутыг сонгох, өдрийн аяллын цагийн хуваарийг хэрхэн хийх талаар туршлага хуримтлуулж байлаа. Манай орны өвлийн улиралд өдөр богино, нарны тусгалын өнцөг бага байдаг тул аяллыг 10.00 цагт эхлэж тухайн өдрийн хамгийн дулаан үеийг ашиглан жийгээд, 16.00 цаг гэхэд дуусаж байх нь тохиромжтой хувилбар байлаа. Төв Азийн өндөр даралтын агаарын төв Монгол орны ихэнх нутаг дээр үүсдэг тул цэлмэг өдрийн тоо ихтэй байдаг нь өвөл жийхэд эерэг нөлөө үзүүлдэг. Аяллын зайг 50 км-ээс илүү гаргахгүй байхаар тооцон чиглэл гаргаж байв.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.