Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #140 - Даваатын даваа

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/277
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
100 км
Давааны тоо
2
Өндөр авалт
984 м
Өндөр алдалт
-988 м
Их өгсөлт
14.3 %
Их уруудалт
-13.5 %
Оролцогчдын тоо
24
Эхлэх цаг
2023 оны 4 сарын 22 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв, GS25 дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
47.904778, 106.947583
47°54'17.2"N, 106°56'51.3"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Нэг талын чиглэл. Даваатын давааг энэ аяллаар хоёр талаас нь давна. Тус маршрут нь Даваатын давааны цаана байх Тэрэлж голын нэг гарамд хүргэнэ. Усархаг үед тэрхүү гармаар унадаг дугуйтай аялагчид гарахад тохиромжгүй. Мөн Даваатын давааны цаад уруу нь эхлээд сул хайрга чулуу дараа нь том чулуу бүхий энхэл донхол бүхий замтай тул болгоомжтой уруудах хэрэгтэй.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Аяллын баг Даваатын даваа дээр

Энэ удаагийн өдрийн аяллын нэг онцлог нь бараг л хотын төвд цугласан явдал юм. Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв нь зүүн тийш чиглэсэн унадаг дугуйн аялал эхлүүлэх болон өндөрлүүлэхэд туйлын зохимжтой цэг билээ. Цуглах цэгт 50 гаруй минутын өмнө очиход шинэ, хуучин хоёр гишүүн аль хэдийн ирсэн байв. Бас яг Дүнжингаравын уулзвар дээр өөр нэг гишүүнтэй тааралдаж шууд дөрвүүлээ болцгоов. Улмаар гишүүд ар араасаа яах ийхийн зуургүй ирсээр аялалд оролцсон 24 гишүүн бүгд товлосон цагт дугуйндаа мордоход бэлэн болсон байлаа. Тэр бужигнаан дунд заримтай нь мэнд мэдэлцэж ч амжихгүйдээ тулсан гэхэд хилсдэхгүй.

Цуглах цэгээс хоёрын цуваагаар хөдөлж зогсолтгүй жийсээр Гацууртын эцэс дэх Гачуурт март супермаркетын өмнө хэсэг зогсоод чанх хойш чиглэв. Одоо бид хэт урт үргэлжилдэгээсээ болж газрын зураг дээр нарийхан харагддаг хоолой даган алсын өгсүүр замаар 22 км өгсөнө. Хоолойн эхнээс эхэлсэн засмал төд удалгүй дуусна. ШТГ Ч.Азжаргал засмалын дугуйгаар энэ хүртэл хамт жийгээд буцав. Маргааш болох засмал замын дугуйн нээлтийн тэмцээнд нь амжилт хүсье.

Зураг 2. Даваа өөд өгсөж эхлэхийн өмнө тааралддаг дов

Сайжруулсан шороон зам гэдэг ийм зам унадаг дугуйгаар аялахад ерөнхийдөө тохиромж муутай байдаг. Энэ зам хойш чиглэхдээ дугуйчид өндөр хурд гаргаж чадахааргүй өгсүүр тул замын дэржигнүүр төдийлэн мэдрэгддэггүй. Харин буцах үед ёстой эвгүй тул манайхны зарим нь тус замын хажуугаарх ердийн хөрсөн замаар явцгааж байв. Мөн үүнд замаар тасралтгүй цувж тоос босгох машинууд ч нөлөөлөх шиг болсон. Машин их цувдаг ийм шороон замаар өвлийн улиралд шороон замын дугуйгаар аялбал туйлын зохимжтой байдаг.

Даваа хүртэлх замын үлдсэн хэсэгт бага зэрэг шавар ус, дов, Гацууртын голын эх бий. Жижиг горхийг халз дайрч туулаад гарах эсвэл дов дамжин явсаар цаана гарах боломжтой. Манайхны зарим нь шууд дайрч бусад нь дов дамжих нь харагдана. Ингээд Даваатын давааны өгсүүр эхэлдэг. Энд манайхан тун сайн жийж ихэнх нь дугуйнаасаа буулгүй гарсан. Групптэй нэгдэн анхны аяллаа хийж буй залуус ч мөчөөгөө өгөлгүй ана мана ач тач үзэлцэж буй нь ч анзаарагдана. Уг даваа өөрөө ч урдаас нь өгсөж гарахад тун боломжийн юм. Бас давааны урд тал энгэр ээвэр болоод ч тэрүү гэмээр цас мөс, шавар усгүй болсон нь жийж гарахад их дөхөм болсон. Ингээд 12:30 цаг гэхэд баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Даваатын даваа дээр гарав.

Зураг 3. Амралтын үеэр

Өдрийн аяллын хамгийн оргил хэсэг бол хамтдаа сууцгаан үдийн цайгаа ууцгаах явдал байдаг билээ. Бид энэ удаад давааны ард, ой модны нөмөрт буудаллаж тус тусын авч ирсэн хоол хүнсээ идэхийн зэрэгцээ хэсэг хэсгээрээ яриа өрнүүлцгээнэ. Зарим нь өөрийнхөөсөө илүүчлэн тойруулж багийнхнаа дайлна. Бас цас мөстэй, чийг арвин байсан буюу гал алдахааргүй байсан тул унанги гишүү цуглуулж бяцхан түүдэг өрдөөд амжсан нь ойрд тохиогоогүй явдал боллоо. Групп хавар эртийн аяллын үеэр ийнхүү түүдэг өрддөг уламжлал байдаг ч энэ жилийн хувьд жийлтээ илүү чухалчлах хандлагатай байна. Уг нь админууд яг хэлэлцэж тохироогүй боловч маршрут зохион аяллын зар гаргахдаа үүнийг анхаараад буй нь анхнаасаа л нэг ижил "өгөгдлөөр сургасан" машин сургалтын алгоритмууд гэлтэй.

Зураг 4. Давааны арын мөстсөн зам

Даваатын давааны ар тал энэ удаад цас мөстэй байлаа. Үүнийг харсан админ аяллын маршрутыг үүгээр хязгаарлах шийдвэр гаргав. Группийн цахим гэрээ ёсоор админы гаргасан шийдвэр эцсийнх бас уг шийдвэрийг бүх гишүүд дагах үүрэгтэй. Үнэхээр зураг дээрх шиг догонцож бас хааяа бөөндийж унасаар даваанаас бууж болох ч ийм мөстэй замаар эргээд жийж гарч ирнэ гэгч огтоос худлаа юм. Гэхдээ л админ биднийг зогсоогоогүй бол аяллын баг зорьсон цэгт хүрээд буцна л даа. Угаасаа энэ мэтчилэн байгалийн саад бартааг туулсаар өдийг хүргэсэн билээ. Гэвч үүнээс болж аялал дуусах цаг хэдэн цагаар оройтох болно. Түүнчлэн манай групп дугуйчдынх болохоос алхагчдынх биш билээ. Иймд буцахдаа жийж гарч болохооргүй замаар уруудаагүй нь зөв юм. Түүнчлэн Даваатын давааны хойд ам нь шууд Тэрэлж голын шахаагаар хашигддаг тул дугуйгаар явах өөр замгүй гэдгийг энд дурдах нь зүйтэй.

Зураг 5. Даваатын даваа дээрх таталтын үеэр

Буцах зам ч ойлгомжтой доо гэж халтуурдах гэснээс салхи өөдөөс үлээж байсан тул хэчнээн уруу ч гэлээ олигтой хурдалсангүй. Бяртай хэд нь л гайгүй хурдалсан болов уу. Үүнийг засмалын эхэнд тааралдсан давжаа морьтой авахуулж группийн чатад оруулсан фото зураг зэргээс тааварлаж болох юм. Буцах үеийн онцлог гэвэл үлдсэн 22 км урт дан засмал замыг ганц амьсгаагаар "вагондож" жийгээд нэг мөсөн дуусгасан явдал юм. Угаасаа энэ дунд зогсоод байх тоймтой газар үгүй билээ. Өглөө ч бас бид хэд яг ингэж "вагондсоор" Дүнжингараваас Гацууртад ирцгээсэн билээ. "Вагондох" гэж салхи сайн сөрдөг хоёрыгоо урдаа оруулж бусад нь тэдний ард, салхины нөмөрт нь хоёрын цуваагаар явахыг хэлдэг юм л даа. Бас унадаг дугуйчид цувааны эхэнд салхи сөрж явахыг "салхи авах", салхины нөмөрт явахыг "салхинд суух" зэргээр хэлж өөр хоорондоо ойлголцдог.

Зураг 6. Тэмдгийн болзол ахиулан биелүүлж Улбар шар тэмдэгтэн болсон аялагч гишүүн Д.Жамъяндорж

Ийнхүү аяллын баг 15:30 цагт аялал өндөрлөх цэг Дүнжингарав дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж аялал амжилттай дууслаа. Групптэй нэгдэж анхны аялалдаа жийн аяллын маршрутыг маш амжилттай дуусгасан шинэ гишүүд Н.Даваасүрэн, Т.Энхболд нарын дараа дараагийн аялалд нь амжилт хүсье! Бас Улбар шар тэмдгийн болзол биелүүлсэн Д.Жамъяндорж аялагч гишүүний унадаг дугуйн зам нь дардан байг хэмээн ерөөе! Мөн нэг өдрийг унадаг дугуйнд зориулж хамт аялсан багийн нийт гишүүддээ баярлалаа. Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
О.Адъяасүрэн Т.Энхболд О.Шинэбаяр С.Лувсан Ж.Батдаваа Д.Ганболд У.Хосбаяр Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа Б.Сүхбат Э.Ууганбаяр Д.Жамъяндорж П.Батмөнх Т.Баярсайхан Б.Бадрах Д.Баасансүрэн Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Т.Энхболд
  • 1159 км дутуу
  • 100 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Шинэбаяр
  • 1478 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 1
С.Лувсан
  • 1702 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Батдаваа
  • 1933 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганболд
  • 2092 км
  • 27
  • 1
  • 0
  • 0
  • 0
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Б.Сүхбат
  • 4999 км
  • 49
  • 6
  • 0
  • 1
  • 0
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Д.Жамъяндорж
  • 6484 км
  • 60
  • 11
  • 1
  • 0
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Баттөмөр
  • 9788 км
  • 102
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 11013 км
  • 106
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11708 км
  • 102
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11753 км
  • 118
  • 9
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28399 км
  • 252
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!