Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #17 - ХОЁР ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/26
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
45 км
Давааны тоо
1
Өндөр авалт
572 м
Өндөр алдалт
-573 м
Их өгсөлт
14.6 %
Их уруудалт
-11.3 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2016 оны 12 сарын 24 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Их Хуандийн амын эх
Цуглах цэгийн солбицол
47.923056, 107.208972
47°55'23"N, 107°12'32.3"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Гацуурт суурин өнгөрч хар хошуу ороон Их Хуандий амны адагт гишүүд автомашинуудаа орхиод аялалдаа гарлаа. Агаарын хэм -15 орчим хүйтэн, тэгээд ч салхи өөдөөс байв. Араас нэг гишүүн шинэ хүн дагуулаад бидний араас гарсан мэдээ авлаа. Тиймээс аядуу аясаар нь эргүүлж явлаа. Хөл нь даарч байна уу гэж асуутал, манайхан гайгүй гэнэ. Гайгүй гэдэг нь даарч байгаа гэсэн үг тул дугуйнаасаа буугаад хамтдаа алхацгаая, миний хөл даарч байна гээд буулаа.

Энэ аялалд "Хайрхан аялагч клуб"-ын уулчин залуу Гантулга (хүмүүс Жэрри гэдэг) дүү оролцсон юм. Унадаг дугуй жийхэд шал өөр шинэ булчингууд ажилладаг юм байна, алхах, авирахаас огт өөр юм байна гээд, алхахыг ч харин чадна шүү гэж инээмсэглэн хэлээд хамтдаа 300 орчим метр алхлаа. Хөл ч бүлээцээд эхлэв. Давааны дор байдаг сууринд дөхөж байтал арын хоёр маань хүрээд ирлээ. Давааны зам цас ихтэй байж билээ.

Зураг 1. Манай баг. Хоёр даваа

Даваан дээр гараад амарч хоол идээд, Дэндийн ам руу уруудлаа. Цас бүхий уруу зам руу гурван "соёолон" дөрөөн дээрээ босож, савж жийгээд бараа тасарлаа. Араас нь болгоомжтой уруудаж байхдаа мөрийг нь харлаа, тэр чигээрээ зам хөндөлдөөд, шарваад мурилзаад явжээ. Унаж, ойчсон мөр алга. Ийм л чадвартай хүүхдүүд дээ. Амны дунд хэсэгт биднийг хүлээж байна, цаашаа явах зам эргэлзээтэй шүү гэж хэлээд дагуулаад явлаа. Нэг дугуй хагарав, дахиад нэг хагарав. Хүлээж зогсоход зарим гишүүд жиндэж байлаа.

Доор очоод нэг хүүтэйгээ хамт явж байхдаа, та нар яаж ингэж аймшиггүй урууддаг байнаа, тэнцвэрээ яаж олоод тоормосоо яаж атгаад байна гэж асуулаа. Тэгтэл харин, ийм халтиргаа, гулгаа бүхий цастай замд зөвхөн урд тоормосоо атгаж тавьж тэнцвэрээ олдог юм, хойд тоормосыг мартах хэрэгтэй гэж зөвлөлөө. Ингэж залуу гишүүнээсээ маш үнэтэй зөвлөгөө авч, цаашид яг энэ зарчмыг баримтлан жийдэг болсон. Үнэхээр сурмаар техник байсан шүү. Нар нэлээд унаж 16.00 цаг өнгөрчихлөө, зогсолтгүй жийсээр автомашин дээрээ бүрэнхийд ирж, энэ аялал амжилттай дууссан юм.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Гантулга Б.Гантөмөр Н.Наранбаатар Т.Батбаяр Н.Чингүнжав С.Батмөнх Ц.Гантулга Н.Төгөлдөр Э.Ожго
Б.Гантулга
  • 1210 км дутуу
  • 49 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Гантөмөр
  • 943 км дутуу
  • 316 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Наранбаатар
  • 526 км дутуу
  • 733 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Батбаяр
  • 521 км дутуу
  • 738 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Чингүнжав
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 1
  • 0
С.Батмөнх
  • 1711 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Э.Ожго
  • 28135 км
  • 249
  • 32
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!