Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #133 - АЛТАНБУЛАГ СУМ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/269
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Жийлтийн эрчмээр хуваасан олон баг
Замын урт
102 км
Давааны тоо
2
Өндөр авалт
766 м
Өндөр алдалт
-767 м
Их өгсөлт
8.2 %
Их уруудалт
-8.6 %
Оролцогчдын тоо
23
Эхлэх цаг
2023 оны 3 сарын 4 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт-Ухаа, Содмонгол ШТС-ын зүүн тал
Цуглах цэгийн солбицол
47.856194, 106.781167
47°51'22.3"N, 106°46'52.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Нэг чиглэлийн энэ аялалд гишүүд өөрсдийн саналаар "Жийлтийн эрчимээр олон багт хуваагдаж аялна". Аяллын ерөнхий агуулга нь өдрийн хоолыг Алтанбулаг сум дээр иднэ. Аяллын гараа, бариа нэг цэгтэй. Бариандаа орсон баг бусад багийн гишүүдийг хүлээж болно. Багийн ахлагч нь өөрийн багийг хаана татах, аяллын замыг ямар хэмнэл хурдаар туулах болон багийн аюулгүй байдлыг хангах (тод хувцас, гэрэл чийдэн, дарцаг гэх мэт) зэрэг асуудлыг шийдэж аялана. Аялал нь автомашины засмал замаар явагдана.

Энэ жил хотоос алсхан зохиогдох УБ 240/24 аяллын бэлтгэл ийнхүү эхэллээ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Төв аймгийн Алтанбулаг сум хүрэх засмал замын аялал

Хаврын нээлтийн аялал эхлээд дөнгөж хоёр дахь аялал тул өвөлжин амарсан, бас нээлтийн аялалдаа ирж амжаагүй “шинэ” гишүүд энэ аялалд цөөнгүй ирсэн харагдана. Өнөөдрийн аялал дан засмал замаар 102 км жийх, тэгэхдээ зургаадугаар сарын сүүлээр шинэ замаар зохиогдох 24 цагт 240 км зам туулах аяллын бэлтгэл болон зарлагдсан тул аялалд оролцогчид жийлтийн тэмпээрээ багт хуваагдан жийх ёстой аялал байв.

Ингээд аялал эхлэх цэгт админ ирсэн хүмүүсийг 3 багт хуваалаа. Эхний баг бол тамирчид буюу засмал замын уралдааны дугуйтай ирсэн хурдтай дугуйчдын баг байсан бол хоёр дахь баг эхний багаас бараг дутахгүй ч уралдааны дугуй, нарийн дугуй, уулын дугуй холимог унасан тэмп өндөртэй жийдэг залуусын баг харин гурав дах нь эхний хоёр багийг хараахан гүйцэхгүй ч аяллаа бүрэн дуусгадаг үлдсэн дугуйчид админаар ахлуулан хөдөллөө. Дараагийн таталт тэнд гэж админ уг нь заавал хэлдэг ч энэ удаад хэлсэнгүй. Өглөөний 10 цагт аялал эхэлж Буянт-Ухаа, Нисэхийн замыг болгоомжтой өнгөрөн гурван баг өөрсдийн тэмпээр нисцгээлээ.

Эхний баг угаасаа бараг харвасан сум бараа алга. Хоёр дах баг мөн маш хурдтай явж байгаа ч зарим сугарах гишүүдээ хүлээсхийн багийн ажиллагааг барьсхийн яваа нь тээр урд алдаг оног харагдаж байснаа Морингийн даваа өөд цуврасхийн удалгүй даваад алга боллоо. Манай багийнхан ч өөрсдийн чадлаар даваа өөд цуварч жийж яваа нь хамгийн ард яваа миний нүдний өмнө ил. Админ тэгш замд явж байхад хажуугаар зөрөхдөө чиний араа “хэрэлдээд” нэг л биш дээ (төмөр хавиралдах чимээг админ ингэж хэлдэг) гэж хэлэхэд нь троссны үзүүр юм болов уу гэж хэлээд үлдсэн ч даваа өөд өгсөх тусам араа солиход нэг л хэвийн биш байгаа нь мэдрэгдэж арайхийн даваан дээр гарвал манайхан бараагүй алга болж энэ аялалд хамт явсан хань маань ганцаараа давааны оройд хүлээж байлаа. Хаврын нээлтийн аялалд өмнө минь гарч дийлэхгүй байсан хүн энэ аялалд бүүр даваа өөд миний байтугай хэдэн хүний өмнө жийж гараад илт сайжирсан нь угаас эрчүүдийн булчин өөр маш хурдан хүч ордогийг батлана.

Ингээд нөхөртөө миний гинж нэг л биш үзээтэхдээ гэсэнд үнэхээр пирдажны төмөрний хажуугаар гинж орж хамгаалах төмөртэй харшилдан байсныг оношилж хэвэнд нь оруулаад багийхныхаа араас хөдөллөө. Даваан дээрээс багийнхан маань бүүр Био-гийн замыг өнгөрч байгаа харагдавч давааны уруу чадлаараа нисэж дөхвөл тэд маань нэгэн автобусны буудал дээр бид хоёрыг хүлээж байсантай нийлээд үүнээс цааш Шувуун фабрикийн зам дуусч голын шахаа өнгөрч мушгирсан өгсүүр эхэлтэл баг хоёр эгнээгээр бөөнөөрөө явлаа. Ингэж явах маш гоё. Бөөндөө явахад ганцаараа цуцаж явснаас огт өөр 20-25 км/цаг дээр хурдаа барин газар маш хурдан хордог билээ. Цоко гуай яаж дуугай явах вэ. Жоохон хурд нэмэгдэхэд л “хүүе нэмээд байна шүү” гэж байн байн араас хашгирч толгойн дугуйчдын амыг татна хэ хэ. Ингэж гоё маш хурднаар урт тэгш замыг дуусган Алтанбулаг сум хүртэлх хэдэн гүдэн гүдгэр эхэллээ.Үүнээс өмнөхөн Шувуун фабрикийн замд нэгдүгээр багт орох хоёр дугуйчин оройтож хотоос гараад хажуугаар мэнд мэдэн нисээд л өнгөрлөө. Бас нэг дугуйчин маань араас нэхэн ирж манай багтай нийллээ.  Өгсүүрт бөөнөөрөө явах боломжгүй. Тиймээс бүгд өөрийн жийлтийн хэмнэлээр өгсөнө, бүүр цуцвал буугаад түрнэ. Эхний багийнхан аль хэдийнээ Алтанбулаг сумын төв ороод эргээд яаруу ажилтай зарим нь буцаж байгаатай энэ замд таарав. Зарим нь очоочгүй явахад зарим нь очоод буцаж байдаг. Эрчүүдийн хүч чадал ийм агуу. Ингээд би эхний мушгирсан өгсүүр, дахин нэг өгсүүрийг ардаа дөрвөн хүн орхин жийж гарч чадлаа. Нөхөр нэлээн урд яваа харагдана. 7 араатай нарийн дугуй унасан хүн тэгшид хурдалж чадаж байгаа ч өгсүүрт жоохон чардайж байгааг нь мэдэж байсан тул ойрхон хэдэн гүдэнгийн дунд гүйцчих юмсан гэж хичээсэн ч нэлээн ойртовч гүйцэж чадахгүй л байлаа.

Монголын унадаг дугуйн холбооны тэмцээн болдог өгсүүрт арайхийн гарахад цаашаа маш уужим урууддагийг мэдэх тул байдгаараа хичээн гараад бүх араагаа хүндлээд аминдаа л нисэв. Ойртох хэдий ч гүйцнэ гэж байхгүй нь дээ гэдэг нь ойлгогдоод ирэхэд өөртөө нээх “шаталгүй” гэхдээ ийм гоё замд өөрийн чадлаараа жаргалтай жийе гээд тэмпээ бууруулалгүй жийсээр л байлаа. Бас хөөрхөн хэдэн намхан гүдэн өгсөж уруудах үед Алтанбулаг сумын хаалга нэгэн өндөрлөгийн дээр харагдав. Жийсээр гартал админ Октябрийг (манай нэгэн дугуйчин) жоохон хүлээе дээ гээд аймгийн угтах хөшөөний дэргэд зогсож байв. Энд хамт хүлээх зуур хоёрдугаар баг ч бас очих газраа хүрснийг илтгэн тэдний багийн нэг гишүүн би үдээс хойш ажилтай тул буцаж байна гэж хэлээд зөрлөө. Мөн энд нэгдүгээр багт орох бас хоёр дугуйчин мөн л хотоос оройтож хөдөлсөн гээд биднийг араас нэхсээр аймгийн хаалган дээр гүйцэж ирлээ. Хотоос хамт гараагүй байж араас нэхсээр гүйцэж ирж байгаа улсыг жинхэнэ аваргууд гэхээс өөрөөр юу гэх билээ. Харин админ тэр хоёрыг биднээс хэлээн хойно үлдсэн нэг дугуйчин дээрээ буцаж очоод дагуулаад ир гэж буцаав. Тэд ч годхийн алга болов. Ингээд нэг километр орчимд Алтанбулаг сумын төв харагдаж байсанд энд би анх ирж байгаа тул дурсгалын зураг татуулчихаад өөрийн багаасаа түрүүлээд хөдөллөө.

Зураг 1. Төв аймгийн Алтанбулаг сумын угтах хаалга дээр

Яадгийн багаасаа түрүүлж ирлээ гээд эхний хоёр багийнханд худлаагаасаа онгирох гэж тэр л дээ. Ингээд гялс уруудаад сумын төв дээр ирээд багахан эргэлзээд түрүүлж очсон хүмүүс дээрээ очиж нөгөө хэд маань ч мэдсээр байж “энэ хүмүүс Цоко эгчийг ч гүйцэхээ байжээ” гэж хөгжилдөх зуур манайхан ч дорхноо араас ирцгээлээ. 
Хөөх та нар хурдан юмаа бид хоолоо ч идэж эхлээгүй дөнгөж ирээд л байж байна гэж урамын үгээр тэд биднийг угтлаа. Дотроо би “Биднийг хүлээсэн байна. Эд нар тэгж түрүүлж хооллох улс биш. Аяллын зам биднийг нэг гэр бүл шиг болгодог. Хэзээ гэрийнхэн хамт яваа нэгнээсээ түрүүлж хооллодог байлаа даа” гэж мэдэж байлаа.

Ингээд энд энэ хүртэлх аяллын замын сонин сайхнаа ярилцан, хооллож, тэмдэгийн болзол биелүүлсэн Энхбаяртаа хөх тэмдгийг нь гардуулаад сайн амарч аваад буцаад хотруугаа хөдөллөө.

Зураг 2. Төв аймгийн Алтанбулаг сумын төвийн нэгэн дэлгүүрийн гадна

Бид энэ хүртэл 102 км замын яг талыг туулсан одоо эргээд ирсэн замаараа буцаж хотдоо, гэртээ харина. Энэ удаа харин админ Шувуун фабрик дээр татна гэж хэлээд хөдөллөө. Учир нь “Би өлсөж магадгүй, сая ирсэн шигээ таталтгүй давхиж чадахгүй байх” гэж Цоко орилсон тул ийнхүү буцах зам дундаа нэг таталт буюу амралттай боллоо. Үнэхээр өлсөж мэднэ гээд би дэлгүүрээс самар печень, ундаа нөөцөллөө. За нөгөө хэдэн өгсүүр урууг давчихвал тэгш замдаа орно доо гэж бодсоор жийсээр. Өөдөөс багахан салхитай ч тийм их хүчтэй биш тул гайгүй л явлаа. Зарим нэг гишүүдийн булчин шөрмөс татсан гээд зөөлөн жийх, түр зуур бууж дугуйгаа хөтөлж алхах зэрэг үйлдлүүд харагдавч энэ бол зуун км гарсан урт аялалд байдаг л зүйл. Харин ч хүчилж гүрийж өөрийн биеэ улам дордуулалгүй ийнхүү тааруулан аргадаж явах нь хамгийн зөв билээ. Янз бүрийн шалтгаанаар надад гүйцэгдэх залуус дараагийн аяллаас л толгойн эгнээтэй жийж явахыг мэдэх тул тэд надад огт ядарсан цуцсан харагддаггүй билээ. Хаврын урь дөмөгхөн орсон дулаан өдөр ийнхүү олуулаа урд хойноо орон унадаг дугуйн дээр агаар салхи бүгдийг мэдэрдэг жаргалаар жийсээр иртэл манайхны түрүүч таталт зарласан хэсэг дээр ирчихсэн хүлээж, энд бас хойноос ирэх хэдийгээ хүлээн нийлж аваад одоо Морингийн даваа хүртэл дахин бөөндөө явахаар хөдлөхөд аанай л хурдыг 25 км/цагаас хэтрүүлэхгүй орилохын тулд би урдаасаа  гурав дахь эгнээнээс хойш оролгүй жийлээ. Уг нь цувааны ард явах илүү амар, харин толгойн хэсэг, бас дунд явах бол илүү хариуцлагатай. Харин хамгийн ард бол салхинд сууна, дээрээс нь хөлөө байн байн амраах боломжтой. Гэвч хамгийн урд яваа дугуйчид хурдаа нэмэхэд адилхан эрчүүд болохоор хүүе жоохон хурдаа хасаарай гэж хэлэхээ мартаад тэд адилхан тэмпээ нэмсээр нэг л мэдэхэд хурд 30 км/цаг өнгөрөөд өнөө муу Цоко хэсэгтээ л ард үлддэг гэмтэй тул ийнхүү урд хавьцаа явж “хүүе хаая хурдаа барь” гэж хашгирч явдаг юм ккк.

Бөөнөөрөө жийсэн нэгэн хэмийн 25 км/цагийн хурд юу юугүй Биокомбинатын зам дээр авчирахад давааны өгсүүр эхлэхийн өмнөхөн админ “за задраарай, өөрсдийн хэмнэлээр жийгээд аялал эхлэсэн CU дээр уулзья” гэж хэлэв үү үгүй юу толгойн хэсэг пирхийн алга болох нь бахадмаар. Тэд буцах зам эхлэхэд л өөрсдийн хүчээр нисээд алга болвол болно. Гэвч админы заавраар, ийнхүү хол замыг багийн ажиллагаагаар хамтдаа туулах нь спортын хүмүүжил билээ.

Морингийн даваа өөд аанай л цуварч өгсөөд нисэх мэт гоё уруудан яг Буянт-Ухаагийн багахан өгсүүр дээр ирэхэд автомашины хөдөлгөөн ихсэж мөн хол замд жийж цуцсан хөлөнд тэр алсын өгсүүр хичнээн урт гээч. Бараг тэр аяллын хамгийн хэцүү Морингийн даваанаас ч хүнд санагдахыг нь яана. Гэвч гэртээ харих зам яалтай билээ. Махийсаар жийсээр аялал эхлэсэн цэг дээр багийнхан дээрээ ирэх хамгийн гоё. Хэдхэн цагийн өмнө яаж 102 км-ыг дуусгана даа гэж байсан бол 15 цагт аялал дуусаад ирчихлээ гэж бодохоор л гоё. Араас бас үлдсэн дугуйчид цувран ирсээр бүгд бүрдэв. Ийнхүү нэгэн удаагийн аялал маань тасралтгүй өндөр хэмнэлээр жийсэн бахархам гоё аялал болж сэтгэлд үлдлээ. Дараагийн бямба гарагийн аяллаараа уулзацгаая.

Зураг 3. Хөх тэмдэгийн болзол биелүүлсэн дугуйчин Энхбаяр

Нөгөө багийн жийлтийг хөндлөнгөөс бус дотроос нь сонирхуулахуй

Нисэхийн уруу, түүний дараах тэгш зам ба Морингийн давааны өгсүүрт гишүүд ёстой л цувах шиг болов. Угтаа энэ бол багийн гишүүдийн шигшүүр юм л даа. 1-р баг буюу мэргэжлийн тамирчдын баг (дугуйн спортын мастер зэрэгтэй 1 л гишүүнтэй) Морингийн давааны өгсүүрт бараа нь харагдаад алга болсон тул бусад "бүх" гишүүдийг хоёр хувааж авах болсон хэрэг л дээ. Ерөнхий админ гарааны цэг дээр гишүүдийг өөрсдийнх нь саналаар багт хуваарилсан боловч тэр өдрийн тэнгэр гэдэг шиг яг жийхээр байдал өөр болох нь тодорхой. Ингээд Морингийн даваанаас уруудаж буугаад Био комбинатын автобусны буудал дээр татаж гишүүдээ бөөгнүүлэв. Даваанаас бууж ирэх гишүүдийг түрүүлж ирсэн хэд "Энэ хэн байна" гэлцэнэ. Багийн шалгуурт нийцэх гишүүд үндсэндээ бүрдээд ирэнгүүт "за үлдсэн нь гүйцээд ирвэл тэр л биз, үгүй бол дараагийн багт шингэнэ биз" гээд баг ухасхийн хөдлөв. Хэрэв тэнд амыг нь татаж зогсоогоогүй бол зарим нь хар эрчээрээ буудчих гээд байсан л даа.

Био комбинатаас цааших зам бага зэрэг уруу бас салхи тогтуун байсан тул нэлээн өндөр темптэй жийцгээв. Баг ер нь л буудаж байна. Хойноос нь 30 км/ц хурдаар хэсэг явтал юу юугүй алсрах нь ээ. Тэд буудаж байгаагийн шинж болж нэг гишүүн сугарч хоцроодохов. Байдал бишдэж байгааг ойлгосон би зэрэгцэж жийж явсан нэг нөхрөө шууд орхиод буудаж эхлэв. Сугарсан гишүүнийг гүйцэж очиход хөлс нь сад тавин урсжээ. Энэ бол өөрийгөө маш их шахаж хүчлэн жийж буйн илрэл л дээ. Аялал дөнгөж эхэлж байхад ингэх нь дэмий тул хурдаа 1 юм уу 2 км/ц-аар л бууруулахад байдал шал өөр болдгийг хэлж зөвлөөд бас яг ард чинь хэн ах бий шүү гэж хэлчихээд цааш хурдлав. Нөгөө хэдийн бараа харагдахгүй болжээ. Замын алсуур эргэлт дээр барааг нь олж хартал бас л нэг нь сугарсан байв. Энэ бол уулын дугуй ба засмалын дугуй холилдсоноос болсон хэрэг л дээ. Зам буцаад тууш болоход багийн үндсэн бүрэлдэхүүн харагдахгүй болж зөвхөн сугарсан нэг гишүүний л бараа харагдана. Ийнхүү явсаар Туул тосгон хүрэхэд уулын дугуйтай мөнөөх гишүүн гэнэт замаас гарч чанх хажуу тийш чиглэв. Энэ бол баг татаж хүлээж буйн илрэл юм. Багийг манлайлан жийж явсан хэд ийнхүү Туул тосгонд түр зогсох зуурт багийн үлдсэн гишүүд зогсолгүй эрчээрээ жийж өнгөрцгөөлөө. Гараанаас гараад ганц ч цаг болоогүй ийм үед зогсож саатан хэмнэлээ алдсанаас ийнхүү шууд үргэлжлүүлсэн нь хавьгүй дээр л дээ.

Туул тосгоноос цааших гол ба уулын шахаа дагасан замд баг бүрэн нэгдэж олон даваа, өгсүүр уруу зам руу бөөнөөрөө орцгоосон. Яг энд жийлтийн онцлог болон засмалын ба уулын дугуйны ялгаанаас болж бие биейнхээ өмнө нэг гарч, хойно нэг хоцорч яг л хөзөр хольж буй мэт боллоо. Гэвч олон дахин сөөлжлөх өгсүүр уруу эцэстээ гишүүдийг яалт ч үгүй шигшсэн. Ийнхүү бид 11:10 цагт Алтанбулаг сумын нуман хаалгаар орлоо. Хэрэв багийг манлайлж явсан засмалын дугуйтангууд огт таталгүй жийсэн бол 1 цагийн дотор Алтанбулаг орох байсан нь гарцаагүй юм.

Зураг 4. Аяллын үеэр дарсан цөөхөн зургийн нэг

Энэ удаа манай групп засмал замаар ухаангүй давхисаар аяллаа дуусгацгаасан тул гишүүд фото зураг бараг дарж үлдээгээгүй ажээ. Нэг баг ахлан, амаа авч давхих хийгээд сугарч хоцрох гишүүдийн дунд тэлүүлж давхисаар би өөрөө ч цор ганц зурагтай ирсэнээ дээр орууллаа.

Ийнхүү УБ уулын дугуйн аялал группийн түүхнээ ховорхон байдаг засмал зам дагнасан өдрийн аялал амжилттай зохиогдож өндөрлөлөө. Группийн түүхийн нэг хуудас буюу нэг аяллыг бүтээлцсэн аялагч гишүүддээ талархал дэвшүүлье. Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Пүрэвсүрэн Н.Мөнхтулга С.Нямдорж Э.Дөлгөөн Ж.Батдаваа С.Отгонбаатар Т.Энхбаяр Б.Сүхбат Ч.Азжаргал Г.Ёндонжамц О.Адъяасүрэн Т.Ган-Очир П.Батмөнх Б.Бадрах Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон У.Одбаяр Б.Насанбат Э.Ожго
Б.Пүрэвсүрэн
  • 1157 км дутуу
  • 102 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Мөнхтулга
  • 1093 км дутуу
  • 166 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Нямдорж
  • 1497 км
  • 14
  • 0
  • 0
  • 1
  • 1
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ж.Батдаваа
  • 1933 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 2479 км
  • 27
  • 0
  • 0
  • 1
  • 1
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Т.Энхбаяр Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2404 км
Зүгээр л жий!