Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #51 - Богд хан уулын баруун салбар уулсаар

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/267
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
58 км
Давааны тоо
1
Өндөр авалт
601 м
Өндөр алдалт
-601 м
Их өгсөлт
12.7 %
Их уруудалт
-17.1 %
Оролцогчдын тоо
10
Эхлэх цаг
2023 оны 2 сарын 18 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт-Ухаа дахь Амгун центр
Цуглах цэгийн солбицол
47.838611, 106.789139
47°50'19"N, 106°47'20.9"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Группийн өдрийн аяллын хаврын нээлтийн яг өмнө зохиогдсон тус жийлтэд группийн 9 аялагч гишүүн хүрэлцэн ирж оролцлоо.

Зураг 1. Жийлтэд оролцсон гишүүд, 11:40

Аяллын зар дээр заасан цуглах цэгт аялал эхлэх цагаас 50 гаруй минутын өмнө очиход группийн хоёр гишүүн ирчихээд тэнд байх CU дэлгүүр дотор аль хэдийн тухлаад амжсан байв. Улмаар гишүүд уван цуван ирсээр аялал эхлэх цагт 15 минут дутуу байхад бараг бүгд хүрэлцэн ирлээ.

Зураг 2. Аялал эхлэхээс 3 минутын өмнө буюу 09:57 цагт

Ингээд 10:00 цаг болж дугуйндаа мордоцгоон хөдлөхтэй зэрэгцэн УШТГ Бадрах ирсэнээр аялалд бүртгүүлсэн гишүүд бүгд бүрэн боллоо.

Зураг 3. УШТГ Бадрах аяллын оргил цэгт, 11:15

Цааш автозамаар хоёрын цуваагаар жийсээр Хөшигтийн хөндий дэх нисэх буудал чиглэсэн тууш замын доогуур гарч улмаар Чингисийн хүрээ амралтад хүргэх засмал замаар жийв. Тун удалгүй шороон замаар баруун гар тийш салж улмаар жижигхэн хөтөл даван жийв. Яг эндээс л агаар туйлын цэвэр, тунгалаг болж буй нь бидэнд мэдрэгдэн жийлтийн зорилго буюу цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах нь жинхэнээсээ хэрэгжиж эхэлсэн юм. Ийнхүү багахан өгсүүр шороон замаар жийсээр бугын аж ахуйн хаалганд тулж очоод эхний таталт хийв. Энэ үед цагт 10:30 болж байлаа. Энэхэн зуурт УШТГ Жавхлантөгс, аялагч гишүүн Ган-Очир нар шинэ гишүүдийн нэгнийх нь дугуйны механик дискэн тоормосыг тохируулаад амжив.

Цааш хөдлөхөд автозам төд удалгүй дуусаж явган жим залгав. Үүгээр шулуухан түрэх нь түрж, жийхээр оролдох нь хүчлэн зүтгүүлж бас зарим нь жимээсээ гарч үзсээр явтал уулын богино ам нэг л мэдэхэд дуусчихав.

Зураг 4. Жимээс гарвал л хунгарт зоогдоно

Уулын амыг дуусган уулын хяр дээр гараад жижигхэн хадан цохио нөмөрлөн буудаллаж 11:15 цагт үдийн цайгаа ууцгаалаа.

Зураг 5. УШТ-тэй хоёр гишүүн группийн шинэ гишүүнийг дагуулсаар айсуй нь, 11:15

Үдийн цайгаа уун сууцгаах бидний нүднээ Өвөр Зайсангийн ам цэлийн харагдана.

Зураг 6. Буудалласан цэгээсээ баруун гар тийш чиглүүлэн буулгасан зураг

Цааш бид зузаан хунгар туучих нь туучиж, цас багатай энгэр дагах нь дагаж уулнаас бууж сууринд хүрч нэг таталт, Төв аймгийн замын уулзварт удаах таталт, Өлзийт хорооны замын уулзварт сүүлийн таталт хийгээд Айдасын давааг өөр өөрсдийн жийлтийн эрчмээр давцгаан давааны уруу замд жирийлгэсээр 10:00 цагт орхин явсан Амгун төв дээр 13:15 цагт буцаж ирсэнээр энэхүү жийлт өндөрлөв.

Зураг 7. Анхны аялалдаа хамт жийцгээсэн ах дүү хоёр

Хамт жийсэн группийн гишүүддээ баярлалаа. Мөн группийн аялалд оролцож, анхны жийлтээ амжилттай дуусгасан Д.Нямтөгс гишүүнд баяр хүргэе!

Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Нямбаяр Д.Нямтөгс Г.Ёндонжамц О.Адъяасүрэн Т.Ган-Очир П.Батмөнх Б.Бадрах Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал
Д.Нямбаяр
  • 1116 км дутуу
  • 143 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Нямтөгс
  • 1098 км дутуу
  • 161 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Зүгээр л жий!