Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #132 - БУРХАНТ ХОШУУ БУЮУ ХАВРЫН НЭЭЛТ 2023

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/266
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
64 км
Давааны тоо
0
Өндөр авалт
421 м
Өндөр алдалт
-422 м
Их өгсөлт
4.7 %
Их уруудалт
-4.9 %
Оролцогчдын тоо
24
Эхлэх цаг
2023 оны 2 сарын 25 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Шархадны автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.934472, 107.005889
47°56'4.1"N, 107°0'21.2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Хаврын эхэн сарын нартай цэлмэг, салхи зүүн урдаас салхилсан өдөр тохиолоо. Шархадны автобусны эцсийн буудал дээр байрлах CU дэлгүүрт 9.00 цаг яльгүй өнгөрөөгөөд орлоо. Манай хоёр гишүүн ч намайг хараад хүрээд ирлээ. Аливаа аяллын өмнө ийнхүү эрт ирэх нь олон талаар давуу байдаг гэдгийг гишүүд маань тун сайн ойлгодог. Гадуур хувцас, үүрсэн үүргэвчээ тайлж өөрийн хүслээр өглөөний цай ууж тайван суух нь аяллын гарааны өмнөх олдошгүй богино жаргал мэт санагдаад олон жил болжээ. Манайхан цуглаж дэлгүүр дотор сар шинийн мэнд бие биедээ хүргэн золгоод яг 10.00 цагт аялал эхэллээ. Манайхан ч хөлийн загтнаагаа гаргаад авья гэсэн шиг ухас гээд л жийгээд алсарч байна. Хашааны гудамжууд өнгөрөөд эхний тааралдах уулын бяцхан толгойн дор татаж, бүгдээрээ дасгал хийн биеийн чилээ гарган багаа бүртгээд хөдөллөө. Хаврын нээлтэнд 24 гишүүн (4 бүсгүй) оролцов.

Дараагийн таталт Еэвэнгийн дэлгүүр гэж хэлээд, салхи нь үгүй дулаахан орчинд Улиастай голын баруун талын татамын замаар жийж явахад ирж буй улиралын өнгөнд уусан, хамтдаа жийн хөгжилтэй зүйлс ярилцан урагшлах нь ёстой л шавиа нь ханана гэдгийн нэг жишээ байх шүү. Сүүлийн нэг сар цас бага орсон нь мэдэгдэж байв. Алаг цоог болон цоохортсон харьцангуй хар замаар жийсээр Еэвэнгийн дэлгүүр дээр хальт татаад, цааш хөдлөв.

Жил бүрийн хаврын нээлтийг хийдэг Улиастайн голын хөндийг баруун, зүүн салаа болон хуваан түрж орж ирсэн хадан цохио бүхий бараатайхан хошууны энгэрт 12 цагт багаараа ирлээ.

Зураг 1. Манай баг. Бурхант хошуу

Энд хоёр гишүүн Ногоон тэмдэг, нэг гишүүн Улбар шар тэмдгээ авлаа.

Зураг 2. Аялагч гишүүний тэмдгийн болзол шинээр биелүүлсэн болон ахиулсан гишүүд

Хоол ундаа идэж цайлаад, дурсгалын зургаа авахуулан буцлаа. Үзэгддэггүй салхи маань харин өөдөөс үлээж байв.

Зураг 3. Еэвэнгийн дэлгүүрийн гудманд

Бага шиг суурин өнгөрч Улиастайн голоо гарч зүүн талын дэнжийн замаар буцлаа. Найман ес эхэлсэн болохоор нал шал байв. Нойтон цас, шавар ус тойрон заримдаа дайруулан шавар шавхаанд будагдан жийсээр Улиастайн эцсийн буудлын замаар төв замтай нийлэн багаараа хамт жийсээр (сүүлийн 1 гаруй км замд уралдсан) Дүнжингаравын талбай дээр 15.00 цагт ирэн, энэ жилийн хаврын нээлт тун амжилттай болж өнгөрлөө. Группийн нээлтийн аялалд оролцон нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөн баг хамт олондоо халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Мөнхтулга С.Нямдорж Д.Гарамдорж Э.Хосбаяр Ж.Батдаваа С.Отгонбаатар У.Хосбаяр Ш.Лазина Н.Даваасамбуу Б.Сүхбат Ч.Азжаргал Г.Ёндонжамц О.Адъяасүрэн Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Бадрах Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Б.Насанбат Э.Ожго
Н.Мөнхтулга
  • 1093 км дутуу
  • 166 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Нямдорж
  • 1497 км
  • 14
  • 0
  • 0
  • 1
  • 1
Д.Гарамдорж
  • 1679 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Хосбаяр
  • 1810 км
  • 12
  • 1
  • 0
  • 1
  • 0
Ж.Батдаваа
  • 1933 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 2479 км
  • 27
  • 0
  • 0
  • 1
  • 1
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Нямдорж Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1275 км
Б.Сүхбат Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1270 км
Зүгээр л жий!