Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Бямба гаригийн өглөө босоод нэг л зүйл дутагдаад, бие маань дотроос шаардаад, үгүйлэгдээд байлаа. Ингэж оройтон өглөөний 9 цагт аялалдаа бүртгүүлж байсангүй. Цэлмэг жавартайхан өглөө хотын баруун урд чигт байх цуглах цэг рүү жийж явахад биеийн хөшингө аажмаар уяран тавирч, нэгэн хэмийн хурдаар урагшлах унадаг дугуйны өнхрөлт улам л нэмэгдээд байх шиг санагдаад байв. Буянт ухаа уруудан замын урд талд байрлах CU дэлгүүр дээр 9.45 цагт ирлээ. Манайхан аль эрт ирчихээд тухтайхан сууж байлаа. Яаруухан кофе уугаад, нэг пирожки идчихээд залуусын жавхаалаг хэмнэл дунд орон Морингийн даваа чиглэн аялал 10.00 цагт эхэллээ.
Цааш Сонгино хайрхан уулын баруун урд сугаар гарч, карьерын замаас зай аван цас шороо холилдсон хээрийн замаар Шар хөвийн дөрөлж рүү чиглэн жийлээ. Салхи үгүй болж пөнхийгээд өвлийн өнтэй өдрийг мэдрэн тааваараа манай баг өгсөж байлаа. Нэг гишүүний маань хойд дугуй хагарсан байсныг Жавхаа механик нам нөхлөө.
Хархорин зах өнгөрөөд, ашгүй толгойн сэргийлэгч нар CU дээр татсан харагдана. Орж ундаа уучихаад, гарлаа. Үйлчлүүлэгч гэхээсээ илүү 00 орох хүн нь ихдээд оочир үүссэн харагдав. Хотын гудамж автомашинаар дүүрчээ. Эндээс 300 автомашин "гүйцэж түрүүлээд" гэртээ очихуй дор цаг 15.20 болж байлаа.