Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #50 - Сонгинохайрхан уул

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/265
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
69 км
Давааны тоо
2
Өндөр авалт
652 м
Өндөр алдалт
-652 м
Их өгсөлт
24.1 %
Их уруудалт
-29.5 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2023 оны 2 сарын 11 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт-Ухаа, Содмонгол ШТС-ын зүүн тал
Цуглах цэгийн солбицол
47.856194, 106.781167
47°51'22.3"N, 106°46'52.2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Бямба гаригийн өглөө босоод нэг л зүйл дутагдаад, бие маань дотроос шаардаад, үгүйлэгдээд байлаа. Ингэж оройтон өглөөний 9 цагт аялалдаа бүртгүүлж байсангүй. Цэлмэг жавартайхан өглөө хотын баруун урд чигт байх цуглах цэг рүү жийж явахад биеийн хөшингө аажмаар уяран тавирч, нэгэн хэмийн хурдаар урагшлах унадаг дугуйны өнхрөлт улам л нэмэгдээд байх шиг санагдаад байв. Буянт ухаа уруудан замын урд талд байрлах CU дэлгүүр дээр 9.45 цагт ирлээ. Манайхан аль эрт ирчихээд тухтайхан сууж байлаа. Яаруухан кофе уугаад, нэг пирожки идчихээд залуусын жавхаалаг хэмнэл дунд орон Морингийн даваа чиглэн аялал 10.00 цагт эхэллээ.

Зураг 1. Манай баг аяллын оргил цэг буюу Сонгино хайрханы баруун хойд өвөрт, 13:03
Уужимхан өгсүүрт урамтайхан жийж гараад даваа уруудан хүйтэн салхинд хөл яльгүй даараад ирэхэд, Сонгино суурингийн автобусны буудал дээр Админ маань татаад хүлээж байв. Цааш засмал замаар бөөндөө хоёр эгнээ болон хамтдаа жийсээр Туулын гүүр рүү баруун тийш салав. Энд замаас урагш гарч эртний түүхэн сурвалжаар Хэрэйд аймгийн Ван Тоорил ханы Туулын хар түнэл гэж нэрлэгдэх ордоны туурийг үзэж сонирхов. Энэ туурин дээр одоогоос 800 орчим жилийн тэртээ Тэмүүжин хар булган дахаа барьчихаад явж байсан даа гэж бид хөөрөлдөв. Энэ газар 2006 онд археологчид малталт хийсэн юм байна. Мөн энд дурсгалын самбар байрлуулсан байв.

Цааш Сонгино хайрхан уулын баруун урд сугаар гарч, карьерын замаас зай аван цас шороо холилдсон хээрийн замаар Шар хөвийн дөрөлж рүү чиглэн жийлээ. Салхи үгүй болж пөнхийгээд өвлийн өнтэй өдрийг мэдрэн тааваараа манай баг өгсөж байлаа. Нэг гишүүний маань хойд дугуй хагарсан байсныг Жавхаа механик нам нөхлөө.

Зураг 2. Хий нэмээд ч нэмэргүй болсон дугуйг нам нөхөж буй нь, 12:03
Цааш цасан зам руу орж гулбилзан, шарванхан жийсээр цахилгааны дэд станцын зүүн талын энгэр дээр татаж, цай хоолоо идэв.

Зураг 3. Аяллын багийн гишүүд цайлж, амарч буй нь, 12:47
Эндээс урд зүгт Сонгино хайрханы ноён оргил тов тод дурайн харагдана.

Зураг 4. Сонгинохайрхан уулын ноён оргилын харалдаа, 12:47
Шар хөвийн дөрөлжөөр уруудан хотод орж ирэхүй дор Сонсголонгийн уулзвар хүрээд автомашины зам битүү түгжирсэн байв. Хажуугаар нь орж гарч жийсээр хэн хаана яваа нь мэдэгдэхгүй тул, ингэж явсаар багынхандаа баяртай гэж хэлж чадахгүй тарах болж байна уу даа гэсэн бодол толгойд эргэлдэнэ.

Хархорин зах өнгөрөөд, ашгүй толгойн сэргийлэгч нар CU дээр татсан харагдана. Орж ундаа уучихаад, гарлаа. Үйлчлүүлэгч гэхээсээ илүү 00 орох хүн нь ихдээд оочир үүссэн харагдав. Хотын гудамж автомашинаар дүүрчээ. Эндээс 300 автомашин "гүйцэж түрүүлээд" гэртээ очихуй дор цаг 15.20 болж байлаа.

Зураг 5. Шар хөвийн дөрөлж, 13:21
Ийнхүү энэ удаагийн өвлийн гэнэтийн жийлт тун сайхан болж өнгөрлөө. Аяллаа амжилттай удирдсан Махгал админдаа болон багийн хамт олондоо талархал илэрхийлье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ж.Батдаваа Т.Ган-Очир Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Э.Ожго
Ж.Батдаваа
  • 1933 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!