Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #46 - Хэт дулаарал тохиолдуулсан өвлийн жийлт

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/261
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
61 км
Давааны тоо
0
Өндөр авалт
346 м
Өндөр алдалт
-346 м
Их өгсөлт
4.5 %
Их уруудалт
-4.2 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2023 оны 1 сарын 7 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Амгалангийн Төмөр замын гарам
Цуглах цэгийн солбицол
47.901917, 107.029
47°54'6.9"N, 107°1'44.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Дөнгөж 1 дүгээр сарын эхээр өдөртөө -7 хэм хүртэл дулаарна бас тэр нь УБ уулын дугуйн аялал группийн аялдаг бямба гарагт тохионо гэдэг тэр бүр тохиолдох завшаан биш билээ. Ингээд энэ өдрийг алдалгүй заавал аялал зохиох юм шүү хэмээн хэд хоногийн өмнөөс аялах маршрутаа бодож, төлөвлөж байлаа. Эхлээд ерөнхий админыг аялал сэдэх болов уу хэмээн бага зэрэг харзнасан ч харамсалтай нь ажилтай байжээ. Арвин туршлагатай манай хамгийн том админаас маш сонирхолтой маршрутын санаа гардаг болохоор тийнхүү харзнасан юм л даа. Эцэст нь энэхүү чиглэлийг өвлийн цагт утаа униар хамгийн бага байдаг хэмээн сонгосон ба харин маршрутын урт 61 км болсон нь урьд өмнөх жилүүдийн 1 дүгээр сард дунджаар 35.8 км зайд аялж байсантай харьцуулбал экстрем гэж тооцогдоно. Гэхдээ л цаг агаар тааламжтай үед ийнхүү бие болоод сэтгэлийн тэсвэр, тэвчээр сорьсон аялал хийж яагаад болохгүй гэж? Миний мэдэхээр УУДАГ нь угаасаа л харьцангуй хүнд хүчир аялал зохиодог ба ийм аяллын ард гарсанаараа группийн гишүүд ч төдий чинээ их урам зориг, өөртөө итгэх итгэл, өөрөөрөө болон хамт олноороо бахархах бахдал олж авдаг билээ.

Зураг 1. Өнөөдөр хамт жийсэн залуус

Аяллын өглөө агаарын температур гайгүй байсан тул чанх зүүнээс үлээх мэдэгдэхүйц салхи бараг анзаарагдахгүй байлаа. Ингээд хоёр дахиа ашиглаж буй цуглах цэгээс аялалд оролцож буй 7 аялагч хөөрч амжаагүй наран чиглэн нэгийн цуваагаар жийлээ. Замын эхэн хэсэг автомашины дугуйгаар зүлгүүрдүүлж мөлийгөөд унадаг дугуй явахад зохимжгүй байсан ч бид туршлага, ур чадвараа гарган амжилттай давсан. Харин цаашаагаа сийрэг цас, дэржигнүүр чулуу бүхий замаар явахад бидний нэгээс бусад нь бараг жаргаад байгаа юм биш үү. Ийнхүү намар тавьсан зуувчтай дөрөөгөө солиогүй мань гишүүн маань Богд уулын арын хэдэн хөтөл дамнуулан шинээр тавьсан засмал замаар буцахаар боллоо. Хадаастай дөрөөтэй л биш бол донсолгоо ихтэй ийм замаар жийхэд бэрх л дээ.

Зураг 2. Богд хан уулын Төрхурахын ам руу орж буй нь

Ийнхүү бид цас зүсэхдээ зүсэж, хааяадаа бууж түрсээр Төрхурахын амны нэвтрэх цэгээр орсоноос хойш тасралтгүй жийсээр яг 12:30 гэхэд аяллын оргил цэгт хүрсэн. "Ахиад жаахан өгсөж мод руу орохын өмнөхөн байдаг сүүдрэвч хүрэх үү?" гэж жинхэнээсээ асуухад хоёр нь үгүй үгүй л гэж байна. Бусад нь ч бас одоо болсон гэсэн шиг чимээгүй байцгаана. Уулын ам руу нэг жижиг тэрэг явж байсныг харсан тул ийнхүү асуусан хэрэг л дээ.

Ингээд бид тэндээ маш хурднаар цайлаад эргэн дугуйндаа мордоцгоож яах ийхийн зуурт мөнөөх нэвтрэх цэгээрээ буцаж гарлаа. Буцах замд манайхны зарим нь замын цагааныг харж, зарим нь шулуухныг харж янз бүрээр л жийцгээнэ. Бас замд байх хиймэл цөөрмийн мөс дээр тэрийх, цасан дээр дугуйнаасаа шидэгдэх нь ч нэжгээд байсныг тэмдэглэмээр. Тэдний жинхэнээсээ аль эсвэл зориудаар унасанг ялгахад хэцүү байсан нь бидний ярианы сэдэв болоод өнгөрсөн. Жинхэнэ хуурамч нь цас хайлж нил шавар шавхай болох цагт л мэдэгдэх биз ээ.

Зураг 3. Төмөр зам доогуурх гарам дээр эргэн ирсэн нь

Буцах замыг манайхан ёстой дор нь эвхэж орхисон хэдий ч өвлийн туйл үе тул наран авхай нүүрээ нуухад тун чиг дөхсөн байлаа. Уг нь өдөр тавиу үед аялал дөнгөж 15 цаг өнгөрөөж дуусах нь эртдээ л орно. Гэвч очих замын хагаст манайхны нэгний амнаас "цаг эрт байна" гэж сонсогдож байсан нь эцэстээ "болдог юм болдгоороо боллоо" гэдэг шиг нар овоо гудайснаар өндөрлөж буй нь энэ. Учир нь өнөөдрийн аяллын багийн зарим гишүүд цуглах цэгээ андуурсан, цагаа буруу тооцоолсоноос болж хоцорсон бас буцах замд машинаа хунгар цас руу оруулчихсан хариуцлагагүй жолооч эмэгтэй зэрэгт бий. Тэгэхээр өвөл цагт Төрхурах руу 4 цагийн дотор жийж оччихоод ирнэ гэдэг муугүй шүү. Ийнхүү хамт жийсэн УБ уулын дугуйн аялал группийн аялагч гишүүдээрээ бахархав.

Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Бадрах Б.Сүхбат О.Адъяасүрэн Т.Ган-Очир Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Т.Ган-Очир
  • 6955 км
  • 72
  • 6
  • 0
  • 2
  • 2
Б.Жавхлантөгс
  • 10456 км
  • 100
  • 10
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 10901 км
  • 94
  • 12
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11169 км
  • 112
  • 7
  • 1
  • 2
  • 4
Зүгээр л жий!