Энэ чиглэл нь өвлийн улиралд жийхэд тохиромжтой санагддаг. Аяллын зай нь таарсан бөгөөд II зэргийн хоёр даваа давчихна. Хотгор гүдгэр (өгсүүр, уруу, тэгш)-ийн бүх хэв шинжийг агуулсан замтай. Суурин газраар явах тул хүнсний асуудлыг замын дагуу шийдвэрлэж болдог. Автомашины зам дагадаг тул бөөндөө явах нь аюулгүй байдлыг хангахад тустай.
Группын Facebook хуудсанд оруулсан зарим өөрчлөлт:
Facebook хуудасны танилцуулга, бүтэц (Зураг 2)
Facebook хуудсанд нийтлэл (post) оруулах стандарт (Зураг 3)
Ээлжит аялал Буян Ухаагаас эхэллээ. Нисэх рүү уруудан Морингийн даваа руу зүтгэв. Тэнгэр цэлмэг, хур тунадасгүй өвлийн жирийн өдөр болов. Давааны өгсүүрт эрчүүдийн хажуугаар хээв нэг жийгээд гарсан бүсгүй бол анхны аялалдаа ирсэн авьяаслаг дугуйчин О.Дарьхийхүү (050) байв. Унадаг дугуй жийдэг энгийн хүмүүсийн төлөөлөл ийнхүү бидэнтэй нэгдэж байсныг дурсахад тун таатай байна.