Энэ чиглэл нь өвлийн улиралд жийхэд тохиромжтой санагддаг. Аяллын зай нь таарсан бөгөөд II зэргийн хоёр даваа давчихна. Хотгор гүдгэр (өгсүүр, уруу, тэгш)-ийн бүх хэв шинжийг агуулсан замтай. Суурин газраар явах тул хүнсний асуудлыг замын дагуу шийдвэрлэж болдог. Автомашины зам дагадаг тул бөөндөө явах нь аюулгүй байдлыг хангахад тустай.
Группын Facebook хуудсанд оруулсан зарим өөрчлөлт:
Facebook хуудасны танилцуулга, бүтэц (Зураг 2)
Facebook хуудсанд нийтлэл (post) оруулах стандарт (Зураг 3)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Ээлжит аялал Буян Ухаагаас эхэллээ. Нисэх рүү уруудан Морингийн даваа руу зүтгэв. Тэнгэр цэлмэг, хур тунадасгүй өвлийн жирийн өдөр болов. Давааны өгсүүрт эрчүүдийн хажуугаар хээв нэг жийгээд гарсан бүсгүй бол анхны аялалдаа ирсэн авьяаслаг дугуйчин О.Дарьхийхүү (050) байв. Унадаг дугуй жийдэг энгийн хүмүүсийн төлөөлөл ийнхүү бидэнтэй нэгдэж байсныг дурсахад тун таатай байна.
Даваан дээр гараад хамтдаа зургаа авахуулаад уруудлаа. Энэ давааны өндрийг намсган зориулалтын замыг овооны доогуур тавьсан тул унадаг дугуйнаасаа зайтай зураг авахуулсан. Үүнээс хойш иймэрхүү зураг авахуулахдаа заавал нэгийн зэрэг унадаг дугуйтайгаа авахуулдаг зуршилын эхлэл болсон доо. Дугуйгүй авахуулсан зураг давсгүй хоол мэт сонин "амтагддаг" юм билээ.