Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #43 - Өвлийн гэнэтийн жийлт

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/258
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
40 км
Давааны тоо
0
Өндөр авалт
323 м
Өндөр алдалт
-323 м
Их өгсөлт
7.3 %
Их уруудалт
-10.6 %
Оролцогчдын тоо
6
Эхлэх цаг
2022 оны 12 сарын 18 Ням гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Амгалангийн Төмөр замын гарам
Цуглах цэгийн солбицол
47.901917, 107.029
47°54'6.9"N, 107°1'44.4"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Энэ удаагийн өвлийн улирлын гэнэтийн жийлт Ням гаригт болно. Амгалангийн төмөр замын гарамын хойно тогтсон цагт цуглан багаар жийсээр Налайхын замаас урагш салж, Хөлийн голын гүүр доогуур гарч Богд уулын мухар ам өгсөн хяр даваж Чулуутын амны адаг руу орно. Уулын хойд хормой дагасан замаар жийсээр Скай ресорт хүрч засмал зам дагасан унадаг дугуйн замаар Маршалын гүүр хүрч аялал дуусна. Аяллын зай 40 км.

Гишүүд өдрийн цай, хоол бэлдэн, тухайн өдрийн цаг агаарт тохирсон хувцас хэрэглэлтэй оролцохыг зөвлөе.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Гэнэтийн жийлтийн цуглах цэгээ "буруу" сонгочихов уу даа гэж бодон өглөөний наран ургах зүг унадаг дугуйн цастайхан замаар яаралгүй жийж явлаа. Араас нэг гишүүн хүрч ирээд нэгдлээ. Цуглах цэгтээ

Зураг 1. Өглөөний мэнд, сайхан өвөлжиж байна уу
ирж наран ээвэр газар сонгон буух гэж байтал гишүүн анд маань, ахаа энд CU байгаа шүү дээ, орж халуун унд ууя гэлээ. Урьд нь нэг дэлгүүр байсан энэ уулзвар ийнхүү "амь орон" хөгжжээ.

Манайхан ар араасаа ирж тавтай ундлан, уулзаж хөөрөөд 10.15 цагт аялал эхлэв. Налайхын зам дагуух бидний товолсон дугуйн зам цасанд даруулсан нь ойлгомжтой болсон тул хашаан дундуур сүлжин төмөр зам дагасан эртний танил замаа сонгон Туул зөрлөг өнгөрөн Хөлийн голын төмөр замын гүүр хүрч хальт татлаа.

Зураг 2. Хөлийн голын гүүрэн дор
Мухар амаа өгсөн жийсээр хяр даваж Чулуутын ам руу оров. Их шуурдаг газар бололтой. Зарим хэсэгт зузаан хунгар цасан далан байхад, гялайтал хөрсийг нь гартал шуурсан газар ч байлаа.
Зураг 3. Хөр цасан далан
Чулуутын амны адаг хэсгээр хашаа барин хашаад, байшин барилга бариад эхэлсэн байв. Засмал зам хүртэл тавьчихжээ. Ийнхүү энэ шинэ замаар явсаар Скай ресорт руу ороод ирэв.
Зураг 4. Манай баг, Чулуутын амны зүүн бэл
Эндээс Туул голоо хөндлөн гарч аялал эхэлсэн гарам хүрээд дагтаршсан цастай дугуйн замаар дондогнуулан жийлээ. Яршиг түвэгтэй санагдсан тул
Зураг 5. Туул голын голдрил дээр
Туул голын голдрил руу салан орж 500 метр орчим цас мөсөн гол дээгүүр жийгээд, ахин дугуйн замдаа орж овогнуулан жийсээр 13.00 цагт аялал амжилттай дууслаа. Манай баг 6 хүнтэй байв.

Зураг 6. Аяллын төгсгөлд бид цайлав. Баярлалаа, CU
Яг нэг хаврын өдөр шиг тун тохиромжтой цаг агаартай өдөр байв. Нүүр хацар халуун оргин улаа бутарсан гишүүд маань жаргалтайгаар гэр гэрийн зүг жийж одов.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Т.Ган-Очир П.Батмөнх Б.Баттөмөр С.Мөнхбат Г.Махгал Э.Ожго
Т.Ган-Очир
  • 6955 км
  • 72
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9547 км
  • 98
  • 8
  • 0
  • 3
  • 4
С.Мөнхбат
  • 10901 км
  • 94
  • 12
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11169 км
  • 112
  • 7
  • 1
  • 2
  • 4
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!