Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #16 - МОРИН, АЙДАСЫН ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/25
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
37 км
Давааны тоо
1
Өндөр авалт
329 м
Өндөр алдалт
-329 м
Их өгсөлт
6.8 %
Их уруудалт
-7.8 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2016 оны 12 сарын 17 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт Ухаа спорт цогцолбор
Цуглах цэгийн солбицол
47.854861, 106.787556
47°51'17.5"N, 106°47'15.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Энэ чиглэл нь өвлийн улиралд жийхэд тохиромжтой санагддаг. Аяллын зай нь таарсан бөгөөд II зэргийн хоёр даваа давчихна. Хотгор гүдгэр (өгсүүр, уруу, тэгш)-ийн бүх хэв шинжийг агуулсан замтай. Суурин газраар явах тул хүнсний асуудлыг замын дагуу шийдвэрлэж болдог. Автомашины зам дагадаг тул бөөндөө явах нь аюулгүй байдлыг хангахад тустай.

Группын Facebook хуудсанд оруулсан зарим өөрчлөлт: 
Facebook хуудасны танилцуулга, бүтэц (Зураг 2)
Facebook хуудсанд нийтлэл (post) оруулах стандарт (Зураг 3)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Ээлжит аялал Буян Ухаагаас эхэллээ. Нисэх рүү уруудан Морингийн даваа руу зүтгэв. Тэнгэр цэлмэг, хур тунадасгүй өвлийн жирийн өдөр болов. Давааны өгсүүрт эрчүүдийн хажуугаар хээв нэг жийгээд гарсан бүсгүй бол анхны аялалдаа ирсэн авьяаслаг дугуйчин О.Дарьхийхүү (050) байв. Унадаг дугуй жийдэг энгийн хүмүүсийн төлөөлөл ийнхүү бидэнтэй нэгдэж байсныг дурсахад тун таатай байна.

Зураг 1. Манай баг. Морингийн даваа
Даваан дээр гараад хамтдаа зургаа авахуулаад уруудлаа.  Энэ давааны өндрийг намсган зориулалтын замыг овооны доогуур тавьсан тул унадаг дугуйнаасаа зайтай зураг авахуулсан. Үүнээс хойш иймэрхүү зураг авахуулахдаа заавал нэгийн зэрэг унадаг дугуйтайгаа авахуулдаг зуршилын эхлэл болсон доо. Дугуйгүй авахуулсан зураг давсгүй хоол мэт сонин "амтагддаг" юм билээ.

Зураг 2. Группын Facebook хуудасны танилцуулга, бүтэц

Зам халтиргаа гулгаатай байсан тул шарвахдаа шарваж, гулгахдаа гулсаж, унахдаа унаж л (аюул багатай хөлөөрөө тулах маягтай хазайж) явав. Өлзийт хороололын дэлгүүрийн гадаа цайлж амараад шууд Айдасын даваа руу өгсөв. Даваа уруудан жавхаатай жийсээр Буян Ухаа хүрч энэ өдрийн аялал амжилттай дууссан юм.
Зураг 3. Хуудсанд нийтлэл оруулахад баримтлах стандарт

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Гантөмөр С.Батмөнх О.Дарьхийхүү Н.Ууганбаяр Ц.Гантулга Ч.Мажигсүрэн Э.Ожго
Б.Гантөмөр
  • 943 км дутуу
  • 316 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Батмөнх
  • 1711 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!