Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Зарын дагуу их олон гишүүд ирлээ. Скай ресорт хүрэх уулын бэл дагасан шинэхэн тавигдсан засмал замаар жийлээ. Хашааны хаалга хүрэн таталт хийх үед араас хэд хэдэн хүн ирж байгаа гэсэн мэдээ авав. Араас ирсэн нэг шинэ гишүүн унадаг дугуйндаа халтирахгүй гээд хар өнгийн шуруп тогтоож дотор талаар нь элгэвч хийсэн байв. Ингэсэн дугуй их хүндэрч урагшаа явах аргагүй юм байна, маш их эсэргүүцэлтэй тулгардаг гэдгийг ухаарлаа гээд шуруп-нүүдээ эргүүлээд авч байв.
Хүрэлтогоотын үндсэн өгсүүр замаар жийж явахад зарим гишүүд замаас гарч цастай уулын бэлээр дугуйгаа түрэн халзагнаж өгсөв. Ороы дээр гарч цайлаад, дурсгалын зургаа авч амраад, бүгд уруудан Скай ресорт хүрч татав. Цааш Туул голыг хөндлөн гарч, Дүнжингаравын унадаг дугуйны замаар явж аялал амжилттай дууссан юм.