Намрын ойн жимээр Богд уул даван алхалт (8-10 км), жийлт хослуулан аялана. Аялагч нар Зайсангийн аманд цуглан Дугуй цагаан хүртэл өгсөнө. Хяр дээр гарч Зүүн ширээтийн урдуур ороон Манзуширын хийд рүү зорих ойн жимээр явсаар Түргэний голын эх рүү орж автомашины шороон замаар уруудан, Өвөр Зайсангийн амыг хөндлөн гарч даваа даван Жаргалантийн амын эх рүү орж Чингисийн хүрээний хажуугаар гаран Алдар толгой ороон Нисэх хүрч аялал дуусна. Аяллын зай 50 км.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Цэлмэг өглөө, намрын наран байшин барилга, моддын цаагуур нэг орж дахин гарч ирэн нуугдан тоглосон таатай орчинд цуглах цэг рүү жийж явлаа. Манай багынхан цуглаж 9.00 цагт аялал эхлэв. Явган алхаж буй хүмүүсийн хажуугаар гаран, зөрөлцсөөр тодхон замаар өгсөн Зайсангийн амын адаг рүү орлоо.
Уулын ар тал тул урьд орсон цас хайлж амжилгүй шөнөдөө мөстөж явах замыг бүрхсэн байв. Голын халиа ч бас хэргээ гарган чулуурхаг зам дээр овойно. Унадаг дугуйгаа түрж багын гишүүд шууд өгслөө. Эхний залуус 40 орчим минут зарцуулаад Дугуй цагаан дээр гарлаа. Саравчинд сууж кофе чанах хооронд баг бүрэн бүрэлдхүүнтэй боллоо.
Богд уулын Жаргалантын амаар автомашинтай хүмүүс өгсөн Дугуй цагаан дээр гараад энэ жим рүү орон явсаар Зүүн Ширээтийн зүүн урд тал хүртэл тод зам бий болгожээ. Учир нь бид энэ замыг даган явсаар нэлээд дээш өгсөн, зорьсон жимээсээ хазайж, буух энгэрийнхээ хойд талын амны эх руу шургасан байлаа.
Овоо хүчтэй салхи сөрөн энгэрээр нь шинэ хотхон, байшин барилга ярайсан Жаргалантын ам руу уруудан Чингисийн хүрээний хажуугаар гаран
Жич: Манайхан удахгүй холбогдох фото зураг, бичлэг оруулан энэ тэмдэглэлээ "гоёх" байх.