Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #130 - БОГД УУЛЫН НАМАР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/244
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
50 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1008 м
Өндөр алдалт
-1008 м
Их өгсөлт
20.7 %
Их уруудалт
-25.6 %
Оролцогчдын тоо
11
Эхлэх цаг
2022 оны 10 сарын 15 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Ар Зайсангийн ам
Цуглах цэгийн солбицол
47.862639, 106.904694
47°51'45.5"N, 106°54'16.9"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Намрын ойн жимээр Богд уул даван алхалт (8-10 км), жийлт хослуулан аялана. Аялагч нар Зайсангийн аманд цуглан Дугуй цагаан хүртэл өгсөнө. Хяр дээр гарч Зүүн ширээтийн урдуур ороон Манзуширын хийд рүү зорих ойн жимээр явсаар Түргэний голын эх рүү орж автомашины шороон замаар уруудан, Өвөр Зайсангийн амыг хөндлөн гарч даваа даван Жаргалантийн амын эх рүү орж Чингисийн хүрээний хажуугаар гаран Алдар толгой ороон Нисэх хүрч аялал дуусна. Аяллын зай 50 км.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Цэлмэг өглөө, намрын наран байшин барилга, моддын цаагуур нэг орж дахин гарч ирэн нуугдан тоглосон таатай орчинд цуглах цэг рүү жийж явлаа. Манай багынхан цуглаж 9.00 цагт аялал эхлэв. Явган алхаж буй хүмүүсийн хажуугаар гаран, зөрөлцсөөр тодхон замаар өгсөн Зайсангийн амын адаг рүү орлоо.

Уулын ар тал тул урьд орсон цас хайлж амжилгүй шөнөдөө мөстөж явах замыг бүрхсэн байв. Голын халиа ч бас хэргээ гарган чулуурхаг зам дээр овойно. Унадаг дугуйгаа түрж багын гишүүд шууд өгслөө. Эхний залуус 40 орчим минут зарцуулаад Дугуй цагаан дээр гарлаа. Саравчинд сууж кофе чанах хооронд баг бүрэн бүрэлдхүүнтэй боллоо.

Зураг 1. Манай баг. Дугуй цагаан дээр
Зүүн ширээтийг өвөрлөн Манзуширийн хийд чиглэх жимээр ортол автомашины мөр үзэгдээд эхлэв. Сүүлдээ бүр тодроод ахиулан харвал модон дунд Приус автомашин, майхан, гялгар уутан урц үзэгдэнэ. Тэнд энд тэнгэр бүдэг дуугарах чимээ гарч байсан нь самарын модыг түнших түншүүрийн дуу байжээ. Хэдэн зуун метр яваад л дээрхитэй адил отог дээр дооргүй үзэгдэнэ. Бүр замын хажууд түншүүрээ хажуудаа тавиад, тамхи татан суух хүмүүстэй ч таарав.

Богд уулын Жаргалантын амаар автомашинтай хүмүүс өгсөн Дугуй цагаан дээр гараад энэ жим рүү орон явсаар Зүүн Ширээтийн зүүн урд тал хүртэл тод зам бий болгожээ. Учир нь бид энэ замыг даган явсаар нэлээд дээш өгсөн, зорьсон жимээсээ хазайж, буух энгэрийнхээ хойд талын амны эх руу шургасан байлаа.

Зураг 2. Ойн гүнд
Хазайсан чиглэлээ засан уруудах амны хойд хярын наран туссан энгэрт татаж, өдрийн хоол цайгаа хийж идлээ. Шар тэмдгийн болзол хангасан гишүүнд тэмдгийг нь гардуулав.

Зураг 3. Аялагчын Шар тэмдгээ гардлаа
Доош уруудан замтай нийлэн Түргэний гол даган жийхэд, модны зах бараадуулан 10-аад жижиг автомашинуудыг жирийтэл байрлуулсан харагдана. Бүгд улсын дугаараа авсан байхыг манай багын нэг гишүүн гярхай ажигласан байв. Сайхан шороон замаар уруудан, салхи сөрөн доошлоход нэг том хашаа зам хөндлөн барьсан байлаа. Дотор нь байшин барилга барьж буй бололтой хэрзийсэн төмөр бетон байгууламж харагдана. Одоогоор дундуур нь гарч болох ч ирээдүйд энэ чиглэл "байхгүй" болохыг тааж харамслаа.
Зураг 4. Даваан дээр хүлээхүй
Өвөр Зайсангийн амыг хөндлөн гарч Жаргалантын ам руу орох даваа өөд махийтал жийлээ. Багын 5 залуу бахдалтай нь аргагүй жийсээр байгаад даваа дээр гарав.

Овоо хүчтэй салхи сөрөн энгэрээр нь шинэ хотхон, байшин барилга ярайсан Жаргалантын ам руу уруудан Чингисийн хүрээний хажуугаар гаран

Зураг 5. Дараагийн аяллын замд уулзацгаая
Нисэх хүртэл яваад CU дэлгүүр орж халуун цай кофе уун хууч хөөрөөд, гэр гэрийн зүг жавхаатай жийн одсоноор энэ удаагийн аялал амжилттай дууслаа. Зүгээр л жий.

Жич: Манайхан удахгүй холбогдох фото зураг, бичлэг оруулан энэ тэмдэглэлээ "гоёх" байх.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Сүхбат О.Адъяасүрэн Т.Ган-Очир Б.Бадрах Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Б.Насанбат Э.Ожго
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!