Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #128 - Харгана буюу өвлийн анхны цасны өмнөх өдөр

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/242
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
70 км
Давааны тоо
2
Өндөр авалт
637 м
Өндөр алдалт
-638 м
Их өгсөлт
5.8 %
Их уруудалт
-6.1 %
Оролцогчдын тоо
8
Эхлэх цаг
2022 оны 10 сарын 1 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, GS25 дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048639, 106.900583
48°2'55.1"N, 106°54'2.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Группийн намрын нэгэн жирийн аялал Жигжидийн уулзвараас эхлэн, багаараа хоёрын цуваагаар салхи сөрөн Хуурай мухарын зуслангийн ам өнгөрч явлаа. Хотоос ирж биднийг гарган өгч, магнайд салхи хагалан жийж явсан анд маань эндээс буцлаа...

... Баруун хойд, хойд зүгээс салхилсан, хойд зүгийн уулсын орой мананд "идэгдсэн" бүрхэг өглөө боллоо. Ийм эрт дугуйтай жийхэд чих даарахгүй байгаа нь дулаан өдөр байгааг илтгэнэ. Салхи сөрөн Дарь эх, Дамбадаржаа өнгөрөн Шадивлангийн зуслангийн төв замтай нийлэхүйд бие тавигдаж, халуун хөлс урсан аялал эхлэх цэг хүртэл Зуунмод, Яргайт, Гоодой, Богинын ам, Жигжидийн зуслан бий шүү дээ гэж дараалалаар нь бодохуйд бие хөнгөрөн ухасхийж билээ. Нэг гишүүн ирчихсэн байлаа. Ар араасаа 5-10 минутын давтамжтайгаар гишүүд ирсээр 9.04 цагт аялал эхлэв.

Доод Шарга морьт, Хуурай Мухар, Баянбулаг, Майхан толгой, Хандгайт, Санзай, Бага Баянгийн ам өнгөрөн Сэлбэ голын эх рүү хүрлээ. Шороо ачсан том том ачааны тэргүүд цувж байлаа. Хаврын эхэн сард биднийг явахад томоохон хэмжээний тошин үүссэн байдаг газрын хөрсийг хуулж, "бүтээн байгуулалт" -ын ажил ид дундаа өрнөж байлаа.

Зураг 1. Ийм дүр төрх харагдаж байсан. Магадгүй тун тохилог ирээдүйг байгуулж байж ч болно.

Голын эх булаг болдог бяцхан горхийг голдрилын дагуу хөрсийг нь 80 см орчим гүнтэй ухаж, торлогыг нь эргүүлэн захаар нь овоолсон байв. Алсын чигийг нь харвал Мухарын даваа чиглэх зүгт хэд хэдэн экскаватор торлог дундуур харагдаж байсан. Ирээдүйд энэ газар амралт зугаалгын бүс байгуулах гэж буй бололтой гэж бид таамаглав.

Харгана зорих зам маань хэвээрээ байна.

Зураг 2. Торлогууд зүүрмэглэсэн мэт намуухан орчинд аялагч нар тайвуухан урагшилна

Дов сондуул, зам даган урсах ус, шаварны зай завсраар шалчигнуулан жийсээр Духын давааны замаас салан уулын бэл дээрхи том модны харалдаа татлаа.

Зураг 3. Харгана зорих замын хэв шинж

Зураг 4. Хоёрын зэрэг горхины голдрил дайран гардаг тул шавар ус тааралддаг

Зураг 5. Зарим газар дов сондуул түүнийг дагасан ус шавар бүхий газраар явна

Зураг 6. Харгана хүрэх замын ихэнх хэсэг жирийтэл жийх боломжтой байдаг

Намрын ойн дундуур шаргалтан зурайх замаар жийсээр Харгана дээр 10.55 цагт очиж үдлэв.

Зураг 7. Дугуйчны намар

Түүдэг асаан хоол цайгаа хийн тулга дээр хийж идэн тавтай амарсан даа.

Зураг 8. Харгана дээрхи үдлэлт

Идээ, будаа, цай ундааны элбэгийг яана...

Зураг 9. Манай баг. Харгана

Асаасан түүдгээ "нам" унтраагаад ирсэн замаараа жийсээр Жигжид дээр 13.30 цагт ирэв. Богинын аманд байшин барьж буй гишүүн бүсгүй биднийг урьсан тул тавуулаа очиж, амтат хоол, цайгаар дайлуулан хэзээ ч дуусашгүй аяллын яриагаар хөгжилдөн ярилцаж, хотын зүг салхиндаа туугдан орж гэртээ ирвээс цаг 15.30 болж байлаа.

Зураг 10. Дараа дахин уулзья, Харгана минь

Ийнхүү салхитай, манантай, түүдэгтэй, урилгатай, намартай аялал амжилттай болж дууссан билээ. Аяллын явцын фото зургийг авч аялсан ШТГ Б.Жавхлантөгс анддаа талархал дэвшүүлье.

Төгсгөлийн оронд

Аяллын тэмдэглэлийн төгсгөл болгон өөр хэдэн фото зураг оруулсуу. ШТГ Б.Жавхлантөгс анд маань камерын шагайвчны ард "жийсээр" фото зургуудад бараг буугаагүй ажээ.

Зураг 11. Бидний өрдсөн түүдэг гал болон багийн гишүүдийн аяны гал тогоонуудын нэг

Энэ бол өвлийн анхны цасны яг өмнөх өдрийн буюу намар цагийн төгсгөлд болсон аялал байлаа. Аяллын маргааш өглөө сэрээд харахад хамаг бүхэн цасанд дарагдсан нь "өчигдөр намар - өнөөдөр өвөл" гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байв.

Зураг 12. Манай багийн амралтын нэгээхэн мөч

Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Т.Ган-Очир Б.Бадрах Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Г.Махгал Э.Ожго
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Баттөмөр Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4744 км
Зүгээр л жий!